Солонгосын гол цусаар урсаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Солонгосын гол цусаар урсаж байна

Солонгосын гол цусаар урсаж байна

Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрөөр гахайн мялзан өвчний тархалтыг зогсоох зорилгоор 47 мянган гахай устгажээ. Гэвч бороо орсны улмаас гахайн цус урссаар Имжин голтой нийлсэн байна.

Гахайн мялзан эмчилгээгүй, өндөр халдвартай, үхлийн аюултай ч хүнд халддаггүй өвчин юм.

Гахайг устгалд оруулахын өмнө цусанд нь ерөндөг тарьсан тул голоор урсаж байгаа цус өвчнийг нь бусад амьтдад тараах аюулгүй хэмээн эрх баригчид мэдээллээ.

Одоогоор дээрх өвчин зөвхөн Өмнөд Солонгост илрээд байгаа бөгөөд Хойд Солонгосоос хил давж ирсэн зэрлэг гахайнуудаас болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Гахайн мялзан өвчин өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгост гарчээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөд Солонгос улс хилийн хашаагаа бэхэлж, мэргэн буучдыг дайчлан хилээр орж ирэх зэрлэг гахайнуудыг устгуулж байсан гэнэ. Гэвч өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Өмнөд Солонгост 13 гахай, гахайн мялзан өвчнөөр өвчилсөн хэмээн бүртгэгджээ.

Үүнээс хойш Хятад, Вьетнам, Филиппин зэрэг Азийн ихэнх орнуудад дээрх өвчин бүртгэгдэж олон тооны гахайг устгалд оруулсан байна. Зөвхөн Хятадад л гэхэд нийт 1.2 сая гахай устгасан гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж