Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдана

УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр үдээс хойш хуралдсан. Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа эхлүүлсэн ч тус хуралдаанд Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр 09.00 цагт зарлахаар болж хойшлуулсан. Тус байнгын хорооны хуралдаан тодорхойгүй байна.

Гэхдээ Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссын хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагдсан байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж