Саудын Араб хохирогчдод сая риялын нөхөн олговор өгнө

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Саудын Араб хохирогчдод сая риялын нөхөн олговор өгнө

Саудын Араб хохирогчдод сая риялын нөхөн олговор өгнө

Саудын Арабын хаан Салман өргөгч кран унаснаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт нэг сая риял, гэмтэж бэртсэнд хагас сая риялын нөхөн олговор олгохыг тушаажээ. Түүнчлэн “Saudi Binladin” группын захирлуудыг нөхөн олговрыг шийдвэрлэхээс нааш гадаадад зорчихыг хориглосон байна. Саудын Арабын мөрдөн шалгах албаныхны мэдээлснээр аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөөгүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн байжээ.

Мекка хотын Гранд Исламын сүмийн барилга дээр /IX.11/ өргөгч кран унаснаас 107 хүн амь үрэгдэж, 400 орчим хүн гэмтэж бэртсэн юм. Барилгын өргөгч кран хүчтэй шуурганы үеэр исламын шашинтнуудын мөргөл үйлддэг гол сүмийн дээрээс унасан аж. “Saudi Binladin” групп Гранд Исламын сүмийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байжээ. Тус сүмийг 50 гаруй хөлбөмбөгийн талбайтай тэнцэх буюу хоёр сая хүн багтаах хэмжээтэй болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: F.World

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж