Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас | News.MN

Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас

Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас

Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас

Шаргал навчис хөглөрч байсан намрын өдрүүд ард хоцорч, өвөл ирснийг илтгэн хотыг цас хучлаа.  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн даваа гаригт /2019.11.11/ цас орсноор  авто замд халтиргаа үүсч зам, талбай мөсөн гулгуур болж хувираад байна. Халтиргаа гулгааны улмаас унаж, бэртэх иргэд, “хундага тулгах” автомашин олшров. Жолооч нар замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө зуны дугуйгаа өвлийн болгож солих юмсан гэж ярьсаар нэг л мэдэхэд цастай золгосон гэхэд хилсдэхгүй. 

Улсын хэмжээнд 950 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь нийслэлд хөдөлгөөнд оролцдог. Тэдгээр тээврийн хэрэгслээс өнөөдрийн байдлаар 30 орчим хувь буюу 150 мянга орчим нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцон, зохиомол түгжрэл үүсгэж байгааг  албаныхан хэллээ.  Өнгөрсөн жилийн анхны цаснаар халтиргаанаас үүдэн  хоёр өөр дүүрэгт таваас зургаан  машин  мөргөлдсөн тохиолдол гарч байсан удаатай.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ БҮРЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ӨВЛИЙН ДУГУЙ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас дараах асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн даваа гаригт  орсон цасны улмаас зам тээврийн осол гэмтэл хэр олон бүртгэгдэв?

Улаанбаатар хотын хэмжээнд цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 11-ны өдөр 369 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 264 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан  бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна. Замын хөдөлгөөнд оролцож, байгаа тээврийн хэрэгслийн 30 орчим хувь нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс гадна халтиргаатай замд урдах машинтайгаа хэт ойрхон явснаас болж гарах ослын тоо нэмэгдсэн. Ойрхон яваа машинуудын тухайд арын машин нь зай бариагүй явснаас араас нь орж мөргөлддөг.  

Тэгэхээр жолооч нар өөрсдөөс шалтгаалах зүйлээс болж осолд өртсөн гэж ойлгож болох нь ээ?

-Яг тийм. Яагаад гэвэл энэ цас анх удаа орж байгаа биш шүү дээ. Жолооч нар өөрсдөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хувийн бэлтгэлээ базаасан байх ёстой. Цас орохоос 2-3 хоногийн өмнө л Цаг уур орчны шинжилгээний газраас төв болон орон нутгуудаар цасан  шуурга шуурна, тээврийн хэрэгсэлтэй явах бол болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой гэж анхааруулсан.

Бүхий л мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдсан гэж болно. Бид ямар нэгэн муу зүйлд өртөсний дараа өөрсдөдөө дүгнэлт хийж, алдаагаа засдаг муу зуршлаасаа салах хэрэгтэй байна.

-Тэгвэл иргэддээ юуг сэрэмжлүүлэх вэ?

-Жолооч нар анхаарал болгоомжтой байхаас гадна тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангах буюу нэн түрүүнд нь өвлийн дугуй тавих хэрэгтэй.  Ихэнх жолооч нар урдаа зуны дугуй тавиад, хойноо өвлийн дугуй тавьчихдаг. Энэ нь аваар осол гарахад ихээхэн нөлөөлдөг учраас хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх нь зүйтэй юм.

Өглөөнөөс эхэлж орсон цас өдөр хайлж, шөнөдөө мөстөн  хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл байдал үүсч байгаа учраас зуны дугуйгаа солихыг жолооч нарт анхааруулж байна. 

Тиймээс ялангуяа хөдөө орон нутгийг зорих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж, шатахууны нөөц, дулаан хувцсаа сайтар бэлдэж явах, эс бөгөөд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг  ТЦА-аас анхааруулж байна.

"Наран туул" худалдааны төвтэй хаяа залган байрлах "Өгөөмөр" захад автомашины дугуй хуучин, шинээсээ хамаарч 30.000-150.000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тодруулбал, Японоос оруулж ирсэн хуучин дугуй 30.000-70.000 төгрөгөөр, шинэ дугуй 140.000 төгрөгөөр борлуулагдаж буй юм. Автомашины хучлага 200.000-250.000 төгрөгийн үнэтэй аж.

2018 оны зураг

Нийслэлийн хот тохижилтын газар нь энэ жил 473.6 тонн давс, 986 тонн бодис нөөцөлсөн байна.  Тэгвэл уржигдар  орсон цасны улмаас  нийслэлийн зургаан дүүргийн халтиргаа гулгаа үүсч болзошгүй цэгүүдэд 212 тонн бодис, 16 тонн давс цацжээ.

 Энэ бүгдийн эцэст халтиргаанаас үүдэлтэй ослын шалтгаан нь хүнд хөнгөндөө бус дөрвөн дугуй, тоормос, замын дүрэм барьж хөдөлгөөнд оролцож буй жолооч гурваас шууд хамааралтай гэдгийг албаныхан онцлов.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 209.89.142.82

10.15 gehed uvliin duguigaa hiisen baihaar zamiin tsagdaa shaardlaga tavij baiya. bolohgui bol huulichilaya

Avatar

Kk 2019-11-13 98.253.30.34

Ugtaa bol zas orson dariud n zamaa mashinaar husaad araas n davsaa uldegdel tsasaa hailtal olon davtamjtaigaar ter davs bodis oo tsatsah estoi iym bgaanshdee. Manaid bol zugeer l 100 meter t 5 hurz davs tsatsaad boloo tegeed ter n yamar ch effect gui tegej tsatsah iym bol tsatsaad ch hereggui. Buruutan n oilgomjtoi dugui muutai mashinii jolooch nar.

Avatar

Зочин 2019-11-13 202.55.183.178

зайгаа бариад явахаар араас чагнаалдана уугдуур дайрна дүрмэнд зай заагаастай байхад жолооч гар ойлгодог юм уу?

Avatar

зочин 2019-11-13 202.21.117.2

Замын нөхцөл байдал бас их нөлөөтэй.

Avatar

Зочин 2019-11-13 202.179.24.226

Ядуу гэсэн мөртлөө машин авч болсым, дугуй авчиж болноо доо

Avatar

Яг үнэндээ 2019-11-13 202.179.27.52

Монгол улс чинь ядуу буурай улс шүү дээ. Дундаж хүн шинэ машин бүү хэл шинэ дугуй ч авчих боломжгүй.

Avatar

Зочин 2019-11-13 202.55.188.39

заавал шинэ дугуй авах шаардлагагүйшд хуучин ч гсн хээ сайтай өвлийн дугуй 30-60к гд байж л байгаашд.

Avatar

Баяр 2019-11-13 122.201.26.172

үргэлжлэл. Дэлхийн 2 дугаар дайны дараа Солонгос, Япон зэрэг орнуудад, соёлын хувьсгалын үеэр хятадад ийм хөдлөгөөн өрнүүлээд амжилт олсон байдаг. Ичих юм байхгүй. Үнэн үгэнд үхэрнүүд өширхөөд хэрэггүй.

Avatar

Баяр 2019-11-13 122.201.26.172

Дээрх 2 зургийг хар даа. ичиж үхмээр байгаа биз. Энэ хөдөөний дуракуудыг хотод орж ирснээс нь хойш дор хаяж 2 жил явгагнаар хөдөлгөөнд оролцож суртал нь жолоо бариулахгүй байх зохицуулалт хийж өгье.
Ядаж орчин тойронтойгоо танилцаж, гудамж хөндлөн гарч сурч, гэрэл дохионы талаарх ойлголттой болгож байж дараагийн алхамыг хийлгэж байх хэрэгтэй байна. Энэ тоглоом биш шүү. Энэ чиглэлийн сургалт, дадалагын ажлыг хийлгэж сургах үүргийг байгууллага, сургуулийн захиргааны үүрэг болгож өгөх хэрэгтэй.

Avatar

Хотын дарга нарын ажлыг шалгасан цас 2019-11-13 43.242.243.150

Юун эргүү гарчиг гээчив. Хот дүүхгийн дарга нарын ажил зохион байгуулдаг эсэхийг иргэдэд санаа тавьдаг эсэхийг шалгасан юм бишүү. Тэл уначихлаа. Эргүү сэтгүүлчээ. Бүх асуудлыг иргэдрүү чихчихээд амар сайхандаа хулгайлдаг Ардын тамынхны суртал ухуулга уу энэ чинь одоо . Хлртой түлшинд хүүхэд хөгшингүй амь насаа алдахад Ардын тамын бүдүүн дарга нар бас л иргэд буруутөй гээд шоолж дормоожилж суусан. Бүүр амар юм болох шив. Муу бол хойд захын хар гэр -тэр бол иргэд. Дарга буруугүй

Avatar

Tr 2019-11-13 150.129.140.47

Аль алиндаа байх оо. Зуны дугуйтнууд 30 хувт гэж худлаа байх, 30 хүрэхтэй үгүйтэй нь л өвлийн дугуйтай байх. Зуны дугуйтай, тэр нь тэгээд халзан. Үхэх мөрөөрөө үхэхгүй зүв зүгээр явж байхад хальтарч ирээд мөргөнө, ядаргаанууд. Дарга нар ажлаа муу хийдэг нь үнэн ч өөрсдөөсөө бурууг бас олж сурмаар ч юм шиг.

Avatar

Зочин 2019-11-13 122.201.22.97

erguu min tur chinii duguig solij uguhuu mahsin bolgonii urd tsas husdag mashin davs tsatsdagtaigaa tsug yawahuu te. negen musun bugsuu archuulii gechiheech.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж