Оросоос Хятадад хий нийлүүлэх хоолойг арванхоёрдугаар сард нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Оросоос Хятадад хий нийлүүлэх хоолойг арванхоёрдугаар сард нээнэ

Оросоос Хятадад хий нийлүүлэх хоолойг арванхоёрдугаар сард нээнэ

Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч” хийн хоолойг арванхоёрдугаар сард нээхээр болжээ. Хийн хоолойг нээх нээлтийн арга хэмжээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд телеконференцийн технологийн тусламжтайгаар алсаас оролцох гэнэ.

“Сибирийн хүч”  төслийг 2014 онд эхлүүлсэн бөгөөд хоёр улсын засгийн газар тохиролцож Оросын талаас Газпром, Хятадын талаас CNPC (China National Petroleum Corporation) компаниуд 30 жил хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм.

Нийт 3,000 км үргэлжлэх уг хоолойгоор ОХУ-ын Якут, Эрхүүгээс байгалийн хийг алс дорнод руу цаашлаад Хятадын зах зээлд нийлүүлнэ. 2025 он гэхэд  ойролцоогоор 38 тэрбум шоо метр хий Хятад руу нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж