95 настай ахмад дайчин ахлах сургуулийнхаа дипломыг гардлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

95 настай ахмад дайчин ахлах сургуулийнхаа дипломыг гардлаа

95 настай ахмад дайчин ахлах сургуулийнхаа дипломыг гардлаа

Дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж явсан ахмад дайчин, бага дарга Лэви Шав эх орныхоо төлөө зүтгэснийхээ хариуд итгэхийн аргагүй гайхалтай шагнал авлаа. Өнгөрөгч мягмар гариг /11.12/-т ахмад дайчдын өдөрлөгөөр Леви өвөө улаан нөмрөг, төгсөгчийн малгай өмсөж тайзан дээр гарч ирэв. Леви 12 насандаа өнчирч, 17 насандаа сургуулиасаа чөлөө аван, хаалгач, сургуулийн автобусны жолооч гэх мэт ажил хийж байгаад 1943 онд тэнгисийн цэрэгт татагдсан гэнэ. Ийнхүү 73 жилийн дараа түүнд Клэйрморийн ахлах сургууль дипломоо гардуулж өглөө.

"Би том толгойтой хүүхэд байсан. Ялангуяа алгебрийн хичээл миний хамгийн дургүй хичээл байсан даа" хэмээн Леви дипломоо гардаж авахдаа ярьжээ.

Дайны он жилүүдэд тэрбээр тэнгисийн цэргийн дөрөвдүгээр дивизэд харьяалагдан Тиниань, Иво Жима, Сайпаны тулаануудад орж явжээ. Түүнд дайны дараах амьдрал нь их л уйтгартай санагдаж байсан бөгөөд 30 гаруй жил модны үйлдвэрт ажиллаж байгаад хүүтэйгээ хамтарч бизнес эхлүүлсэн гэнэ.

Өнгөрсөн пүрэв гаригт Оклахома дахь Клэйрморын ахлах сургууль түүнд хандаж, ахмад дайчдын өдрөөр түүнд хүндэтгэл үзүүлэх тухайгаа мэдэгджээ.

Ийнхүү Шав удаан хугацааны дараа аль эрт л авах ёстой байсан хүндэтгэлээ хүртэж, үг хэлэхдээ баярын нулимс дуслуулж байв. Сургууль түүнийг хүндэтгэн ёсолж найрал дуу дуулсан гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: rare.us

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж