Хүүхдийг зузаан хувцастай суудлын бүс бүслүүлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдийг зузаан хувцастай суудлын бүс бүслүүлж болохгүй

Суудлын бүс таны болон таны гэр бүлийн амь насыг аварна. Гэхдээ энэ дүрмийг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд мөрдөхөд гаргадаг алдааг мэргэжилтнүүд сануулж байна. Хүүхдээ зузаан хувцастай чигт нь суудалд бэхлэх нь аюултай хэмээн мэргэжилтнүүд анхаарууллаа.

Учир нь өвлийн улиралд хүүхдээ дааруулахгүй байхын тулд эцэг эхчүүд өдөн хүрэмтэй нь машинд суулгаад суудлын бүсийг нь чангалахад аюулгүй байдлыг хангасан мэт харагддаг ч хүүхдийн бие суудлын бүс хоёрын дунд их зай үлддэг байна. Ингэснээр хүүхэд суудлын бүс дотроо хөдөлгөөнтэй байх бөгөөд осол болох тохиолдолд суудлын бүснээсээ сугарах, суудлын бүсэндээ цохигдож дотор эрхтнүүд гэмтэх аюултай аж. Үүнийг тусгай ослын туршилтаар нотолсон гэнэ.

Тиймээс мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Хүүхдийнхээ хүрмийг тайлж суудлын бүсээ бүсэлснийх нь дараа нөмөргөх
  • Бага насны, ялангуяа хоёроос доош насны хүүхдийг арын суудалд тээвэрлэх
  • Хүүхдийн суудлыг зөв сонгох
  • Хүүхдийн суудлыг найдвартай бэхлэх
  • Хүүхдийн суудлын бүсийг биед нь тултал чангалах
  • Хүүхэд тань суудлынхаа зориулалтын нас, өндөр, жингээс хэтэрсэн эсэхийг үргэлж анхаарах

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: rare.us

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж