Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг | News.MN

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг

Монголын Үндэсний музейд  нээгдсэн “Сарьдагийн хийд" үзэсгэлэнгийн хүрээнд өчигдөр /2019.11.12/ Өндөр гэгээн Занабазарын намтрын судалгаа нэртэй нэгэн сонирхолтой лекцийг Бүгд Найрамдах Польш улсын Варшавын Их сургуулийн багш, монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинский толилуулсан юм. Түүний илтгэлдээ дурдсанаар “Өндөр гэгээн Занабазарыг Чингисийн алтан ургийн хүн байсан гэж эх сурвалжид тэмдэглэдэг ч буриад хүн байсан” гэдгийг тодотгосон билээ. Харин монголчууд түүний бүтээлүүдийг харж “бурхан ухаантай хүн” хэмээн хүндэтгэж, Чингисийн алтан ургийн хүн гэдгээрээ Монголын шашин, улс төрд өндөр байр суурийг эзэлсэн эзэлсэн гэж үздэг. Үүний тод жишээ нь, Өндөр гэгээн Занабазар 2000 шавьтай байсан гэж түүхэн судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ түүнд дотны 30 шавь л байсан гэдэг.

Ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн Монгол мэргэдийн нэг болох Өндөр гэгээн Занабазарын намтар түүхийн талаар Монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинскийтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө монгол судлалаар докторын зэрэг хамгаалсан түүхээс тань ярилцлагаа эхлүүлье. Дэлхийн улс орнуудаас яагаад Монгол орныг онцолж, тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын намтар, түүхийг судлах болов? 

-Өөрийгөө товчхон танилцуулахад Польш улсад монголч эрдэмтнээр ажилладаг. Би анх удаа 1982 онд Монголд ирсэн. Тухайн үед дунд ангийн сурагч жаахан охин байлаа. Аав маань геологич учраас дагаж хамт ирсэн юм. Анх Монголд ирэхэд үнэхээр сайхан орон санагдсан. Байгалийн үзэсгэлэнт газруудтай, баялаг түүхтэй улс. Бурхны шашны соёл их хөгжсөнийг Эрдэнэ зуу хийд, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон гэх мэт түүхэн дурсгалт газруудтай танилцах явцдаа мэдсэн. Сонирхлыг маань татаж, гүн сэтгэгдэл төрсөн болохоор монголч эрдэмтэн болох эхлэл тавигдсан юм болов уу. Монгол судлалын дотроос бурхан шашин, өв соёл, бурхны шашны уран зохиол хийгээд Монгол-Төвөдийн харилцааны түүх анхаарал татдаг. Түүнчлэн монгол бичиг үсэг сонирхолтой. Би Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар сайн мэддэггүй, Чингис хаанаар л төсөөлж, боддог байсан.

-Таныг анх Монголд ирж байсан үеийг өнөөдрийнхтэй  харьцуулахад Монголын дүр зураг  тэнгэр газар шиг ялгаатай байх. Ардчилал гарахаас өмнөх Монгол Улсад ирэхэд сүм хийд, хуучны барилга байгууламжууд нь өнөөгийнхтэй харьцуулахад хэр их өөрчлөгдөж, бас хуучин төрхөө хадгалж үлдсэн юм шиг санагдаж байна?

-Би 1982 онд Монголд ирэхэд бурхны шашны сүм хийд их цөөхөн байсан. Гандан болон Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг цөөхөн хэдэн сүм хийд байсан санагддаг. Мөн Хархорины Эрдэнэ зуу хийдэд очиж үзсэн. Үүнээс өөр бурхны шашны сүм хийд байгаагүй болов уу. 1990 онд ардчилал гарснаас хойш 1992 оноос эхлэн  шашны үйл ажиллагаа чөлөөтэй хөгжих боломж гарсан учраас маш олон газарт бурхны шашны жижиг том сүм хийдүүд дахин сэргэж мандсан. Энэ талаар би судалгаа хийж байсан юм. Мэдээж одоо бол Монгол улс их хөгжсөн. Бид Улаанбаатар хотыг Азийн улс орнуудын томхон хотуудтай харьцуулахад ялгаа байхгүй. Өндөр шилэн барилгуудтай, шинэ маягийн барилга байгууламж их. Гэхдээ Монгол Улс түүх, соёлоороо арвин их баялагтай ч монголчууд бурхны шашны мэдлэгтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, хуучны барилга байгууламжуудаа хүн бүр хайрлаж хамгаалдаг сэтгэлтэй байх нь чухал.

Социализмын үед Чойжин ламын сүм музей, зарим байшин барилгаа маш сайн хадгалж байсан. Яагаад гэвэл тэр үед улсын хамгаалалтад байдаг учраас заавал засвар хийх шаардлагагүйгээр хадгалж ирсэн. Гэтэл өнөөдөр зарим хуучны барилгууд нь байхгүй, сүм хийдээ сэргээн засварлахгүй л бол нурж унах аюултай болсон байна. Ялангуяа Чойжин ламын сүм музейд очиход харамсч, гуниглах сэтгэл төрсөн. Ийм сайхан хийцтэй эрт үеийн сүм хийдүүдээ сэргээн засварлахгүй бол удахгүй  нурж унах, устах аюултай болсонд  харамсч байна.

Өв соёлоо хайрладаг л бол хүн бүр түүхээ авч үлдэхийн төлөө хичээх хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн хоёрдугаар дайны үед Польшид манай Варшав хот бараг үгүй болсон. Гэхдээ дайны дараа бүх хүмүүс нэгдэж Варшав хотыг хуучин төрхөөр нь барьж, хуучин хотынхоо дүр төрхийг сэргээхэд оролцсон. Ялангуяа Европ хүмүүс нэг санаа, зорилго дор нэгдэж, өв соёл, түүхээ хайрлаж чаддаг.

-Олон түмэнд Өндөр гэгээн Занабазар гэдгээрээ хүндлэгдэж ирсэн анхдугаар Богд бол улсынхаа шашин, урлаг соёлын түүхэнд асар их хувь нэмрийг оруулсан хүн. Таны хувьд Өндөр гэгээн Занабазарын талаар олон жил судалсан. Анхдугаар Богдтой холбогдох ямар түүх нь таны сонирхлыг илүү татаж, гүн сэтгэгдэл үлдээж байв?

Дэлхий дээрх урлагийн бүтээлүүдийг үзэж танилцахад Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд их онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Түүний бүтээлүүд бурхны шашны төдийгүй урлаг соёлын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Тэрээр Сарьдагийн хийд болон маш олон сүм дуганыг байгуулсан төдийгүй алт мөнгө, зэсээр урласан бурханы бүтээлүүд нь маш гайхалтай. Бүтээлүүдийг нь харахад амар амгаланг мэдэрдэг. Нөгөө талаас Өндөр гэгээн Занабазар бол буддын шашин, улс төрд нөлөөтэй улстөрч. Бас урлагийн хүн. Тийм учраас түүний намтар түүхийг сонирхож судлаад 20 орчим жил өнгөрч байна. Энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

-Тухайлбал, ямар бүтээл нь таны анхаарлыг илүү татаж, сэтгэлд хоногшсон бэ?

-Өндөр гэгээн Занабазарын Майдар бурхны хөрөгт би их дуртай. Их гоё санагддаг. Ерөнхийдөө түүний бүтээлүүдийг үзэхэд маш тайван мэдрэмж төрүүлдэг. Миний бодлоор Өндөр гэгээн их сайхан сэтгэлтэй, гэгээн хүн байсан учраас бүтээлүүд нь тийм гоё байдаг болов уу.

-Өндөр гэгээн Занабазарын намтар түүх Монгол, Төвдөд харилцан адилгүй, ялгаатай. Түүний намтар Монголд домгийн шинжтэй байдаг гэж та лекцийнхээ үеэр онцоллоо. Намтар түүхийн ялгааны тухай дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Юуны өмнө Өндөр гэгээн Занабазарын намтар түүхийг, түүний шавь Халх заяа Бандида Лувсанпэрэнлэй зохиосон, багшийнхаа амьдралын талаар хамгийн сайн мэддэг хүн нь байсан гэж боддог. Лувсанпэрэнлэй бол багштайгаа хамт амьдарч, түүнээс суралцаж байсан хүн юм. Тиймээс Төвөдийн сурвалж бичигт бичсэн намтар түүхийг илүү бодитой гэж бид нар итгэж байна. Гэхдээ зарим хэсэг нь дутуу байгаа юм. Ямар учраас зарим мэдээлэл дутуу байгааг хэлж мэдэхгүй. Өндөр гэгээн Занабазарт дургүй байсан уу, эсвэл тийм ч чухал биш гэж үзсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Монголд бичигдэж, зохиосон Өндөр гэгээн Занабазарын намтар 100 жилийн дараа дэлгэрч эхэлсэн. Жишээ нь, сурвалж бичигт Төвөдөд Манжийн хааныг магтсан, Өндөр гэгээн Занабазарыг хүндэлсэн утгыг илэрхийлдэг. Харин Монголд Өндөр гэгээн Занабазарын намтар түүх дотор монголчууд Манжийн дарлалд байх 100 жилийн хугацаанд Өндөр гэгээн Заназбазарыг Манжийн хаанаас сэргэлэн ухаалаг, хүн гэж үзэж тэмдэглэсэн байдаг. Харин Манжийн хаанд дургүйлхэх аястай бичсэн байх нь бий.

-Монголчууд манжийн дарлалд 200 жил болсны эцэст үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн. Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг зөвлөхөөрөө томилсон түүхтэй. Таны бодлоор ямар учраас Өндөр гэгээнийг Манжийн хаан зөвлөхөөрөө томилсон гэж үзэж байна?

Энэ тухай ярихад 1806 онд Галдан бошгот хаан ахынхаа өшөөг авахаар Халхад цэрэг довтолгосон. Энэ үед халхчууд аргагүй зугтаах хэрэгтэй болсон. Тухайн үед Өндөр гэгээн Занабазар халхын талаас хамгийн нөлөөтэй хүн болж байсан. Учир нь, Чингис хааны алтан ургийн хүн, нөгөө талаасаа бурхан шашинд нөлөөтэй томоохон хувилгаан байсан гэж бид хардаг. Тийм учраас халхчууд Өндөр гэгээнд их итгэж хүндэлдэг.

Түүний ах нь Түшээт хан, нөлөө бүхий улстөрч ноён хүн байсан боловч Өндөр гэгээн илүү нөлөөтэй болж эхэлсэн. Энэ нь нөгөө талаасаа Манжийн талаас үзүүлж буй дэмжлэг байсан байж болзошгүй.

Зая гэгээний зохисон Төвөдийн намтарт 1686 онд Өндөр гэгээн Занабазарыг Манжийн хаан их нөлөө бүхий улстөрч болгож байсан. Энэ нь Манжийн хаан алсдаа халхууд дунд нөлөөтэй болохын тулд явуулсан бодлогын нэг. Гэхдээ 1691 оны үед Манжийн нөлөөллөөр Өндөр гэгээн Занабазар арга буюу хааны зөвлөх болсон ч удалгүй Галданбошгот хаан  түүнийг өшөөгөө авахын тулд хөнөөлгөсөн.

-Угтаа бол Өндөр гэгээн Занабазар, Галданбошгот нар адилхан хувилгаан, бурхны шашинтай хүмүүс байсан. Гэвч Монголын шашин төрийн алтан жолоог атгалцаж явсан энэ хоёр хүн өөр хоорондоо “дайсан” болсон нь ямар учиртай вэ?

-Галданбошгот хаан Төвөдийн их хувилгаан Энса брүлгү Лувсанданзанжамцын хойд дүр байсан. Энэ хувилгаан Өндөр гэгээн Занабазарын багш нь байж. Тиймээс Галданбошгот хаан  Өндөр гэгээнийг өөрийнх нь үгийг сонсож дагах ёстой гэж үзсэн. Гэвч Галданбошгот хаан Өндөр гэгээн Занабазарт дургүй болж өшөөрхөх болсон нь Монголд өөрөөс нь илүү нөлөөтэй болсноос үүдэлтэй. Хоёрдугаарт, Галданбошгот хаан Төвөдээс Халхад ирэхдээ ахыг нь хөнөөсөн ураг төрлийнхнөөсөө өшөөгөө авахаар ирсэн явдал юм.

-Таны бодлоор Галданбошгот хаан ах Сэнгийнхээ амь насны өшөөг ураг төрлийнхнөөсөө авах гэж эх нутагтаа ирээгүй, дайн зарлаж, монголчууд өөр хоорондоо хагаралдаж бутраагүй бол Манжийн эрхшээлд орохгүй байх бүрэн боломж байсан уу?

-Магадгүй Галданбошгот хааны ах Сэнгэ нь эцэг нэгт ах нартаа хорлогдож амь үрэгдээгүй бол бурхны шашны хүрээнд Галданбошгот хаан, Өндөр гэгээн Занабазар нарын харилцаа дайсагналцахгүй байх байсан болов уу.

Монголчуудын дунд Өндөр гэгээн Занабазарын намтар түүх ихэвчлэн домгийн шинжтэй байсан гэлээ. Энэ талаар жишээ татвал?

-Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар бол Боржгин алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү. Тэрээр арваннэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлсэн. Өндөр гэгээний төрсөн газар нь маш сайхан тал нутаг. Түүнийг мэндлэхэд өвөл байсан боловч буурь сэлгэсний дараа нь цэцэг ургасан байдаг гэх домог, яриа бий. Хувилгаан хүнийг хорвоод мэндлэхэд бусдаас ямар нэг шинж төрх, байдлаараа ялгардаг гэж бурхны шашинд үздэг. Тиймээс түүнийг төрсний дараа өвлийн хүйтэнд цэцэг ургасан гэх яриа нэрт хувилгаад, багш нарын чихэнд хүрсэн нь Жавзундарнатын хувилгааны дүр хэмээн тодруулах шалтгааны нэг нь болсон.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-13 203.217.139.225

Агата бол Варшавын их сургуулийн профессор, элчин сайд Гожинскийн шавь, Монгол судлалд тодорхой хувь нэмэр оруулсан цөөхөн эрдэмтэдийн нэг юм. Ажлын амжилт хүсье.

Avatar

иргэн 2019-11-13 192.82.71.46

Дува сохорын 4 хүүхэд Добу мэргэний эхнэр хүүхдийг "гээж орхин" нүүснээс эхлэн ойрадууд халхуудад хэдэн үеэрээ атаархаж, түүнийх нь гороор Монголчууд доройтон буурч ирсэн нь түүхийн гашуун үнэн. Добу мэргэний үр удам тэнгэр заяат болж мөнхөд үйлс нь бүтэж үнэн шударгаар хүчирхэг явсанд ойрадууд атаархаж дээр нь өөрсдөө хэзээ ч хоорондоо нэгдэж чаддагүйгээс Монголчуудыг хөлдөө чирч явдаг тэд нарыг гадныхан мэддэг учир Цэдэнбалыг оросууд зориуд бэлтгэн Монгол орныг хичнээн жил удирдуулж хүчгүйдүүл

Avatar

төвөдийн боол халхууд 2019-11-13 80.194.70.19

төвөдүүдийн боол халхуудад занабазар нь гоё асман манин лам шүтнэ. халхууд бол төвөдийн үнэхий салтаан доор л амьдардаг хүмүүс. төвөдийн салтаанаас дээш эгцэлж харж чадваргүй болсон боолууд шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Ishsh yadaj 2 huudas yum unshchihaad bidend bidnii tuuhiig yarij suudag bol.., estoi l dun duugaa golohgui duguit tereg hainagaa golohgui geech ni l ene baih

Avatar

мгл 2019-11-13 150.129.141.30

нгэж туух гуйвуулж,хойно урд нь оруулж будилсан авгайд ямар амьтад нь доктор цол олгоод сууж байдаг юм болдоо чааваас

Avatar

Зочин 2019-11-13 202.126.89.84

Бүү атаарх. Чамаас бүх талаараа дээр

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Chi arai ene avgaigaas doloon dor yum bish biz?

Avatar

Зочин 2019-11-13 202.21.122.234

Манж дайчин улсын төрд халх монголыг өргөн барьсан, дундад улсын түүхнээ аугаа эх оронч хэмээгдэх Занабазар болой.

Avatar

Zochin 2019-11-13 202.126.89.84

Дудад улс биш Монголчууд өөрсдийн гараар бичсэн түүхийн эх сурвалжуудыг уншаад дараа нь энэ судлаачийн үнэн худлыг шүү

Avatar

Зочин 2019-11-13 122.201.31.179

Галдан халхад халдсан нь нэгдүгээрт халх эзэхгүй дорой болсон ба өвөрмонголчууд манжид дагаар орсон тул Галданд ойрд ба халхын буюу монголын хаан болох боломж гарч ирсэн нөгөө талаар цаашид халх манжид дагаар орж улмаар ойрд манжид эзлэгдэх аюултай болсон шалтгаанд оршиж байгаа юм. Ер нь Монголын төрийг Мин улсын мөхөөх шахахад Галдангийн өвөг Тогоон тайш тэргүүтэй ойрдууд Алтан ургийн Тайсуныг хаан болгож мөхлөөс аварсан. Батмөнх даян хааны эмэг эх нь Тогоон тайшийн хүү Эсэний охин юм.

Avatar

g 2019-11-13 202.179.27.102

энэ юу гэнэ үү. 1691 он гэснээс Занабазарыг Галдан бошигт хорлож алсан гэнэ үү. Галдан бошигт 1697 онд ховдод өнгөрсөн. Занабазар бээжинд 1721 онд 19720 оны 11 сард үхсэн манжын хаан Энх амгалангийн хойдын номыг 3 сарын турш уншиж байхдаа уушгины хатгаа тусаж 1721 оны 3 сард үхсэн Занабазар ламыг яаж хорлож алсан байхав. эргүү польш хүүхэн байна

Avatar

Зочин 2019-11-13 202.9.43.186

Түүнмй бүтээлүүд амар амгаланг мэдрүүлдэг гэж яг олоод хэлчихлээ дээ.

Avatar

Зочин 2019-11-13 89.31.57.5

Боолуудад амар амгалан мэдэрүүлдэг байх даа. Дарлалд орсон халх боолуудад босохгүй тэмцэхгүй байх амар амгаланг мэдэрүүлдэг байх даа.

Avatar

Zochin 2019-11-13 202.126.89.84

Чам шиг тархигүй тэнэгүүд бол босож тэмцэж байна гэж гайхуулаад үнэгүй амь, цогцос болох биз. Ухаантан мэргэд бол хэзээ хаана нь буулт хийх үү, хэзээд нь ямар аргаар тэмцэх үү гэдгээ арга болоод билгийн ухаанаар мэддэг юм. Хүн төрөлхтөний түүхэнд нэг удаа ч гэсэн буурч доройтож байгаагүй улс олоод ир чи харая. Занабазар болоод халхын ноёдын зөв байсныг одоо цаг хугацаа харуулаад, чам шиг тэнэгүүд хүртэл эрх чөлөөт тусгаар тогтносон улсад тэнэгээ гайхуулан орилоод сууж байна

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Uhsniih ni bileg uhaan adgiin aimhai urvagch mal baisniig bugd l medne! Halhuudiin suldiig uhuulj hujaajuulsan buzar!

Avatar

Зочин 2019-11-13 64.119.25.140

Өнөө танай зүүн гарын хаант улс чинь ор сураггүй арчигдан алга болжээ харин халхууд нутаг усандаа эрх чөлөөтэй амьдарч л байна. Энийг л хэдэн зууныг давж харж тооцоолсон Монгол хүний холын ухаан гэдэг юм шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Zuungariin heseghen ur sad bid ch oorsdiinhoo nutag deer tarvalzaj l baina deedsiin buyan baga ch gesen hoorhii! Tuuliin shuguigaas baruun hoishih ni .

Avatar

Зочин 2019-11-13 64.119.25.140

Өндөр гэгээний бүтээлүүд бол үнэхээр гайхамшиг, хараад л сөхөрмөөр уран. Гадныхан манай соёлыг ингэж биширч судалж байхад бид өөрсдөө үнэлж мэдэхгүй хараалын үгсээ шидлээстэй хүмүүс их л байдаг. Халхын хаан ширээнд санаархсан Галдан бошигтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан нь мэдээж. Чингисийн голомтод халдаж алтан ургийг аймшиггүйгээр сүйтгэж дөвчигнөсөн Галдан муу золигт үйлийн үр нь ирж үхлийн муугаар үхсэн дээ.

Avatar

g 2019-11-13 202.179.27.102

halhiin haan shiree gj hezee hediid haana baisan yum ve. halhiin haan gj yamar haan hezee basiiin bol

Avatar

а 2019-11-13 202.179.27.102

ямар юмнийх нь гайхамшиг вэ. 50 ширхэг төвд балба дархадуудаар хийлгэсэн шүүдээ. Занабазарын бээжинд очоод хийсэн бурхан гэж байна уу

Avatar

Зочин 2019-11-13 122.201.31.179

Баруун Монгол, Өвөрмонгол, Халх бүгд Хангайн нуруунаас Хөлөнбуйрийн хооронд нутаглаж байсан Монгол хэлтэй овог аймгуудаас ??үүсэлтэй. Чингис хаан Их Монгол улс байгуулагдсны дараанаас Монголчууд байгаль нуураас хятадын цагаан хэрэм, манжуураас балхаш хуур хүртэл тархан нутаглах болсон. Юан улс нурснаас хойш Алтан ургийн Монголын бага хаад, Батмөнх даян хаан гээд бүгд өвөрмонголд төвлөрч байсан юм.

Avatar

Zochin 2019-11-13 202.126.89.84

Гурван голын савд дайтан сүйтгэх байтугай бусдыг бүү нутаглуул гэсэн Их хааны зарлигийг мэдэх үү чи. Галдан бошигт Хангай ханд очиж хийд оронг нь сүйтгэн, Хүннү Сянбын үeэс Монголчуудын төв суурин байсан Хархоринд ирж алж талж явсан нь үнэн бээз.

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Nutag orondoo suuj baihgui yugaa haij hujaa ruu zugataj yavsii aav chini?

Avatar

Зочин 2019-11-13 122.201.31.179

Ер нь Галдан бол халхыг түүвээсэн боловч тэгэж их алж хядаагүй. Үүнийг нотлох баримт нь Галдан мөхсний дараа үлдсэн цөөн өөлдүүд одоогийн архангайд цөлөгдөхөд халхууд хавчин гадуурхалгүй хамтран амьдарч байснаас харж болох юм. Харин Манжийн хаан Тэнгэр тэтгэгчийн Зүүн Гарын улсыг мөхөөж Ойрдын ард түмнийг хүйс тэмтрэх аймшигт үйл ажиллагаанд Өвөрлөгч ба Халх ахан дүүс нь идэвхийлэн оролцсон бөгөөд ойрдын хүн амын 80 хувь нь үрэгдэн газар нутаг нь эзэнгүй болж казахчууд ирж нутаглах болсон

Avatar

Зочин 2019-11-13 66.181.188.229

Ene yu yarina ve

Avatar

асман лам 2019-11-13 169.197.112.102

Үр хүүхэдгүй асман ламаар ерөн яах вэ дээ? тэгээдч төвөдийн ламыг сүнс дахин төрсөн гээд биз дээ сүнс төвд юм чинь яаавч монгол хүн биш ээ. үр хүүхэдгүй байсан лам бол тэгээд хэрэггүй шүү дээ. Занабазар чинь бараг насан туршдаа 10000 бурхан урласан гэв үү. Тангудууд яг занабазарынх шиг бурималууд шүтэж байсан байдаг. Мөхсөн тангудын бүх юмыг занабазарынх гэж Монголчуудад шүтүүлдэг заль яваад байгаа нь нууц биш шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-13 202.126.89.84

Ээ муу тэнэг х у жаа

Avatar

. 2019-11-13 202.126.89.210

Холион бантан. "Галдан бошигт 1806 онд довтолсон" ч гэх шиг. Инээдэм, хүүхдийн доог болох юм бичжээ.

Avatar

ЦДОО 2019-11-13 192.82.67.52

За яахав дээ 1686-г андуураад 1806 гэчихэж, юун сүртэй юм бэ? Шивэхдээ алдсан болов уу. Та өөрөө ерөөсөө алдаа гаргадаггүй хүн үү????????

Avatar

Зочин 2019-11-13 103.212.118.233

Халхын түшээт хан гомбодоржийн хүү болон мэндлэхдээ буриад хүн болоод хувирчихаа юу юу бичээд эргүүтээд байнаа

Avatar

Зочин 2019-11-13 202.126.89.68

Үнэндээ манай сүм хийдүүд үзэж хараад байх юмаар маруухан шүүдээ манайхан л дэлхийд байхгүй юм ярьдаг болхоос сүм хийдийн барилгууд зүгээр л амбаар гэж хэлхэд болно хятад япон со тай зэрэгт байгаа сү хийдийн хаанана ч хүрэхгүй учир нь уралгийн бүтээл биш нүүдэлчдийг түр аргацааж ирсэн газрууд одоо баригдаж байгаа сүм хийдүүд ч ялгаагүй

Avatar

Зочин 2019-11-13 122.201.22.22

Урлагийн

Avatar

Зочин 2019-11-13 103.14.37.8

Өөрөө ганц овоохой барьчаад тэгж ярь, чам шиг хүмүүс устгачаад цөөхөн үлдсэн нь эд нар юм.

Avatar

Зочин 2019-11-13 64.119.25.140

За больж үз чи. Манайх ихэнх сүм хийд урлагийн бүтээлээ устгасан бүдүүлэг ард түмэн. Гэхдээ үлдсэн ганц хоёрыг нь дэлхий гайхдаг юм шүү. Чойжин ламын сүм музeйг гэхэд л сэргээж чадах мэргэжилтэн олон улсад ч олдохгүй, будгийн матeриал нь гэхэд маш ховор өдгөө аль ч улсаас олдохооргүй нарийн нандин найрлагатай байх жишээтэй. Сонгодог үнэт зүйл гэдэг орчин цагийн нүд хуурсан гялгар цалгараас өөр зүйл

Avatar

Зочин 2019-11-13 108.172.124.216

зaaaccccc яршиг л байна, setguulch uhaantai um ni oligtoi asuult ch tavij chadahgui

Avatar

Зочин 2019-11-13 59.153.112.115

“Өндөр гэгээн Г.Занабазарыг Чингисийн алтан ургийн хүн байсан гэж эх сурвалжид тэмдэглэдэг ч буриад хүн байсан” гэдгийг тодотгосон билээ.ene talaar yamar tuuhiin barimt baigaad ene angai ingej dugnesniig ni medmeer bna daa

Avatar

иргэн 2019-11-13 192.82.69.47

Тэгээд Буриад гаралтай гэж хаана байгаа юм бэ???????????

Avatar

Зочин 2019-11-13 192.82.73.160

Сэлэнгийн халхууд тухайн үед Түшээт ханы харъяат байсан шүү дээ.Занабазар Ойрдуудаас ард иргэдээ нутгийн хойд руу ой тайга руу шилжүүлсан бөгөөд түүхэн явцад тэдгээр иргэд Оросын харъяат болцгоож,буриад монгол гэдэг нэрийн дор амьдран суух болцгоосон.

Avatar

Зочин 2019-11-13 103.212.118.233

Говь нутгийн халхууд ч түшээт ханы албатууд байсан учир нь нэг аймагт хангай хээр говийн бүс бүгд багтдаг байсан учир нь малчид өвөлдөө урагшхан зундаа рангайн сэрүүхэн нутагт нүүдэллэдэг байжээ

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Selended ter uyed halhuud gej yum baigaagui bayud ba urianhain nutag baisan. Oiraduudiin daraa ted nariig tiishee Hovsgoloor damjuulan taraan suurishuuljsnaa odoogiin bayaduud Uvs nuuriin omno bied hurch odoo boltol tendee..

Avatar

Зочин 2019-11-13 202.126.89.56

хэхэ дөрвөдүүд ойрдоос баядуудыг авч салж нүүгээд манжид дагаар орж увс нуурт нутаглах болсон юм. Ойрдууд манжид хядуулахад дөрвөд баядууд хохиролгүй үлдсэн нь ийм учиртай. Өвөр монгол, Халх, Дөрвөд баяд гэсэн дарааллаар манжид дагаар орсон.

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Original borjigon aimagtai hil zalgadag baisan bayud aimag odoog hurtel togtoj uldej chadsan yazguuriin mongol aimguudiin 1. Ertnees biesee meddeg, unalga achlaga mal huigaar tusladag hudaldaa naimaaltsdag ediin zasgiin huvid hamgiin bolomjit urag torol ch barilddag tunshuud baisan. Chinges haanii nagats nar boloh humuus. Daraa ni holiin zee huu nariin bolchimgui aldaanaas bolj halhuud ni manjid dagaar orohod bayuduud baruun tiish daijij esvel daichlagdan nuuj odoogiin nutagtaa ochson bui.

0 0
Avatar

Зочин 2019-11-13 124.158.107.35

1 будаг ч түрхэхгүй бга юмчин аргагүйшд тгд нурааж хаяад шинийг барина гэж солиорно

Avatar

Дуламка 2019-11-13 192.82.66.181

Сайхан илтгэл тавьсанд баяр хүргэе

Avatar

ЦДОО 2019-11-13 192.82.67.52

Уул нь сайхан илтгэл болсон төлөвтэй, харин сэтгүүлч асуулт асууж байгаа юм уу? эсвэл хүүрнэх өгүүлбэр хэлчихээд хойно нь асуултын тэмдэг тавиад байна уу? Тэрчлэн Өндөр гэгээнийг буриад гаралтай эсэхийг тодруулах асуулт яагаад тавиагүй юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж