Худлаа яриад яах вэ, хуулиа мөрдүүл!

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Худлаа яриад яах вэ, хуулиа мөрдүүл!

Худлаа яриад яах вэ, хуулиа мөрдүүл!

Хуулиа мэддэггүй юу, "хулгай" нь баригдахаар мэдэн будилав уу. Цэцийн гишүүнээс эхлээд Цагдаагийн ерөнхий газрын дарга нь албан хэрэгцээнд унах автомашинаа хувийн хэрэгцээнд ашиглаж байгаад баригдсан атал хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй гээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нь худлаа яриад зогсож байх юм.

УИХ-аас 2017 онд баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.в: төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1: 39 дүгээр зүйлийг зөрчсөн бол зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан 48.1.4 төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заажээ.

Өөрийнх нь баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад хариуцлага тооцох боломжгүй гэх зүйл яриад зогсоно гэдэг бол бас л их эр зориг шүү.

Япон зэрэг оронд сайд нь ийм худал мэдээллийг олон нийтэд өгсөн бол уучлал гуйгаад шууд л огцорно. Харин Монголд худал ярьсан ч бараг соёл болж, тогтох шинжтэй.

Нэр хугарахаар яс хугар гэх үг бий, ядаж энэ үгийг бодоод Засгийн газрын тэргүүн нь хуулиа биелүүлээгүй дарга нартаа, мөн худлаа ярьсан сайддаа хариуцлага ярих биз ээ гэж найдъя.

Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газраас хамтран арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулсан шалгалтад дараах байгууллагуудын нэр дээр бүртгэлтэй автомашинаар хүүхэд сургууль руу нь зөөсөн зөрчил бүртгэгджээ.

American school дунд сургууль 

Д/дАвтомашины улсын дугаарАвтомашины маркЭзэмшигч төрийн байгууллага
1.44-21 УБУ“Соната -8”Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

British school of Ulaanbaatar дунд сургууль

Д/дАвтомашины улсын дугаарАвтомашины маркЭзэмшигч төрийн байгууллага
1.05-63 УНҮ“Соната -7”Нийтийн аж ахуйг удирдах газар
2.06-60 УБҮ“Соната -7”Засгийн газрын автобааз
3.02-35 УБЗ“Киа Оптима”Улаанбаатар төмөр зам
4.06-63 УБҮ“Соната-7”Цагдаагийн ерөнхий газар
5.65-68 УБЧ“Хьюндай аксент”Улаанбаатар хотын Цагдаагийн гзар

“Орчлон” дунд сургууль

Д/дАвтомашины улсын дугаарАвтомашины маркЭзэмшигч төрийн байгууллага
1.УНҮ 0073land 200
2УБЗ 0143Nissan TeanaАвто тээврийн үндэсний төв ТӨҮГ
3УБЗ 2302Sonata-7 0Монголын төмөр зам ТӨХК
4УБЗ 0034Sonata – LPЗасгийн газрын автобааз
5УНҮ 6040Land Cruiser 200Тариалан эрхлэлтийг дэмжих сан

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль

Д/дАвтомашины улсын дугаарАвтомашины маркЭзэмшигч төрийн байгууллага
1.0782 УНҮNissan LE,Тагнуулын ерөнхий газар
2.0119 УБЗLand cruiserЗасгийн газрын авто бааз
30100 УБЗLand cruiserЦЕГ
40633 УБҮSonata 7Тагнуулын ерөнхий газрын авттттто бааз
58004 УНЗПриус 30Цагдаагийн ерөнхий газрын автобааз
60958 УНҮCamryЗасгийн газрын автобааз
70283 УБҮKIA optimaИргэний нисэхийн ерөнхий газар
80194 УБҮKIA optimaАвлигтай тэмцэх газар
95633 УНОМаzdaЭрдэнэс 5 толгой
100671 УБҮHuandiaУлсын ерөнхий прокурорын газар
110615 УНҮSonata 7Нийслэлийн төр захиргааны автобааз
123711 УБӨКIAУБ Төмөр зам авто тээврийн үйлчилгээ
130887 УБҮNissan TeanaУлсын ерөнхий прокурорын газар
147766 УБҮElantraИргэний нисэхийн ерөнхий газар
150536 УНҮSonata 7Цагдаагийн ерөнхий газрын автобааз
160245 УБЗLand cruiserУБ төмөр зам

Г.ХОРОЛ 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж