“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг “шинэ” гишүүд төрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг “шинэ” гишүүд төрүүлэх үү?

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг “шинэ” гишүүд төрүүлэх үү?

“25-р  суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг гурав дахь цувралаа энэ намраас эхлүүлжээ.  Анх Лу.Гантөмөр, Монголбанкны О.Чулуунбат агсан, “Нарантуул” захын босс Ш. Сайхансамбуу, “форум” гэх Д.Энхбат, “Фортуна” Н.Батбаяр нар хөтлөн явуулж байсан энэ нэвтрүүлэг үзэгчдийн дунд дугаар бүрийнхээ ард хэлэлцүүлэг, шүүмжлэл магтаал дагуулдаг “араншинтай” нэвтрүүлэг байсан.

Нийгмийн өмнө хэлэлцэгдэж буй дуусдаггүй сэдвээр өөрсдийн санал бодлоо оролцогчид нь хүчтэй илэрхийлдэг энэ нэвтрүүлгийн “нууц” нь нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон олон характерууд нэг дор сууж нэг асуудлыг тойрч хэлэлцдэгт байдаг тухай судалгааны дүн гарч байсан ажээ.

​Тухайлбал, нэлээд цөлх, бүдүүвчилж ярьдаг нь Ш.Сайхансабуу байсан бол илүү судалгаан дээр үндэслэж “онолдох” дуртай нь “Форум”-ын Д.Энхбат байсан нь ажиглагддаг. “Фортун” гишүүний хувьд “Монгол ялна” маягийн эмоцоор асуудалд ханддаг бол Лу.Гантөмөрийн хувьд олон характерийн маргааны төгсгөлд базаж дүгнэснээр дуусгадаг. Харин “25-р суваг” телевизийн босс З.Алтайгийн хувьд оролцогчдыг элдэв асуултаар “хатгаж” мэргэжлийн давуу талаа ашиглаж нэвтрүүлгээ сонирхолтой болгодог бол Монголбанкны Чука эдийн засгийн асуудал дээр түлхүү хөтөлж явуулдаг байсан.

Энэ олон характерийн зөрчил, илрэл нь нэвтрүүлгийг сонирхолтой болгож, үзэгчдийг уядаг байсан байж таарна. “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг ч өгөөжөө өгч бүгд хууль тогтоох байгууллагад сонгогдсон, улс төрд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан улстөрчид болсон юм.

​“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг хэсэг завсарласны дараа гурав дахь цувралаа өнгөрсөн аравдугаар сараас хүргэж эхэлсэн. Сонирхож үзвэл олон нийтэд бага “танигдсан” хэдэн залуу сууж байна. Илүү танихаас дуучин Нара буюу М.Нарантуяа утсаа оролдон лайваар нэвтрүүлгийнхээ үзэгч нартай амьдаар үзэж байгаа харагдана. Мөн АН-ын гэх тодотголтой Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар,  Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан О.Чулуунбилэг, “Нэг ардчилал”-ын төлөөлөл, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Э.Бат-Үүлтэй хамт нийслэлд ажиллаж байсан А.Цэрэнбат нар гуравдугаар цувралд сонгогдсон аж.

Энэ баг олон төрлийн характер сонгох “25-р суваг” телевизийн хар хайрцагны бодлогоор орж ирсэн залуус уу, эсвэл ардчилсан намын залуу нэр дэвшигчдээ танилцуулах пиар сурталчилгааны нэг хэсэг үү гэдэг нь удахгүй тодорхой болох бизээ. Ямартаа ч ганц авах сайн зүйл харагдсан нь Ардчилсан намын залуус ах нарынхаа зодооныг үл хэрэгсэн хамт нэгдэж эхэлсэн нь л сайн зүйл байна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж