Цагаачдыг зохицуулах эрхийг мужуудад өгөхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Цагаачдыг зохицуулах эрхийг мужуудад өгөхийг санал болгов

Цагаачдыг зохицуулах эрхийг мужуудад өгөхийг санал болгов

Холбооны мужийн Захирагч нар өөр өөрсдийн мужид цагаач иргэдийг зохицуулах, ажиллах зөвшөөрлийг шийдэх эрхтэй байх хэрэгтэй гэсэн саналыг ОХУ-ын Хөдөлмөрийн яам боловсруулжээ.

Энэ саналаа ОХУ дахь гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж болох хувилбарыг яам санал болгож байгаа юм.

Яамны санал болгож байгаагаар холбооны мужууд цагаач иргэдийг ажиллуулах мэргэжлийн жагсаалт, мөн квотыг баталж, ажиллах зөвшөөрлийг олгох ажээ. Энэ зохицуулалт нь хөдөлмөрийн зах зээлийг үр дүнтэй зохицуулах, хамгаалах боломж олгоно гэж Хөдөлмөрийн яам үзэж байгаа юм.

Хөдөлмөрийн яамны боловсруулсан саналыг Хөдөлмөрийн харилцааг зохицуулах гурван талт зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэхээр зэхэж байна.

Хөдөлмөрийн яамны тооцоогоор өнөөдөр байдлаар ОХУ-ын хөдөлмөрлөх хүчний 2,2 хувийг гадаадын цагаач иргэд бүрдүүлж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж