Дарга нараас хариуцлага, ёс суртахуун, сахилга бат шаардаж ажиллана. Энэ бол У.Хүрэлсүхийн төрийн албаныханд анхааруулж хэлсэн үг. Тэрбээр онц шаардлагагүй байхад гадаад, дотоодод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглахгүй байхыг сайд, дарга нарт анхааруулаад 10 сар өнгөрчээ.
Арван сарын дараа Засгийн газар гэнэтийн шалгалт явуулж, Ерөнхий сайдын өгсөн гэрийн даалгавар хэр биелж байгаад газар дээрээс нь үзүүлэв. Засгийн сайдууд, цагдаагийн боссууд, тагнуулынхан, АТГ-ын дарга нар шалгалтад бүдрэх нь тэр. Бүгд төрийн машинаар хүүхдээ зөөсөн, эхнэрээ эрхлүүлсэн хэвээр. Улс төрийн өндөр ёс суртахуунтай улс оронд ийм үйлдэл гаргасныхаа төлөө албан тушаалтан нь огцордог ёстой юм. Манайд хууль, дүрэм ямар сайд, дарга нарт үйлчлэх биш. Ингэсхийгээд л асуудал намжина, дахиад хүүхдээ зөөнө гээд зарим нь тоохгүй суугаа ч биз.
Зарим нь хүүхдээ зөөсөн дарга нарыг өрөвдөж үхэх нь ээ. Замаараа сургуульд нь буулгахад яагаад болдоггүй юм гэх жишээний. Болохгүй, яагаад гэвэл цаана нь татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа учраас.
Энэ явдлын тухай асуусан сэтгүүлчдэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. Гадаад улс, оронд төсвийн мөнгөөр авсан балаар бичихийг ч хориглодог юм билээ” гэсэн биш олон нийтийн сүлжээнд “барьж идүүлэх” шахав. Сүүл, сүүлдээ эхнэр, хүүхдээ албаны машинаар зөөсөн даргын зөв болж, албан машинаар эхнэр хүүхдээ зөөж буйг нь шалгаж илчилсэн Засгийн газрын буруу болж дуусах шинжтэй. Энэ асуудал жижиг хэрэг мөн ч Монголын төрийн нүүр царайны нэг илэрхийлэл. Төрийн албаныхны ёс зүйг харуулсан тов тодорхой бодит кейс. Гэхдээ бид нэг хэсэгхэн хугацаанд шуугиад асуудлаа мартдаг болохоор тэд бүр дасал болоод даам гарчихсан.
Монгол Улсад 180 гаруй мянган хүн төрд ажилладаг. Тэнд ажиллагчдын ёс суртахуун, сахилга бат, хариуцлагын асуудал хамгийн хөндүүр сэдэв.
Төрийн албыг төрийн албаныхнаас цэвэрлэх асуудал байнга яригддаг. Авлига авна, төрийн нэрийн өмнөөс бусдыг дарамтална, төрийн өмчийг хулгайлна, төсвийн мөнгийг шамшигдуулна. Хүнд сурталтай, мөрийтэй тоглоно гээд төрийн алба муу муухайн үүр овоохой болсон. Бүгд хамгийн муу хүмүүс биш ч бүгд хамгийн муу нэртнүүд болсон нь нөгөө л тогтолцооны алдаа.
Хариуцлага ярьж тооцдог нь ч, хариуцлага тооцуулдаг нь ч цөөн. Тийм учраас “намайг хэн тоох вэ, нохойг хэн саах вэ” гэгчээр өөрийгөө төр гээд ойлгочихсон хүмүүс төрийн албанд олон бий. Тэдэнд төрийн зарц гэдгийг мэдрүүлэхийн тулд ёс зүй, хариуцлагын кодтой болох нь хамгийн зөв шийдэл.
Хэдийгээр төрийн албанд ажиллаж байж мөрийтэй тоглосон, ёс бус аашилсан дарга нартай хариуцлага тооцож эхэлсэн. Цаашлаад төрийн албаны дарга нарын авсан бэлгэ сэлтэд шалгалт хийхээр болж байгаа гэх. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн 39 дүгээр зүйлд гэхэд ".. Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших" гэсэн заалт бий. Ийм заалт хуульд байлаа ч төрийн албаны унаагаар эхнэр, хүүхдээ зөөдөг дарга нарын хандлага ер өөрчлөгдсөнгүй. Тиймээс тархай, бутархай, энд тэндхийн хуульд аваачаад наачихсан дүрэм журам, хуулиудыг нэгтгэж, хариуцлагыг тодорхой болгох, бэлэг сэлт, албаны хүний биеэ авч явах байдал, хэрэглээ, албаны эд зүйлстэй харилцах асуудлыг нарийвчилж өгсөн Code of conduct буюу төрийн албанд биеэ хэрхэн авч явах нарийвчилсан дүрэмтэй болох асуудал Засгийн газар дээр яригдаж эхэлжээ. Ийм дүрэмтэй болчихвол төрийн алба төрөл арилжитлаа өөрчлөгдөж магадгүй юм. Гол нь баталсан, кодолсон хууль дүрмээ сахиулах нь чухал.
Эцэст нь сануулахад Засгийн газрын гэнэтийн шалгалт цаашдаа хэзээ ч хаана ч хийгдэж мэдэх тул ёс зүйгүй авирлаж байгаад баригдав даа, баригдав, төрийн албаныхан минь.
Б.БАТ
САНАЛ 2019-11-13 202.21.111.234
CODE OF CONDUCT зөв санаа байна. зөрчвөл яахыг нь сайн тусгах хэрэгтэй.
Зочин 2019-11-13 64.119.25.241
Албаны машин зөвхөн албанд явах ёстой гэрээс авахуулах ёсгүй дарга яагаад автобус хувийн машинаараа явж болдоггүй юм вэ
Зочин 2019-11-13 202.179.26.98
Хууль, дvрэм журмаа баримтлана гэхээр негее гарууд чин барж идэхнээ, 60 тэрбумыхаан, АН- ын авилгачидаа та нарын хvссэн хvсээгvй журамлана. Ирээдvй гэрэлтээд ирлээ.
Болор 2019-11-13 66.181.161.37
Яагаад засгийн газрын шалгалт болчвоо. Энэ бол сэтгүүлчийн эрэн сурвалжилсан ажил байсан юм бишүү. Бас тэр шалгалтаа яагаад дампуурсан банканд алга болгосон тэр хэдэн зуун тэрбум төгрөг, ер явахгүй байгаа санхүүжилтийг нь шийдсэн гэсэн сургууль цэцэрлэгийн ажил, тавигдаж дуусахгүй байгаа дарханы зам тэрийг авсан компаниудад
ямар хариуцлага тооцсон өвлийн махны бэлтгэл нь яаж хийгдэхийн хавар бас л махны үнэ тэнгэрт хадах юм биш биз дээ. Энэ бүхнээ ярих байсан юм бишүү
Зочин 2019-11-13 202.9.43.175
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. Гадаад улс, оронд төсвийн мөнгөөр авсан балаар бичихийг ч хориглодог юм билээ”
Yaaj yavaad ingej yaridag hun ter deer ochood suuchihdag bnaa. Hariutslaga tootsoh juram ni baij l bn leeshde. Odoo tgd eniigee umuurch bicheed bga yum u setguulch guai
Зочин 2019-11-13 150.129.142.19
Буруу дарагдчихлаа
Ахмад албан хаагч 2019-11-13 43.242.243.19
Уг нь бол заалт заавар нь байхад зөрчих ёсгүй л байсан байхгүй юу!
Одоо л заалт зөрчөөд байдаг нь өнөө л гайтай "новшийн ардчилал"- аас үүдэлтэй "хүний эрх"-ийг мэндэлсний л гай шүү дээ!
Агиймаа 2019-11-13 202.9.43.100
ЭНэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хэн гэнээ … тэр ёстой тэнэг нөхөр байна. Төрийн албан тушаалууд хоосон толгойтнууд, шизотой, сэтгэхүйн өвчтэй хүмүүсээр дүүрсний том нотолгоо энэ байна.
Уур 2019-11-13 43.242.243.19
Хуцдаг нохой чинь хурдан биз?
Зочин 2019-11-13 202.9.45.16
Зөв шаардлага байна.Төсвийн мөнгийг сангийн яам хэр зөв зарцуулж байгаа вэ.
Зочин 2019-11-13 192.82.72.210
Дарга нар гэрээсээ машинаар авахуулдаг асуудлыг болих хэрэгтэй ш дээ. Өөрийн унаа, зардлаараа ажилдаа ирж чадахгүй, улсын мөнгөөр авахуулж хүргүүлнэ гэдэг утгагүй.
Зочин 2019-11-13 122.201.22.241
энэ сургуульд явдаг төрийн албан хаагчдын хүүдүүдийн сургалтын төлбөрийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг авилгатай тэмцэх газар шалгаарйа даа. 30.000$ X2700₮= 81.000.000₮ болж байна шүү тэгэхээр сарын цалин нь 6,750,000₮ байж байж л хүрэх юм байна шүү.
Erdene 2019-11-13 150.129.140.237
Uursduu ulger duurialtai bai Ta naraas dandaa bolohgyi butehgyi yum gardag shyy Bank dampuuruulana Tender avana Ulsiin yildvert hede terbumaar ne baraa snahan hed dahin usgusun uneer
Зочин 2019-11-13 203.91.115.53
Одоо хүүхдүүдээ сургуулийн үүдэнд биш ойролцоо буулгаад явдаг болсон байна лээ шүү.
Хѳѳрхий эх орон 2019-11-13 192.82.77.1
Тѳрийн дайснууд:
-Тѳрийн албан хаагчид
-Улс тѳрийн эрх мэдэлтнүүд
-Ченжүүд. ( Шагчид )
3,0 2019-11-13 180.149.96.90
МАН-ын бага хурал дандаа Энконта саунд. Нийслэлийн даргын хүлээн авалт Шангрилад 3,0 тэрбумаар
Tsevelmaa 2019-11-13 185.220.100.252
Ер нь тэрбумаас дээш хадгаламжтай бүх хүмүүсийг асууж тодруулж мөнгөнийх нь гарал үүслийг нь илээр сонсмоор байна. Хүрэлсүх Та ямар наймаа хийж эгч нь хэдэн жил Солонгост ажиллаж авсан юм уу эсвэл өнөө Хадгаламж банкны мөнгөний үлдэгдэл үү гэдгийг сайтар шалгах хэрэгтэй. Ингэж байж шудрага ёс ярина шүү. Нэг тэрбум 700 сая төгрөгний ( 1,700,000,000 төг) хадгаламжтай Хүрэлсүх ах хариу өгвөл сайн байна.
Би Монгол 2019-11-13 103.9.89.18
Одоо рестран баар, шөнийн цэнгээний газар, саун массажны газруудад шалгалт хий. Олон дарга нарын чинь булхай илэрнэ дээ
Хааа 2019-11-13 203.91.115.49
ХАРИУЦЛАГАА ШАДАР САЙДААСАА ЭХЛЭЭД ШУУД ТООЦООД ЯВБАЛ ХҮРЭЛСҮХИЙН ЖИНЭХЭН АЖИЛ ХЭРГИЙН ЧАНАР ХАРАГДАН ЧАДАХГҮЙ БОЛ ХУДЛАА ПОПОРДОН ГЭДЭГ ЧИНЬ Л ХАРАГДАНА ШАДАР САЙДАА ДАГААД ОБЁГ ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ХУРГАН ДАРГА БҮГД НЭГ НЭГ МАШИН УНАЖ АВГАЙ ХҮҮХДЭЭ ЗӨӨЖ БНА. ГЭТЭЛ ЖИНЭХЭН ГАЛ ГАМШИГТ ЯВЖ БАЙДАГ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР НЬ ТАКСИГААР АЙЛ АЖ АХУЙН НЭГЖЭЭР ЯВЖ АЖИЛ ҮҮРГЭЭ ЯВГАН ТАВАРГАЖ ЭСВЭЛ НЭГНИЙХЭЭ ПРУСС МАШИНД ОЛУУЛАА ЧИХЭЖ ЯВЖ БНА . УГ НЬ БАЙЦААГЧ НАРТ АЖИЛДАА УНАХ МАШИН ӨГСНИЙГ ДАРГА НЬ УНАЖ БН
235644 2019-11-13 49.0.137.6
Нөгөө "Шударга -5" чинь аль хэдийн "Худалч-5" гэдэг хочтой болсон ш дээ. Нөгөө жилийн өмнө жагсаал хийгээд Нийгмийг шударга болгоно, миеэ Энхболдыг зайлуулаад өг гээд байсан яасан, Шударгын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, Оюу эрдэнэ гэх нөхөр Хэнтийд өөрөө 300-400 тэрбум төсвийг Холбоотнуудаараа дамжуулж идээд л сууж байна шүү дээ, ннад захаас нь л дурьдахад энэ шүү дээ.
зочин 2019-11-13 202.131.228.20
Хүрэлсүх тууз хайчлах газарт явж байдаг. тэгээд хурал цуглаан дээр хариуцлагагүй байдлыг таслан зогсооно гээд нэгийн хүрд шиг л ярих боловч хэрэгжүүлж байгаа ганц ч юм харагдахгүй юм. Яаж нэг овоо хэлсэндээ хүрчихдэг, гайгүй мэдлэг чадвартай, Монголоо гэсэн сэтгэлтэй Засгийн газрын тэргүүнтэй болно доо. Энэ УИХ-ын 76-н хаанцар татвараас цугласан мөнгийг яаж идэж байгааг хараач. Даан ч дээ.
Зочин 2019-11-13 202.9.44.128
За за бидний нүүр царай байгаа нь энэ ш дээ. Толинд харчихаад уурлаад байх юм. Ямар ард түмэн байна тийм засаг байна гэж.
з 2019-11-13 192.82.66.242
Төрийн албанаас авилгалын хэргээр хөөгдөөд буцаад төрийн албанд орсон хүн байна.
Зочин 2019-11-13 203.217.139.229
Шал худлаа шоу. Бүх муу муухай зйүл Монголд бугшлаа. Худлаа ярихаас ондоо өөрчлөгдөж байгаа зүйл ганц ч алга
mgl 2019-11-13 202.179.11.230
Iim uchraas bid busad ulsiin adagt ni yavna. Erunhiilugch tag bolloo, odoo gants l Khurelsukhed l naidvar uldlee.
Оюун-Эрдэнийн шоу-тэнэг баньд 2019-11-13 64.119.16.97
Монгол төрийн албанд муу муухай нь сайнаасаа давсан нь үнэн юм. Өдөр бүр үнэн нь улам ил болж байгаа. Төрийн ялзрал дээд цэгтээ хүрсэн нь нийгмийн сүлжээнүүдийн буянаар ил тод болж жирийн ард иргэд үүнийг ойлгож эгдүүцэн жигшиж бна. Төр хамгийн чадваргүй мөртлөө хамгийн ёс суртахуунгүй хүмүүсийн нэгдэл болсон. Төрд 1 хүний хийх ажлыг 3 хүн хйисэн болж гурилдаж бна. Тэд төрөөс хулгай хийх, гадаадад зугаалах, авгай хүүхдээ үнэтэй дэлгүүр сургуульд зөөх, авилга авах, тендер булаах… зорилготой.
иргэн 2019-11-13 103.212.116.138
Төрийн албан хаагчид ёс зүйтэй баймаар байна. БЗД, нийслэлийн мэргэжлийн хяналтад өргөдөл өгөөд хөлийн гарз л болж байна. Төрийн хууль тогтоомжийн дагуу асуудалд хандахгүй байгаа шүү дээ.
Иргэн 2019-11-13 139.5.217.172
Албаны машинаар авгай хүүхдээ зөөдөг зөнөг өвгөн Энхтүвшинээс эхлээд хариуцлага тооцуулах хэрэгтэй
Зочин 2019-11-13 202.131.245.69
Зөвхөн төрийн өндөр албан тушаалтан (УИХ-ын дэргэдэх байгууллагын дарга, дэд дарга, яамны сайд, дэд сайд) ангилалд багтах хүмүүст ажилдаа ирэх, харих зөвшөөрөл олгож, ажлын 10 цагаар тодорхой км-ын хязгаарт ашиглах, бусад дарга нарт төрийн машин ашиглахыг хориглож, зөвхөн урьдчилсан захилгын дагуу тухайн байгууллагын албан хэрэгцээнд автомашин бэлэн байлгах хэлбэрээр журамлавал хүмүүсийн сэтгэл ханах байх.