Өмнөд Солонгос хувийн сургуулиудаа улсынх болгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос хувийн сургуулиудаа улсынх болгоно

Өмнөд Солонгос хувийн сургуулиудаа улсынх болгоно

Өмнөд Солонгосын Боловсролын сайд Ёо Юн Хэ өнөөдөр /2019.11.13/ нэгэн чухал мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд дурдсанаар, тус улс нь 2025 оны гуравдугаар сар гэхэд улс орон даяарх бүх “элитүүдийн” гэгддэг хувийн ахлах сургуулиудыг татан буулгаж, улсын сургууль болгох аж.

Энэхүү шийдвэр нь нийгэмд үүсээд буй боловсролын ялгаа, нийгмийн давхаргын ялгаа, ялгаварлан гадуурхлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна. Засгийн газрын уг шийдвэрийг хувийн сургуульд хүүхдээ явуулдаг эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэж байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж