Хуулиа мэддэггүй юу, "хулгай" нь баригдахаар мэдэн будилав уу. Цэцийн гишүүнээс эхлээд Цагдаагийн ерөнхий газрын дарга нь албан хэрэгцээнд унах автомашинаа хувийн хэрэгцээнд ашиглаж байгаад баригдсан атал хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй гээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нь худлаа яриад зогсож байх юм.
УИХ-аас 2017 онд баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно.
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.в: төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1: 39 дүгээр зүйлийг зөрчсөн бол зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан 48.1.4 төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заажээ.
Өөрийнх нь баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад хариуцлага тооцох боломжгүй гэх зүйл яриад зогсоно гэдэг бол бас л их эр зориг шүү.
Япон зэрэг оронд сайд нь ийм худал мэдээллийг олон нийтэд өгсөн бол уучлал гуйгаад шууд л огцорно. Харин Монголд худал ярьсан ч бараг соёл болж, тогтох шинжтэй.
Нэр хугарахаар яс хугар гэх үг бий, ядаж энэ үгийг бодоод Засгийн газрын тэргүүн нь хуулиа биелүүлээгүй дарга нартаа, мөн худлаа ярьсан сайддаа хариуцлага ярих биз ээ гэж найдъя.
Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газраас хамтран арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулсан шалгалтад дараах байгууллагуудын нэр дээр бүртгэлтэй автомашинаар хүүхэд сургууль руу нь зөөсөн зөрчил бүртгэгджээ.
American school дунд сургууль
Д/д | Автомашины улсын дугаар | Автомашины марк | Эзэмшигч төрийн байгууллага | |
1. | 44-21 УБУ | “Соната -8” | Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК |
British school of Ulaanbaatar дунд сургууль
Д/д | Автомашины улсын дугаар | Автомашины марк | Эзэмшигч төрийн байгууллага |
1. | 05-63 УНҮ | “Соната -7” | Нийтийн аж ахуйг удирдах газар |
2. | 06-60 УБҮ | “Соната -7” | Засгийн газрын автобааз |
3. | 02-35 УБЗ | “Киа Оптима” | Улаанбаатар төмөр зам |
4. | 06-63 УБҮ | “Соната-7” | Цагдаагийн ерөнхий газар |
5. | 65-68 УБЧ | “Хьюндай аксент” | Улаанбаатар хотын Цагдаагийн гзар |
“Орчлон” дунд сургууль
Д/д | Автомашины улсын дугаар | Автомашины марк | Эзэмшигч төрийн байгууллага | |
1. | УНҮ 0073 | land 200 | ||
2 | УБЗ 0143 | Nissan Teana | Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ | |
3 | УБЗ 2302 | Sonata-7 0 | Монголын төмөр зам ТӨХК | |
4 | УБЗ 0034 | Sonata – LP | Засгийн газрын автобааз | |
5 | УНҮ 6040 | Land Cruiser 200 | Тариалан эрхлэлтийг дэмжих сан |
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль
Д/д | Автомашины улсын дугаар | Автомашины марк | Эзэмшигч төрийн байгууллага | |
1. | 0782 УНҮ | Nissan LE, | Тагнуулын ерөнхий газар | |
2. | 0119 УБЗ | Land cruiser | Засгийн газрын авто бааз | |
3 | 0100 УБЗ | Land cruiser | ЦЕГ | |
4 | 0633 УБҮ | Sonata 7 | Тагнуулын ерөнхий газрын авттттто бааз | |
5 | 8004 УНЗ | Приус 30 | Цагдаагийн ерөнхий газрын автобааз | |
6 | 0958 УНҮ | Camry | Засгийн газрын автобааз | |
7 | 0283 УБҮ | KIA optima | Иргэний нисэхийн ерөнхий газар | |
8 | 0194 УБҮ | KIA optima | Авлигтай тэмцэх газар | |
9 | 5633 УНО | Маzda | Эрдэнэс 5 толгой | |
10 | 0671 УБҮ | Huandia | Улсын ерөнхий прокурорын газар | |
11 | 0615 УНҮ | Sonata 7 | Нийслэлийн төр захиргааны автобааз | |
12 | 3711 УБӨ | КIA | УБ Төмөр зам авто тээврийн үйлчилгээ | |
13 | 0887 УБҮ | Nissan Teana | Улсын ерөнхий прокурорын газар | |
14 | 7766 УБҮ | Elantra | Иргэний нисэхийн ерөнхий газар | |
15 | 0536 УНҮ | Sonata 7 | Цагдаагийн ерөнхий газрын автобааз | |
16 | 0245 УБЗ | Land cruiser | УБ төмөр зам | |
Г.ХОРОЛ