Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал дэмжигдлээ | News.MN

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал дэмжигдлээ

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал дэмжигдлээ

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал дэмжигдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг  хийж байна. Ажлын хэсэг болон зөвшилцөх ажлын хэсгээс гаргасан найруулга хийх  нийт 11 саналаар дахин санал хураалт явуулна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналаас хоёр нь зөвшилцөх ажлын хэсэг дээр дэмжигдсэн тул эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Улс төрийн намын тухай хуульд сонгуулийн үр дүнгээр нам, эвслийн бүлэг байгуулагдаж, хэрэв задарвал бие даагчид болдог. 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАХН, МАН, АН  болон нэг бие даагч гишүүнтэйгээр  парламентыг бүрдүүлж байгаа. Зөвшилцлийн ажлын хэсэг гэдэг хууль бус юм гаргаад үүндээ МАХН-аас оруулаагүй. Ухаантай хүмүүс нь хурлаа хийгээд шийдэх байх гэсэн чинь 62 гишүүний санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалтыг ард түмнээсээ асууна гэсэн атал 10 гаруй саналыг  хоёрдугаар хэлэлцүүлэгт огт яриагүй. Хэн энэ төслийг өргөн барьсан болж хувирав. Ажлын хэсгийн санал гэх юм уу. АН-ын саналыг авч үзэх шаардлагатай байна гэж ард түмний тархийг угаачхаад хуулиа зөрчөөд байна. Бид Үндсэн хуульдаа гарах хүрэх гэж байна.Ер нь ямар хуульд зөвлөл гэсэн заалт байгаа юм. Хоёр шинэ галзуугийн намыг зөвлөл ч гэж байх шиг. Ингэж төрөөр тоглохоо боль. Түүхэнд үлдэнэ. Намуудтай зөвшилцөж байгаа бол парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцье. Цаашлаад нийт ард түмэнтэйгээ зөвшилцье. Дураараа өөрчлөх эрх байхгүй шүү. Бохир зүйл хийхээ боль. Зөвшилцлийн ажлын хэсэгтээ МАХН-ыг оруул.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Санал хураах саналын томъёолуудаас хоёрхон санал нь 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулга явуулах тухай болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах 73 дугаар тогтоолыг хэлэлцэж байх үед дэмжигдсэн ийм саналууд байгаа. 73 дугаар тогтоолоор хүчингүй болчхож байгаа учраас дахин гуравдах хэлэлцүүлгээр санал хураах шаардлага үүссэн. Түүнээс биш үг, үсгийн өөрчлөлт ороогүй. АН-аас гаргасан гурван саналаас хоёр саналаар нь санал хураалт явагдана. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдох хэлэлцүүлгийн явцад олонхын дэмжлэг аваагүй ийм санал. Холбогдох хуулиудын дагуу энэ хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураагдана.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэх гэсэн саналаар санал хураалт явуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон  16 гишүүний нь  15 дэмжсэн буюу 93.8 хувиар дэмжигдэв.

Дээрх томьёоллоор санал хураахаас өмнө гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Барын амнаас гараад арслангийн аманд орно гэдэг болж байна. Миний мэдэж байгаагаар улс төрийн намуудын фракц бүлэглэл явагдаж, өнөөдөр ураг төрлөөрөө холбогдож, төрийг хувьчилж авах гээд байгаа энэ үед засаглалын тогтолцоондоо гар хүрч байна. Намын дарга нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа томилно. АН-д эмгэнэл илэрхийлье. Ардчилал, эрх чөлөөг тунхаглана гээд гарч ирсэн. С.Зориг агсан АН-ын үед амиа алдсан хэрэг, АН-ын үед илэрлээ гэсэн. Үүнийг МАН үгүйсгэсэн. УИХ Засгийн газар хянал тавих үүрэгтэй. Зарим сайдууддаа хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Тооцох хууль байхгүй учраас өргөн барихгүй байгаа. 19 гишүүнтэй Ерөнхий сайдыг огцруулж болдог хэрнээ 24 гишүүнтэй Ерөнхий сайдыг огцруулж болохгүй байгаа. Сайд парламентад барьцаалагддаг гэсэн ойлголт байж болохгүй. Бүх Засаг дарга аймгийн намын хорооны дарга хийдэг. Төрийн мөнгөөр намын арга хэмжээ хийдэг.  Хуульзүйн сайд нь намын дарга бөгөөд Ерөнхий сайдад таалагдах нь. Намын даргатайгаа гоё яриарай гэдэг. Засгийн газрыг намд хувьчилж өгөх нөхцөл байдал үүсчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийж байна. Энэ хуйвалдаандаа МАХН-ыг татан оролцуулаагүйд талархлаа. Ард түмэн нэг талдаа авлигачид нэг талдаа орлоо. Намдаа Ерөнхий сайд, Засгийн газрыг бэлэглэж байна. Засгийн газарт хяналт тавих парламентын хяналтыг байхгүй болголоо. Хүн өгзөг барьсан байвал огцруулахаас өөр яах юм. ҮХЦ-ийн дарга нь тийм зүйл хийж л байна. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихаад "надыг сайшаасан" гээд явж байна. Жинхэнэ утгаараа нэг хүнийг барьцаанд оруулах нөхцөл бүрдэж байна. Эсвэл Ерөнхий сайд парламентыг тараадаг эрхтэй болго.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж,чөлөөлнө гэдэг саналыг дэмжиж байгаа. Ингэснээр Ерөнхий сайдын эрх мэдэл өргөн хүрээтэй болж байгаа. Их эрх мэдлийг дагаж их хариуцлага нэмэгддэг гэдэг.  АН гуравдах саналаа татаж байгаа юм уу. Зөвшилцөх ажлын хэсэг дээр гурав дахь санал нь унаж байгаа бол буруу. Амьдралын туршлагаас харахад засаглалын тогтворгүй байдлын үүдэл нь  Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын эрх мэдэл тодорхой бус байдагтай холбоотой. Энэ зөрчил одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын үед бий болсон ч юм биш. Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх хууль оруулж батлуулсаар байгаад ийм болсон. Би судалгаа гаргуулсан. 46 хуулиар УИХ Ерөнхийлөгчид олгох эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгсөн байна. Үүнээс болж гүйцэтгэх засаглалтайгаа эрх мэдлээ булаацалдах зүйл рүү Ерөнхийлөгчийн институт өөрийн эрхгүй орсон. Хэрэв болдогсон бол энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ хоёрыг салгах шаардлага зайлшгүй бий.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх АН-ын саналыг дэмжиж байгаа. монгол Улс парламентын засаглалтай улс. Энэ засаглалын тогтолцоогоо сайжруулах чиглэлд бид алхам хийж байгаа. Дэлхийн нийтийн чиг хандлагыг дагаж энэ саналыг дэмжих нь зөв шүү. Өнөөдөр манайд сайд нараа оруулж  ирж, хариуцлага ярьж чаддаггүй нь УИХ дээр улс төр болоод танхимаар доргих асуудал болчихдог учраас үе үеийн ерөнхий сайд нар танхимын сайд нараа оруулж ирэх асуудалд жийрхэж ирсэн.

Ингээд "Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ" гэсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 93.8 хувиар санал дэмжигдлээ.

Дараа нь  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхыг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх гэсэн ажлын хэсгийн дэмжсэн саналаар санал хураалт явуулахын өмнө гишүүд мөн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Би тодорхой таван асуудлаар ард түмнээсээ асууя гэж хэлж ирсэн. Тойргийн иргэд биднээс асуухгүй Үндсэн хууль өөрчилж байна гэж хэлж байна. Хаалгаар өшиглөөд гаргасан юм тооноор оруулж ирж байна гэдэг. Намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж заажээ. Нэр дэвшигчийн төлөө гэж байгаа бол Д.Сүхбаатар жанжин, Х.Чойбалсан маршал, эсвэл Чингис хааны нэрийг тавиарай. Нэр дэвшигч хэний төлөө ажиллах вэ? намын төлөө ажиллана. Хувь тэнцүүлэх зарчмаар гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэрвээ  сонгоогүй бол тэр нэр дэвшигч муухай болж харагдах уу? Сонгогдох эрх чөлөөг сонгох эрх чөлөөний дээр тавиад байна. Сонгох эрх чөлөөг боож байна. Би нэр дэвшигчийн төлөө биш намын бодлого, үзэл баримтлалын төлөө саналаа өгмөөр байна. Саналаа өгөөгүй бол яах вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-О.Баасанхүү гишүүн бидний 62 гишүүний өргөн барьсан хуулиар УИХ-ын сонгуулийг хуулиар тогтооно гэж заасан. Ард нийтийн санал асуулга явуулах гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан. Эргээд зөвшилцөл явагдсан. Энэ явцад сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн саналыг АН-ын зөвлөл гаргасан. Өмнө нь  ч гаргаж байсан. 64 суудалтай МАН хүч түрж болохгүй гэсэн. Ингээд холимог тогтолцоогоор сонгууль явуулна гээд 2024 оноос хэрэгжүүлэхээр ойлголцсон. 76 тойргоос сонгогдсон гишүүдийн жалга довын депутат гээд байдаг. Тиймээс намын жагсаалтад нэр дэвшиж, улсын наадмын бөх гэдэг шиг улсын хэмжээний гишүүний сонгох гэсэн ойлголт.

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжлээ. Уг заалт  2024 оноос хэрэгжих юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2019-11-13 202.179.11.230

za yostoi balai yum bolj baina daa. mongolchuudaa odoo l sain hyanamgai, uhaantai baihgui bol uls maani balarna shuu.

Avatar

Иргэн 2019-11-13 150.129.141.189

Энэ хуулиар С.БАЯР, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ нарыг шургалуулах гэсэн үг юм биш үү..

Avatar

Иргэн 2019-11-13 150.129.141.189

ЛУЙВАРЧИД "НУУГДАХ НҮХ" -ээ МАЛТАЖ, ЖИНХЭНЭ МӨНГӨНИЙ ХҮЧЭЭР ТӨРИЙГ ГАРТАА АВАХ ШУНАЛД АВТАЖ БАЙНА… МОНГОЛЧУУДАА…??? "НАМ САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ…!!!!" АНХААР…??? …!!!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-11-13 202.21.109.149

МАН МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙНАДАА АРД ТҮМНИЙ ӨГСӨН ИТГЭЛ НАЙДВАРИЙН 65 СУУДАЛ ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ БАЙНА
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТОО БОЛ ӨНӨӨДӨР ИЛҮҮДСЭН ОРОН ТОО БАЙНА БҮХ БУДЛИАН ЭНДЭЭС ГАРЧ ИРЖ БАЙГАА МАН ДОТООД ЗӨРЧЛӨӨ ДИЙЛЭХГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД СӨГДӨЖ ӨӨРИН НАМАА ХҮЧГҮЙДҮҮЛЖ ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙГ ҮЙМҮҮЛЖ БАЙНА ОДОО ХҮЧТЭЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ИХ ХУРАЛ ШИЙДВЭР ГАРГАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООГ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
ТЭГВЭЛ БҮХ ЗҮЙЛ ЗӨВ ХӨГЖЛИЙН ТАЛДАА БОЛООД ЯВНА ЭНЭ ХУЛХИ УЛС ТӨР ЦЭГЦЭРНЭ СОНГУУЛЫГ ХОЛИМОГООР

Avatar

ЗОЧИН 2019-11-13 103.9.90.53

Holimog togtolzoogoor Erdene metiin hulgaichid ni namiin listeer nuugdaj garch ireh yum bna doo.

Avatar

зочин 2019-11-13 103.80.210.111

Холимог тогтолцоо бол ЛУЙВАР

Avatar

З 2019-11-13 202.9.43.223

С эрдэнэ эрддэнэ бат 2 г уих д оруулахыг дэмжихгүй л байх юмсан наад 2 муухай чинь…

Avatar

Зочин 2019-11-13 81.17.27.136

BALAI BYAMBATSOGT OROLTSOHOOR BUH YUM BURUU TIISH ERGEDEG. ENE ASUUDAL BAS BUDAA BOLLOO. UNDUR ELBEGDORJ L GESEN UG SHUU DEE, ENE NUHUR CHINI. MAN-AA IIM NOVSHNUUDAASAA SALAACHEE

Avatar

Зочин 2019-11-13 202.21.124.21

АН-ыг муулахым алга, тэд угаасаа иймэрхүү л зай завсар хайж оршин тогтнодог. Харин ууган нам-МАН шившигтэйгээр нэг хүний халаасанд орж, үнэн зөвийн замаас, иргэдээсээ нүүр буруулсан нь л шившигтэй. Арай л өндөр түвшний чадавхитай, арай л ард түмнээ гэсэн угшилтай, арай л бүтээлч, арай л дүн нуруутай байсан энэ нам өнөөдөр жонхуурч, түгжилүүд, авилгачид, ЖДҮчдээр дүүрчээ. Үнэт зүйлсээ бүрэн алдсан МАН-ыг харахад музейд байдаг үлэг гүрвэлийн ястай ойрхон болж дээ.

Avatar

ИРГЭН 2019-11-13 202.21.124.21

ЭМГЭНЭЛ. СОНГУУЛИЙГ БУЛАЙ ЛУЙВАРЫН УУТАНД, ИРГЭНИЙ ШУУД СОНГОХ ЭРХИЙГ НАМЫН ХҮСНЭГТЭД ХИЙЖ ӨГДӨГ ТОГТОЛЦОО. АРД ТҮМНИЙ ӨМНӨ НЭР НҮҮРЭЭ БАРСАНЧУУД НАМЫН ГОХ ДЭГЭЭГЭЭР СУУДАЛ АВДАГ ЭНЭ ТОГТОЛЦООГ "ХОЛИОДОГ" ГЭЖ НЭРЛЭДЭГ. ҮҮНИЙГ ОРУУЛЖ БУЙ ҮНДЭСЛЭЛ ИХ ХӨГИЙН. ТӨСВӨӨ ЖАЛГА ДОВЫН ҮЗЛЭЭР ХУВААГААД БАЙНА ГЭНЭ. ТОЙРОГТОЙ БАЙХААР ТОЛГОЙ НЬ ЖИЖИГ СЭТГЭЭД БАЙНА ГЭНЭ. ТЭР БҮХЭН ӨӨРСДИЙНХ НЬ ЧАДВАРГҮЙ, УХААНЫ ДУТМАГШИЛТАЙ ХОЛБООТОЙ БОЛОХООС СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООТОЙ ОГТ ХАМААГҮЙ. ҮХНӨ ХЭРЭГГҮЙ ЭЭ.

Avatar

Tomilgoo hiihiig horioyoo !!! 2019-11-13 69.138.228.195

Songuulia hiiyaa!! ter balai tomilgoogoo ahij byy hiigeechee !!! Ulairaad bgaa tomilgoogoo ahij byy hiilgeerei ard tymeen!!!

Avatar

Зочин 2019-11-13 64.119.17.207

Хайр даахгүй хулгарууд

Avatar

ajii123 2019-11-13 69.138.228.195

Songuuli gej songohiig heldeg bizdee!!! Ali esvel zalidahiig helj bgaa yumuu??/ Ter balai tomilgoo ene tereel hiij bulaigaa chirehee hezee bolih ve??/ Komunizm bolishevizm chin duusaagyimyy mgl chyydee!!!???

Avatar

Ням 2019-11-13 82.113.121.246

Сэтгүүлчид хандаж хэлэх үг: Мэдээ ч бичнэ гэж дээ… Хэн хэн юу гэсэн гэж хүний хэлснийг цэг таслал алгасалгүй бичихийн оронд багцалж эмхлээд сэтгүүлчийнхээ чадварыг оруулж бичсэн бол дээр байж дээ. Хов ярьж буй аятай нийтлэл болжээ. Харамсалтай.

Avatar

Зочин 2019-11-13 103.111.68.3

Сонгууль биш намын жагсаалт тэр намын жагсаалт нь д нь Мөнгө төлж орно энэ бол Ардчиласна намын 60тэрбумын луйвар нь

Avatar

Зочин 2019-11-13 59.153.113.140

Заазны хэдэн луйварчин пизданууд арилаарай.

Avatar

Зочин 2019-11-13 69.138.228.195

Songuulil yum bol Songodog zarchimaaraa songuulia yvuulaa !!! Chadahgyi chatsganuudaa bitgii tomilgoo gej huuchin komunizmiin argaar Songuuliig byy buzarlaad bai!!! nohdoo!!!

Avatar

Дорж 2019-11-13 139.5.217.172

МАНАН-ийн хөшигний ард талдахь хуйвалдаан хэзээд үнэнд гүйцэгдэнээ Ард түмэн зөвшөөрөхгүй хүчингүй болгож та нарт хариуцлага тооцох болноо

Avatar

Зочин 2019-11-13 103.57.92.109

Ерөнхийлөгчийг ч гэсэн парламентаас сонгох заалтыг оруулах хэрэгтэй, хугацааг нь 25 он болгоод

Avatar

Зочин 2019-11-13 103.111.68.3

ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ДЭМЖВЭЛ АН-ын АРААС МАН УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИГДАНА. ХЭН Ч ЭНЭ 2 НАМЫГ БАС НЭР ДЭВШИГЧИЙГ ДУГУЙЛАХГҮЙ БАЙХ ХЭЛБЭРЭЭР СОНГОХ ЭРХЭЭ ХАМГААЛНА… АН МАН-ыг ХӨЛДӨӨ ЧИРЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж