Баянхонгор “фракц” хүчээ авав уу?

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Баянхонгор “фракц” хүчээ авав уу?

Баянхонгор “фракц” хүчээ авав уу?

Увс фракц улс төрийг спорттой нь баздаг байсан үе ард хоцорч,  Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагаад Баянхонгорын угшилтай хүмүүс  төрийн өндөр дээд алба хашин, тусгай хүчнүүд дээрх хүрээллийн хүмүүсээр хүчээ зузаатгах болсон тухай яриа саарал ордонд түгэж эхэллээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдоод удаагүй байгаа хошууч генерал Д.Ганзориг  саяхан тушаал гаргаж, Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар Д.Жаргалсайханыг томилсон байна. Д.Жаргалсайхан нь 2012-2016 онд Баянхонгор аймгийн Засаг дарга, 2017 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалттай хэлтсийн даргаар ажиллаж байгаад Зэвсэгт хүчин рүү ийн шилжжээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар хурандаа С.Дашзэвэг томилогдсон нь мөн Баянхонгор аймгийн уугуул гэх мэдээлэл ч цацагдаж буй юм.

Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газрыг  Д.Гэрэл удирдаж байгаа нь мөн л Баянхонгор аймгийн угшилтай. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй аминчилж уулзахаас илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай илүүтэй ойр ажилладаг гэх “бор шувуу” ч нисэж байна.

Спортынхноор илүү хань татаж, хүрээлүүлж ирсэн "Женко" Х.Баттулгын имиж, төрийн тэргүүн болсноос хойш нутаг нуга руугаа илүү хэлбийсэн нь Увсынхнаас юу дутах вэ гэсэн шиг Баянхонгор фракц байгуулж, хүчийг нь зузаатгаж эхлэв үү гэх хардлагад ч хөтөлж, улстөрчдийн цайны хачир болж эхлэв.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж