ХХБанк банкны сектороос анхлан “Клиринг” банк боллоо | News.MN

ХХБанк банкны сектороос анхлан “Клиринг” банк боллоо

ХХБанк банкны сектороос анхлан “Клиринг” банк боллоо

ХХБанк банкны сектороос анхлан “Клиринг” банк боллоо

ХХБанк нь банкны сектороос анх удаа Монголбанкны Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр Монголбанкнаас хүлээн авлаа.

“Клирингийн системийн оператор”-ын зөвшөөрөл болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авснаар арилжааны банкнуудын төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдлын найдвартай үйл ажиллагаа зэргийг хангахтай холбогдон гардаг их хэмжээний хөрөнгө оруулалтын давхардсан зардлууд болон хураамж, шимтгэлийг бууруулах боломж бүрдэх онцгой ач холбогдолтой юм. Мөн арилжааны банкнуудаас гадна  ББСБ-ууд болон финтек компаниуд энэхүү дундын үйлчилгээг ашиглах харилцагчдадаа найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломж бүрдэж байна.

ХХБанк 2004 оноос дотоодын арилжааны банкнуудын картын төлбөр, тооцооны свич, процессингийн үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд дотоодын бусад 8-н арилжааны банкны картын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хариуцан ажилласаар ирсэн байна. 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаж, Монголбанк клиринг банк болж байсан бол арилжааны банкнуудаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк клиринг банк боллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-13 202.179.16.93

ХХБ-ны энэ хүүхэн ямар муухай нүдээ буддаг юм бэ дээ,таньдаг бол хэлмээр л байхын. Төрийн болоод үйлчилгээний байгууллагын хариуцлагатай ажилтнууд хэт тод өнгөөр нүүр амаа будах нь ер зохимжгүй юмаа

Avatar

Jj 2019-11-13 74.118.178.4

Ee nuur budah hamaagui. Banzal heden darganiihaa or hunjluus yawsanaas ingeed yawsan deer shuu unench shudraga. Tsaraitai baisnaaas zayatai bai haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж