Шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн иргэдийг хямд нүүрсээр хангах зорилго бүхий “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсан, “Багануур” ХК-д багагүй хохирол учруулсан гэх Л.Гансүх нарын гурван хүний гэм буруутай эсэхийг шүүх хурал болж байна. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр/IX.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоогоор нийслэлийн Прокурорын газрын улсын яллагч буюу прокурор “Багануур” ХК-ийн ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг авч байна.

“Багануур” ХК-ийн ажилтнууд “Л.Гансүхийн шахалтаар "Эм Жи Эл Эс Би" компанитай гэрээ байгуулж байсан. Улмаар шатахууны зардал, үнийн болон жингийн зөрүүнээс болж “Багануур” ХК ашиггүй ажилласан. Мөн нэг тонн нүүрсийг 32500 төгрөгөөр өгч байхад 27000 төгрөгөөр худалдаалснаас манай компани багагүй хохирол амссан. Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил болохоор компанийн алдагдлыг төр бүрэн даах болов уу гэж бодон дуугүй өнгөрч байсан” гэх утгатай  мэдүүлгийг өгчээ.

Л.Гансүхийн өмгөөлөгч улсын яллагч прокуроруудыг тулган шаардсан асуултыг тавьж байна гэх шалтгаанаар эсэргүүцлээ илэрхийлж, хурал ширүүхэн уур амьсгалд өрнөж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж