Баасан гариг бүрт утас ашиглахгүй гэхээр сургуулийнхантайгаа танилцаад, юу ярихаа мэдэхгүй чимээгүй суух нь гэж та төсөөлж буй байх. Ерөнхийдөө таны төсөөлөл их дөхөж байна. Иовагийн Маренго дахь "Иова ахлах сургууль"-ийн захирал Жанет Бэрэнс сургууль дээр хүүхдүүд утсаа шагайгаад толгой өндийхгүй байхыг анзаарч энэхүү дүрмийг сургуульдаа албан ёсоор мөрдөхөөр болжээ.
Сургуулийн захирал энэхүү шийдвэрээ зарлахад сурагчид эхэндээ итгэхгүй, дэмжихгүй байжээ.
Сурагчид үдийн хоолоо идэхээр цайны газартаа ирэхэд тэдэнд өнгө өнгийн карт өгөх ба ижил өнгийн карт авсан хүүхдүүд нэг ширээнд сууж хооллох ёстой гэнэ. Сурагчид эхэндээ дургүйцэж байсан ч дүрэм учир аргагүйн эрхэнд дагаснаар хэдэн долоо хоногийн дараа гэхэд бүх зүйл ном журмандаа орж, бүгд хоорондоо сайн найзууд болоод байгаа гэнэ.
Захирал Бэрэн "Энэ уламжлалын ачаар сурагчид цахим орчноос мэдэрдэг дарамт, стрессээс салж, насны ялгаа гаргалгүй хоорондоо найзалдаг болсон" хэмээн ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: rare.us
Холбоотой мэдээ