Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн МЭДЭГДЭЛ | News.MN

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн МЭДЭГДЭЛ

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн МЭДЭГДЭЛ

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9.3-д “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3%-тай тэнцүү хэмжээтэй байх” гэж холбогдох хууль тогтоомжийн дагуу 25 хувийн татвар төлөн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн татварын дараах цэвэр ашгаас Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, Татварын ерөнхий хуульд тусгагдаагүй хөрөнгө төвлөрүүлэх нэршлээр дахин 3%-ийн татвар авахаар тусгагдаад байгаатай холбоотойгоор бид энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Энэ нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд “Хуулийн этгээдэд өмнө байсан үүрэг дээр нэмж үүрэг хүлээлгэхгүй, аливаа нэмэлт зардал гаргахгүй” гэж заасантай нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль болон Компанийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул энэхүү заалтыг бид ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийн 70-90 хувийг тогтмол төвлөрүүлдэг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид бид дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг цаг алдалгүй нэвтрүүлэх, хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, нийгэм эдийн засгийн бусад салбаруудын дижитал шилжилтийн суурь дэд бүтцийг байгуулах, Монгол Улсын цаашдын хөгжилд дижитал технологи, түүнд суурилсан шийдлийг төрийн болон хувийн байгууллагад санал болгох чиглэлээр ажиллаж, 7000 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгосны зэрэгцээ үйлчилгээнийхээ үнэ тарифыг жилээс жилд буулгасаар ирлээ.

Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид салбарын хэмжээнд зөвхөн өнгөрсөн 5 жилд гэхэд л 1 их наяд 52.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуулиар тогтоосон албан татвар, шимтгэл, төлбөр, хураамжийг төлж, улсын төсөвт 763 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн.

Энэхүү санг байгуулах үетэй харьцуулахад харилцаа холбооны салбар бүрэн либеральчлагдсан тул ийм албадлагын арга шаардлагагүй болж, сүлжээ үйлчилгээгээ хүргэх, өргөтгөх асуудлыг үйлчилгээ эрхлэгчид өрсөлдөөний зарчмаараа өөрсдөө бие даан шийдэж байгаа бөгөөд цаашдаа ч шийдээд явах бүрэн боломжтой. Тус санд хөрөнгө татан төвлөрүүлэлт нь ялгавартай, зориулалт бусаар зарцуулдаг зэргээс цаашид уг сангийн бодлого, зориулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай болсныг холбогдох этгээдүүдэд удаа дараа бид тавьсаар ирсэн.

Компанийн цэвэр ашиг бол үйл ажиллагаанаас олсон орлогоос зардлаа хасч, хуулийн дагуу холбогдох татвараа төлсний дараа ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ОНОГДОХ ХУУЛЬ ЁСНЫ ӨМЧ мөн бөгөөд ямар нэгэн санд иргэн, аж ахуйн нэгжийг хууль ёсны өмч болох “цэвэр ашгаасаа” хөрөнгө төвлөрүүлэхийг үүрэгжүүлсэн хууль батлах нь ХУВИЙН ӨМЧ ХӨРӨНГӨД шууд халдсан үйлдэл болж байгаа тул бид Үндсэн хуулийн Цэцэд хандах болохоо үүгээр МЭДЭГДЭЖ БАЙНА.

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-11-13 202.21.109.149

ОПЕРАТОРУУУДАА ОЙЛГОЖ БАЙНАА ДЭМЖИЖ Ч БАЙГАА САЙН САЙХАН ЗҮЙЛ ЗӨНДӨӨ Л ХИЙЛЭЭ
ГЭХДЭЭ ОДОО УЛС ОРОН ДАЯАРАА Л ГҮРИЙЖ БАЙНА ХУВИЙН КОМПАНИУДАД Ч ИХ ХЭЦҮҮ БАЙГАА ГЭХДЭЭ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЗАРДАЛАА ТАНАЖ ГҮРИЙЧИХВЭЛ УДАХГҮЙ ГАЙГҮЙ БОЛНО ГЭСЭН ИТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ БАЙНА ТА БҮХЭН МААНЬ Ч
ХОЁР ЖИЛДЭЭ ГҮРИЙЧВЭЛ САЙН Л БАЙНА

Avatar

Зочин 2019-11-13 202.131.233.35

дугаартайгаа оператор шилжих боломж хэзээ вэ? аль дээр шйид гарсан

Avatar

Зочин 2019-11-13 202.9.43.50

Хувийн компанийн ашигаас татвар ямар хууль байнаа!!!!!

Avatar

11111111 2019-11-13 203.91.119.162

Та нар эхлээд татвараа үнэн зөв төлчих, дараа нь иргэнд дугаартай шилжих% оператораа өөрөө сонгох боломжоор хангаад өгчих.. Тэр чинь бас иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ!!!

Avatar

Зочин 2019-11-13 180.149.65.2

дэмжиж байна аа

Avatar

irgen 2019-11-13 202.131.225.150

Ta buhen tatvaraa huuliin hureed tolno uu. huuli bitii eserguuts ard tumen tatvar toloh iig chine demjij bga. tatvar tolod tsaana hden tug n ashig garch bgaag niited zarlah heregtei

Avatar

Зочин 2019-11-13 66.181.176.145

Зөв, манай мэдээлэл технолигийг эдгээр компаниуд нэвтрүүлж байгаа үнэ өртөг ч боломжийн байгааг талархая, энэ хэрвээ хэрэгжвэл эргээд үйлчлүүлэгч иргэд дээр бууна, эсэргүүцэх нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж