Ньюс хөтөч: ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

08.00

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтаар Хотын хөгжил ба Орхигдсон иргэд" сэдвээр зохион байгуулна

09.00

  • "Үндэсний чанарын чуулган" МҮХАҮТ-ийн Их танхимд болно.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна.

09.30

  • "Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц" арга хэмжээ Чингис зочид буудлын хурлын зааланд болно

10.00

  • Татварын журмуудад санал авах хэлэлцүүлэг ТЕГ-ын 8 давхарт болно.
  • УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болно.
  • Соёлын төв өргөөний Б корпус, Хүүхдийн төв номын санд "Соёл урлагийн салбар дахь оюуны өмчийн эрх зүй, менежментийн онцлог" сургалт хэлэлцүүлэг болно.
  • Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-аас хэрэгжүүлэх гэж буй техникийн хамтын ажиллагааны төсөл болох "Монгол Улсын шударга өрсөлдөөнийг орчинг бэхжүүлэх төсөл"-ийн 2 шатны үндсэн баримт бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва гар гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслол ШӨХТГ-ын 9 давхарт 912 тоот болно. Холбоо барих утас: 88114841

11.00

  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ШИНЭ намын удирдлагууд Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний хурал, дурсгалын самбар байрлуулж, нэрэмжит танхимын нээлт болно. Холбоо барих утас: 99717977
  • MN-Мэдээллийн төв Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс улирал бүр гаргадаг "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааны 2019 оны III улирлын мэдээг танилцуулна.

11.30

  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хамтарсан магистрын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа МУИС I байрны 320 тоотод болно.

12.00

  •  “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно. Холбоо барих утас: 99115624

14.00

  • 7 буудал АВD Сэлбэ гүүрний нээлт болно. Холбоо барих утас:88084523

14.30

  •  Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино нээлтээ хийнэ. Холбоо барих утас:90098551
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж