Алтан үеийн алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг билээ. Тэгвэл түүнтэй усны дусал мэт адилхан том хүү Т.Анар нь аавынхаа мэргэжлийг өвлөн, урлагийн замаар замнаж буй нэгэн.
Тэрбээр Чингис хааны хас буу тамганы сахиулуудын тухай өгүүлэх “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх Рэкетир киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тоглосон бол Монгол уран бүтээлчдээс гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг, зэрэг жүжигчид тоглосон байна.
“Сүүн замын сахиул” уран сайхны киноны уран бүтээлчид энэ сарын 8-нд Казахстан улсыг зорин, нээлтэндээ оролцож ирээд арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар хүү Т.Анарыг МҮОНТ-ийн “Улаан эрэг” олон ангит киноны Мангас Мягмарын дүрээр илүүтэй таних биз. Мөн тэрбээр “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Сүүлчийн шөнө” зэрэг 10 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож байжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ