Солонгосын гол цусаар урсаж байна | News.MN

Солонгосын гол цусаар урсаж байна

Солонгосын гол цусаар урсаж байна

Солонгосын гол цусаар урсаж байна

Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрөөр гахайн мялзан өвчний тархалтыг зогсоох зорилгоор 47 мянган гахай устгажээ. Гэвч бороо орсны улмаас гахайн цус урссаар Имжин голтой нийлсэн байна.

Гахайн мялзан эмчилгээгүй, өндөр халдвартай, үхлийн аюултай ч хүнд халддаггүй өвчин юм.

Гахайг устгалд оруулахын өмнө цусанд нь ерөндөг тарьсан тул голоор урсаж байгаа цус өвчнийг нь бусад амьтдад тараах аюулгүй хэмээн эрх баригчид мэдээллээ.

Одоогоор дээрх өвчин зөвхөн Өмнөд Солонгост илрээд байгаа бөгөөд Хойд Солонгосоос хил давж ирсэн зэрлэг гахайнуудаас болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Гахайн мялзан өвчин өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгост гарчээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөд Солонгос улс хилийн хашаагаа бэхэлж, мэргэн буучдыг дайчлан хилээр орж ирэх зэрлэг гахайнуудыг устгуулж байсан гэнэ. Гэвч өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Өмнөд Солонгост 13 гахай, гахайн мялзан өвчнөөр өвчилсөн хэмээн бүртгэгджээ.

Үүнээс хойш Хятад, Вьетнам, Филиппин зэрэг Азийн ихэнх орнуудад дээрх өвчин бүртгэгдэж олон тооны гахайг устгалд оруулсан байна. Зөвхөн Хятадад л гэхэд нийт 1.2 сая гахай устгасан гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дохио 2019-11-13 202.21.108.159

Энэ гол ингэж улаанаар урсана гэдэг ч нэг их сайн сайхны дохио биш л болов уу.

Avatar

dfghj 2019-11-13 66.181.168.131

"Гахайн мялзан эмчилгээгүй, өндөр халдвартай, үхлийн аюултай ч хүнд халддаггүй өвчин юм." huuuh?

Avatar

Зочин 2019-11-13 202.9.43.11

Одоо л Азийг махаар хангаж , од шүүрэх цаг шдээ …Биднийг ангайж суух хооронд Америк чууд тахиагаар булаад өгөх биз дээ ..

Avatar

Байдан 2019-11-13 202.9.43.43

Манай Одбаяр л гахайн мялзан тараачихсан байх оо. Тэр нөхөр ер нь их аюултай этгээд байжээ: Нэг хүүхэн хүчиндэх гээд болохгүй болохоор нь гахайнуудад нь өвчин халдаачихсан байна шүү дээ. Мөн ч хэцүү дайсантайгаа учирч дээ солонгосчууд.

Avatar

dfg 2019-11-13 66.181.168.131

Erguu yum bichej tsagaa urehee boli

Avatar

HM 2019-11-13 188.29.164.49

Ёооё, айлаа ш дээ. Нөгөө харь гариг, эсвэл 2 Со хоорондоо байлдаж майлдсан гээд элдвийн юм бодогдлоо. Хэдэн гахай л гэж байна. Сонин юмаа, зэрлэг гахай нь сайхан инээж минээгээд хээв нэг бэлчсэн шиг. Хүний гарт байдаг тэжээврүүд нь ханиад тусах төдийхнөөр нөгөө ертөнцөд. Нэг юм буруу болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж