“Huawei” компани ажилчиддаа 286 сая долларын урамшуулал олгоно | News.MN

“Huawei” компани ажилчиддаа 286 сая долларын урамшуулал олгоно

“Huawei” компани ажилчиддаа 286 сая долларын урамшуулал олгоно

“Huawei” компани ажилчиддаа 286 сая долларын урамшуулал олгоно

Хятадын мэдээлэл технологийн “Huawei” компани АНУ-ын хоригийг амжилттай даван туулахад өндөр хувь нэмэр оруулсан ажилчиддаа хоёр тэрбум юань буюу 286 сая ам.доллараар урамшуулахаар болжээ.

АНУ-ын Засгийн газар Хятад улстай хийж буй худалдааны дайны хүрээнд “Huawei” компанид эд анги, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх худалдааны хориг тавьсан билээ. Мөн тус компанийн бүтээгдэхүүнүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзээд АНУ-д “Huawei”-н бүтээгдэхүүн ашиглахыг хориглосон.

Тэгвэл энэхүү урамшууллыг тус компанийн Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтнүүд, АНУ-аас нийлүүлэхийг хориглосон тоног төхөөрөмж, программыг орлуулах эх үүсвэр бий болгох ажилд гар бие оролцсон хангамжийн мэргэжилтнүүд зэрэг ажилтнууд голчлон хүртэх юм байна.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж