Тархинд олон хэмжээст ертөнц байдаг | News.MN

Тархинд олон хэмжээст ертөнц байдаг

Тархинд олон хэмжээст ертөнц байдаг

Тархинд олон хэмжээст ертөнц байдаг

"Цэнхэр тархи" төслийнхөн тархи олон хэмжээст ертөнцийн бүтэц бүхий байгууламжтай хэмээн баталж байна.

"Цэнхэр тархи" төслийн хүрээнд эрдэмтэд тархины бүтцийг нарийн судалж, хүн ой санамжаа яг хаана хадгалдаг вэ? гэх мэт асуултын хариуг хайж байгаа гэнэ.

Ялангуяа хүний тархи нь маш нарийн бүтэцтэй, ойлгоход төвөгтэй эрхтэн. Тиймдээ ч шинжлэх ухаан тархийг бүрэн ойлгоход дэндүү хол хэвээр л байна. Харин "Цэнхэр тархи" төсөл цахим технологи, компьютер загварчлал ашиглан тархийг маш нарийвчлан судалж байна. Тэдний хамгийн сүүлийн загвар тархи бол олон хэмжээст орон зай, бүтэц бүхий байгууламж хэмээн харуулж байна.

Төслийн удирдагч Швейцарийн Лозанна дахь EPFL-ийн профессор, мэдрэл судлаач Хенри Маркрам "Бид хэний ч төсөөлж чадахааргүй ертөнцөд хөл тавилаа" хэмээн ярьжээ. Учир нь тэдний судалгааны загваруудаас харахад хүний тархины маш олон жижиг хэсэг байгууламжууд долдугаар хэмжээстэд, мэдрэлийн сүлжээний зарим хэсэг байгууламжууд 11-р хэмжээстэд ч харьяалагдахаар бүтэцтэй байгааг харуулж байна.

Тархин дахь эдгээр байгууламжууд нэгдэн нийлсэн бүлэг нейроноос бүтдэг байх нь. Шинэ байгууламж бүтэх бүрд бүх нейрон хоорондоо холбогдон сүлжилддэг гэнэ. Тархинд хэдий чинээ олон нейрон байна, төдий чинээ олон байгууламж үүсэх боломжтой болно. Бүлэгт хэр их нейрон байна, тэр хэмжээгээр байгууламж нарийн бүтэцтэй болж, харьяалагдах хэмжээст нь дээшилдэг байх нь.

Тэдгээрийг хэрвээ орон зайд харахад гурван хэмжээстэд л харагдах хэдий ч бүтцийг нь тооцоолоход гарч ирэх нарийн төвөгтэй математик тэдгээрийг илүү олон хэмжээстийнх гэдгийг харуулж байгаа гэнэ.

Белгийн KU leuven-д ажилладаг профессор Кийс ван Лиувэн "Олон хэмжээст бол физикийн хуулиас гадуурх гайхамшигт ертөнц. Олон хэмжээстүүдийн нэг сонгодог жишээ бол задгай сансар. Сансрыг бид хэмжээстүүдийн эрх чөлөөт орон зай" хэмээн тайлбарласан байна.

Судлаачид тархины ажиллагааг илүү нарийн ойлгохын тулд бүтцийнх нь загварыг огторгуйн загвартай харьцуулан ижил төстэй чанаруудыг нь судалж байгаа гэнэ.

Леви "Тархи аливаа мэдээллийг боловсруулж байхад олон хэмжээстийн нүх үүсдэг ба энэ нь нейронууд маш идэвхтэй хөдөлгөөнд орж байгаатай холбоотой. Тархи энэ үедээ загваруудыг устгаж бас бүтээдэг. Нэг хэмжээстээс эхлээд хоёр, гурван хэмжээстэд өөрөө загвар бүтээнэ. Мөн цаашлаад долоон хэмжээст хүртэл загвар бүтээдэг" хэмээн тэмдэглэжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: projectyourself.com

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 103.57.95.38

Tarhi hyazgaargui bol sansar hyazgaargui

Avatar

HM 2019-11-13 90.214.89.145

Gaihamshig, uur uy geheb.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж