Албадан буцаагдсан иргэдээс дөрөв нь хил нэвтрэхийг завджээ | News.MN

Албадан буцаагдсан иргэдээс дөрөв нь хил нэвтрэхийг завджээ

Албадан буцаагдсан иргэдээс дөрөв нь хил нэвтрэхийг завджээ

Албадан буцаагдсан иргэдээс дөрөв нь хил нэвтрэхийг завджээ

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрөгч аравдугаар сард /2019.10.29/ нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж нэр бүхий дөрвөн зочид буудлаас 800 орчим Хятад иргэнийг саатуулсан. Уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг энэ сарын эхээр  /2019.11.02/ Монгол Улсаас албадан гаргаснаар дуулиан шуугиан намжаад байгаа билээ. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн.

Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээр орж ирсэн эдгээр 800 иргэдийн ихэнх нь жуулчны визээр үлдсэн нь бизнес ангиллын визийг Хөх хот дахь Монголын Ерөнхий консулын газар, Эрээн хотын Ерөнхий консулын газраас олгосны дагуу орж ирсэн нь олны анхаарлыг татаж буй. Энэ дуулиант хэрэг нь Монгол Улс визийн зах замбараагүй олголтдоо цэг тавих болсны тод жишээ болсон.

Тэгвэл энэ замбараагүй виз олголтыг цэгцэлж, Монгол Улсыг зорчин ирж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулахаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулан холбогдох яам, газруудаас санал авах шатандаа явж байна.

ТҮР ЗОРЧИН ИРЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭД ХУГАЦААНДАА ХИЛЭЭР ГАРСАН ЭСЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙДАГГҮЙ

Одоогийн хуулиар Монгол Улсын виз олгох эрх бүхий гурван субъект бий. Үүнд Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд. Гэтэл өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдэд олгосон визийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд байдаггүй. Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудын мэдээлэл Гадаадын иргэн, харьяатын газар ирдэггүй. Эдгээр төрийн байгууллагын бүртгэлийн систем тусдаа учраас зарим гадаад иргэд энэ хуулийн “цоорхой”-г төвөггүй ашиглаж, амташсан гэж хэлж болно.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд бүртгэл хяналтын нэгдсэн системтэй болсноор хяналтыг бодитой сайжруулах боломжтой болно. Гадаадын иргэн, харьяатын газар манайхаас БНХАУ-ын 800 иргэдэд виз олгоогүй,  Элчин сайдын яамны консулын газраас олгосон гэж хэлсэн. Үнэндээ бодит байдал нь тийм л байгаа. Тэнд олгосон визийн мэдээлэл Гадаадын иргэн, харьяатын газар байдаггүй. Гадаадын иргэн, харьяатын газарт олгосон визийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд байдаггүй. Систем дэх бүртгэл маань тусдаа байдаг учраас үүнийг нэгтгэх хэрэгтэй байна. Тухайн гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрээд хаана явааг нь мэддэггүй. Хилээр орж ирсэн гадаад иргэдийн багцаа тоо байхаас яг тэр хугацаандаа хилээр гарсан гэх мэдээлэл байдаггүй. Энэ мэт зохицуулалтыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгаа. Хил хамгаалах газраас визний хугацаа дууссан байна гэдэг мэдээллийг хууль хүчний байгууллагад мэдэгдэнэ. Цагдаа тухайн гадаад иргэнийг бүртгэлээр нь аль зочид буудалд байрлаж байгааг мэддэг болно. Ингэснээр бүртгэл мэдээлэл цэгцэрнэ" гэлээ.

МОНГОЛ УЛСААС АЛБАН ГАРГАСАН ДӨРВӨН ГАДААДЫН ИРГЭН ХИЛЭЭР ОРОХЫГ ЗАВДСАН

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсад тодорхой хэмжээнд гадаадын иргэн нийт хүн амын хэдэн хувийг эзлэх вэ, нэг улсын иргэн хэд байж болох вэ гэдэг тоог хуульчилж өгсөн байдаг. Уг хуулиар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо бол Монгол Улсын харьяат нийт хүн амын гурван хувь буюу 3.200.000 гэж үзвэл 97154 гадаадын иргэн оршин сууж болно гэж хязгаарласан байдаг. Энэ тооноос нийт гадаадын иргэдийн тоогоо хэтрүүлж болохгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 28268 гадаадын иргэн Монгол Улсад байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлсэн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтэд хэлэлцүүлэх үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр  “Манай байгууллагаас виз олгохыг хориглоод, зөвшөөрөл олгохгүй гээд байхад тэр мэдээлэл нь Дипломат төлөөлөгчийн газарт очоогүйн улмаас тухайн гадаадын иргэдэд виз олгож, хил дээр ирээд буцах цөөнгүй тохиолдол гарч байна. Жишээлбэл, Монгол Улсаас албадан гаргасан иргэнд гурван жил хүртэлх хугацаанд хилээр оруулахгүй гэсэн хууль мөрдөгддөг ч энэ онд дөрвөн иргэн хилээр орж ирэх гэж оролдлоо. Мөн цаашдаа визийн 11 төрлийн ангиллыг хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлж, төрөлжүүлэх шаардлага байна. Жишээлбэл, Монгол Улсад биеийн тамирын тэмцээнд оролцох гэж буй тамирчин, урлагийн тоглолтод оролцох уран бүтээлч, судалгаа шинжилгээ хийх гэж байгаа гадаад иргэд бүгд бизнес ангиллын визээр орж ирдэг. Тиймээс визийн ангиллаа төрөлжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.

ГАДААД ЖУУЛЧДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЗОЧИД БУУДЛУУД БҮРТГЭНЭ

Жуулчны визийг гадаад дахь Монголын дипломат төлөөлөгчийн газраас олгосоор ирсэн. Монгол Улс 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Тодруулбал, 2020-2024 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголыг зорин ирэх жуулчдын тоог 1.5 сая хүргэхээр заасан билээ . Ингэхийн тулд виз олгох асуудлыг уян  хатан болгож, хяналт бүртгэлийг сайжруулах хэрэгтэй гэдгийг албаныхан онцолж байв. Монгол Улсад зорчихыг хүсч буй гадаадын иргэдийг БНСУ-ын иргэд тэргүүлж байна.

Энэ жил улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 118  аж ахуйн нэгжид 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн нийт 2374 гадаадын иргэнд жуулчин ангиллын визийг хилийн боомт дээр олгожээ. Энэ жил шинээр Дорнод аймгийн Сүмбэр боомт нээгдсэн байна. Тэндээс ирсэн жуулчдын тоог нэмээд нийт жуулчдын тоо 59 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аялал жуулчлалын салбарт хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад иргэдийн аюулгүй байдлыг  хангаж, эх оронд нь хугацаандаа буцааж байна уу гэдгийг хянах боломжтой болох гэнэ.

Тодруулбал, энэ салбарт үйлчилгээ үзүүлж буй зочид буудлын үйлчилгээний хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, гадаадын иргэд үйлчлүүлж байгаа тохиолдолд бүртгэл мэдээллийг нь төрийн байгууллагад харилцан солилцож байхаар тусгасан юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 202.9.40.21

Бүх салбарт биш юм гэхэд чухал чухал салбартаа заавал мэрэгшсэн,чадварлаг алба хаагчдыг ажиллулах нь стратегийн бодлого байх ёстой шүү

Avatar

ТОНИЛ 2019-11-13 202.21.108.159

ИЙМ БАЙХАД ЭНХТҮВШИН МЭТИЙН НОЙЛУУД ЭНЭ УЛС ОРНООС МИНЬ ЗАЙЛААРАЙ. ЮУН ЧӨЛӨӨТ БҮС ӨӨДГҮЙ ШААР

Avatar

Зочин 2019-11-13 103.212.118.233

Муусайн бааснууд юу хийдэг юм бэ орж ирсэн болгон гарсан үгүйг мэддэгүй гэнэ үү Тарган п дакууд юу ч хийхгүй идээд сууж байдаг бхнээ Ийм улс өөр хаана ч байхгүй

Avatar

иргзн 2019-11-13 202.179.25.117

манай Төрийн Албаныханы явуулж буй ажиллагаа хоорондоо ямарч Уялдаа холбоогүй дор дороо том толгойтой Дарга Эрх мэдэлтэнгүүд тэгээд ямар нэг болохгүй зүйл болбол Бие биен лүүгээ түлхээд Хариуцлага хүлээдэг ч хүн байхгүй ийм байхад Яаж ч ажил нь олигтой явах вэ дээ, Болж л хэдэн юм Оймсондоо нуучих гээд л Төрийн алба ч гэж дээ Зайлуул Яг үнэндээ Ярвагансан мэдлэггүй Мануухайнууд л байдаг ш дээ,

Avatar

зочин 2019-11-13 195.239.33.2

Манай холбонгдох байгууллагуудын хооронд Ямарч зохицуулалт байхгуй. энэ ажил урсгалаараа явж байгаа юм байна.

Avatar

Иргэд 2019-11-13 103.9.89.18

Машин аминдаа унана,утасны мөнгөө төлүүлнэ,эхнэрээ гадаадад дагуулж явна, Орон гэртээ тавилага авхуулана,гадаадад сурах хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлнэ, нууц амрагуудаа өндөр тушаалд тавьж цалинжуулана, рестран бааранд төрийн мөнгөөр хооллоно. Монголын дарга нарын энэ үйлдэлээс болж иргэд нь ядуурч зовж байна.

Avatar

Зочин 2019-11-13 103.212.118.233

Хяналтгүй байсиймуу хайшаа юм одоо л хянаж эхлэх гэж баыгаа юмуу юу болоод байнаа ямар ажил хийсэн гэж цалин авцгаадаг байнаа

Avatar

Зочин 2019-11-13 202.21.118.250

Манай иргэдийг гадагшаа явахаар виз хүсэхэд даатгал нэхдэг, тэрэн шиг хятадуудыг даатгуулсан тохиолдолд нь виз өгч байх хэрэгтэй.

Avatar

Энхтайван 2019-11-13 202.126.89.162

Ер нь визний асуудлыг нэго чиглэлрүү хандуулахгүй бол хяналт сул болж,элчин консулын газар дээрх виз бичиж олгож байгаа алба хаагчдын архаарал болгоомжгүйгээс буруу зөрүү бичигдэхээс эхлээд хамгийн наад захыналдаа гардаг учраас визний асуудлыг цэгцлэж болдог бол ГИХГ-аас олгодог.Гадаад яамтай харилцан ажиллагаатай байвал цаашид хэрэгтэй болов уу.Гадаадын иргэн харъяатын виз зөвшөөрлийн ажилтнуудын ур чадвар,мэргэшил жил ирэх тусам сайжирч байгаа нь хийж байгаа ажлаас нь харагдаж байгаа.

Avatar

Зочин 2019-11-13 172.58.139.21

Baihgui baisan yum uu ene Mongol tusgaar uls mon uu?

Avatar

зочин 2019-11-13 202.21.127.166

хуулийн цоорхойг ашигласан малчид хятадууд олон болсон нь аргагүй л юм байна

Avatar

Зочин 2019-11-13 66.181.170.73

ХӨХ ХОТЫН КОНСУЛААР ОЧСОН БАТЗАНДАНГИЙН АХ МАХНЫ ЧЕНЖИЙГ ЗАЙЛУУЛАА НААДАХ ЧИНЬ ВИЗНЫ ЧЕНЖ ХИЙЖ УЛС ОРНЫГ ЧИНЬ САМАРЧ ДУУСЛАА МОНГОЛ ХЯТАДААР ДҮҮРЛЭЭ ПҮЛТҮҮШЭЭ ПҮЛТҮҮШ ПОПОРЗАНДАН ХОЁР ТӨРӨӨР ТОГЛОХГҮЙ ШҮҮ. МУУ НОВШНУУД.

Avatar

Hm 2019-11-13 64.119.21.187

"Хилээр орж ирсэн гадаад иргэдийн багцаа тоо байхаас яг тэр хугацаандаа хилээр гарсан гэх мэдээлэл байдаггүй." Ийм байж Хятадуудыг визагүй оруулый гэж дугарч байгаа хүн урвагч гээд саначихаарай. ОюунХОРОЛ гэх мэт.

Avatar

зочин 2019-11-13 24.10.158.175

Харьяатын дарга Мөрөн албан томилолтоор явахдаа эхнэрээ хүртэл дагуулж яваатай тааралдлаа.Татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй үрэх юм даа.Мөн ёс зүй гэж алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж