"Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийсэн" | News.MN

"Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийсэн"

"Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийсэн"

"Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийсэн"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2020 оны төсвийн гуравдугаар  хэлэлцүүлгийг хийлээ. Энэ удаагийн төсөв хэр чамбай төсөв болов?

-2020 оны төсвийг сонгууль харсан төсөв гэж олон нийт шүүмжилж байгаа нь үндэслэлтэй. Сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд зарим нэг зүйл заалт, арга хэмжээнүүдийг оруулж ирсэн. Орлого, зарлага бол түүхэнд хамгийн  өндөр орж ирсэн төсөв. Энэ нь өөрөө эрсдэл дагуулж магадгүй. Ирэх жилийн төсөвт тодотгол хийх болов уу гэж харж байна.

-2020 оны төсвийн сахилга бат муу байна, хөрөнгө оруулалтууд бас тэгш бус байна гэх мэт шүүмжлэлүүд дагуулсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр төсөвт хэр зэрэг “засвар” хийв?

-2020 оны  төсөв маш сайн төсөв гэж хэлж чадахгүй. Жил жилд орж ирдэг, байдаг л төсөв. Ялангуяа 2019 оны орлого, зарлага 2 орчим их наяд төгрөгөөр нэмэгдчихлээ. Тэр зарлагын өсөлтийн 1,7  их наяд төгрөг нь зөвхөн урсгал зардал юм. Урсгал зардал бол тогтмол жил бүр гардаг зардал. Харин орлого зарлагаа дагаж тогтмолждог зүйл биш.  Тэгэхээр тогтмолжоогүй орлогоор тогтмолжсон зарлага гаргах шийдвэр гаргахаар л асуудал үүсээд байгаа юм. Ийм хүндрэлтэй төсөв оруулж ирсэн. Харин ажлын хэсэг дээр бид засч, залруулах, 2,1 их наядын төсвийн орлоготой  байхад 1,7 их наядын урсгал зардалтай байгааг бууруулах гэсэн боловч олонхийн санал авч чадсангүй. 1,7 их наядын 980 орчим тэрбум төгрөг нь цалин, тэтгэврийн нэмэгдэл байх жишээтэй.

-Гишүүдийн зүгээс хөрөнгө оруулалтууд тэгш бус байна гэсэн шүүмжлэлийг маш их хэлж байсан шүү дээ. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын тэгш хуваарилалтыг хэрхэн хангасан бэ?

-Тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын авто зам гэх мэт зардлуудыг хассан. Хөрөнгө оруулалт бол нэг удаа шийдэх асуудал. Харин урсгал зардал бол жил бүр давтагддаг учраас зардлаас нь зарим таналтыг хийсэн.

-Орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэх шүүмжлэлийг бас хэлэх хүмүүс байна. Ялангуяа дэлхийн зах зээл дээр уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ тогтворгүй, буурч болзошгүй байх шиг?

-Эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг хийх гэж, зөв бодлого хэрэгжүүлэх нь үе үеийн Засгийн газрын ажил шүү дээ.

-Төрийн албан хаагчдын цалинг ирэх жил нэмэгдүүлнэ гэж байна. Гэтэл хувийн хэвшилд төрийн албан хаагчдаас илүү тооны хүн ажиллаж байна. Төрийн албаны данхар бүтцийг “тэжээхээс” илүү аж ахуй нэгжүүдэд учруулж байгаа НДШ зэрэг дарамтуудаа багасгах замаар зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Энэ шүүмжлэлийг бид бодох ёстой. Тиймээс аж ахуй нэгжүүд дээр очиж байгаа дарамтаа багасгах санал гаргасан ч дэмжигдээгүй. Ер нь бол хүндрэл бий.

-Төсвийн сахилга баттай холбоотойгоор тэвчих ёстой зардлууд их байна. Ялангуяа сүүлийн үед төрийн албан хаагчид төрийн албаны хэрэгцээгээ хэтрүүлэх, хувьдаа ашиглах тохиолдлууд олон нийтийн анхаарлыг татаад байх шиг байна?

-Төсвийн байнгын хорооны гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр дагаж гарах УИХ-ын тогтоолд  төсвийн сахилга батыг шат шатандаа, бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар анхааралдаа авах шаардлагатай гэсэн заалт оруулж өгсөн. Төрийн албан хаагчид албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй асуудал хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр гарсан. Энэ мэтчилэн асуудалтай холбогдуулан төсвийн сахилга батыг шат шатандаа мөрдөх ёстой гэж заалт оруулж байгаа.

“НДШ-ИЙГ НЭМЭХЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ”

-ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ нэмэгдэнэ. Энэ нь аж ахуй нэгжүүддээ хүндрэл, дарамт учруулж байна гэх шүүмжлэл дагуулж байна.

-Нийгмийн даатгалын орлого нэмэгдүүлэх шийдвэр ОУВС-ийн хөтөлбөрт хүрээнд гаргасан. Тэр шийдвэрийг гаргасан хүн нь би өөрөө. Ард түмэнд бодит үнэнийг албан тушаалтнууд хэлэх хэрэгтэй. Тэтгэврийн сан жилд 600 орчим тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс авч байна. 4-5 жилийн дараа их наяд хүрэх тооцоолол бий.  Тэгэхээр тэтгэврийн сан дампуурах эрсдэлд орох учраас бага ч гэсэн тэтгэвэртэй байлгахгүй бол нийгмийн даатгалын сангийн орлого бүрэлдэхгүй байгаа юм. Тэтгэврийн сан хэсэг хугацааны дараа хүнд байдалд орох гээд байгаа учраас шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаа юм. Бид эдийн засаг өссөн, бүх зүйл сайхан байна гэж яриад байгаа боловч нөхцөл байдал өөр, эрсдэлтэй байдалд бий. Бодит үнэнийг ард түмэнд хэлэхгүй бол ард түмэнд  худлаа сайхан болсон гэж ярих хэрэггүй болов уу гэж бодож байна. Тиймээс үнэнээ ард түмэндээ хэлээд явах нь зөв болов уу. Шимтгэлийг бууруулах боломж.

-Шимтгэл нэмэгдүүлснээр тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх боломж бий юу?

Нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг ажилтан, 10 хувийг ажил олгогч төлдгийг 2,5 хувиар нэмснээр нийлээд 25 хувь болж буй. Аж ахуй нэгжүүд зовлон ярина, мэдээж асуудал үүснэ. Гэхдээ  орлого нь тогтмол байхад татвар төлөхөд аж ахуй нэгж дургүйцдэг. Харин төр макро эдийн засгийн тэнцвэрээ барьж чадахгүй, савлуулсан, гурван жил дараалж нэг төсөл хэрэгжүүлж чадах бодлого байхгүй байна. Энэ макро бодлогоо барьж чадвал аж ахуй нэгжүүдэд татвар нэмэх хүндрэл учруулахгүй. Монгол Улсад ажил эрхэлж буй хоёр сая орчим хүн байгаа ч нэг сая орчим л НДШ төлдөг. Бүгдээрээ төлөх эдийн засгийн бүтэц бий болохгүй байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэврийн сангийн өрийг төсвөөс цоорхой нөхөн зарчмаар л явж ирсэн.

“ОУВС-ТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР ДУУСАХААС ӨМНӨ ЗАСГИЙН ГАЗАР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ЁСТОЙ”

 -Ирэх тавдугаар сард таны гардаж хийсэн ОУВС-ийн хөтөлбөр дуусна. Энэ хөтөлбөр дууссанаар бид цаашид яах вэ?

-Би өөрөө ОУВС-тай хамтрах  хөтөлбөрийг гардаж, хийсэн хүн. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд би дүгнэлт хийхгүй. Гэхдээ ямар ч гэсэн хөтөлбөрт хамрагдсан хугацаанд Монгол Улс дампуурсангүй, 2016 оны гуравдугаар улирлын хасах үзүүлэлттэй эдийн засаг байсныг 7 хувиар өссөнийг дурдахгүй өнгөрч болохгүй. 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр ОУВС-ийн хөтөлбөр дуусна. Гэхдээ энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн макро түвшний орлогоо сайжруулахгүй бол болохгүй, төсвийн сахилга баттай байх ёстой гэдгийг анхааруулж тодорхой арга хэмжээ авсан.

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, банкны салбарын шинэчлэлийг хийхийг шаардаж байгаа. Энэ  шинэчлэлийг хийж чадахгүйгээс хөтөлбөр амжилтгүй дуусах вий гэсэн болгоомжлолыг зарим эдийн засагчид сануулж буй?

-Магадгүй. Тиймээс Засгийн газар ОУВС-тай тохиролцож, гарцаа олоод хийх бүрэн боломжтой гэж би харж байна. Би хэрвээ Сангийн сайд байсан бол асуудалгүй дуусгах байсан. Энэ бол шийдэж болох асуудал.  2020 оны тавдугаар сарын 24-өөс өмнө энэ асуудлыг шийдэх ёстой. Шийдэж, хөтөлбөрөө амжилттай дуусгаж байж бид зургадугаар сард нь сонгуульд орно. Тэгэхээр Засгийн газар тодорхой шийдэл, асуудал оруул ирэх байх.

“УИХ АМНАТ-ЫГ ХУГАЦААНД НЬ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАТАЛНА”

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ асуудал дээр олон талын тайлбарууд явж байна. Яг төсөв дээр хэр их алдагдал үүсэхээр байгаа юм бэ?

-Цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгосон учраас УИХ холбогдох заалтыг ажлын 15 хоногийн дотор өөрчилж, шинээр батлах ёстой. Энэ бол хоёр туйлтай улстөржсөн шийдвэр ярихаас илүү УИХ шинэ хуулиа л хурдан гаргах ёстой. Энэ заалтыг сэргээхгүй бол УИХ Сангийн сайдын хэлсэнчлэн орлого тасарна. Гэхдээ УИХ хугацаандаа хуульдаа өөрчлөлт оруулна.

-Засгийн газраас хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгоно гэсэн шийдвэр гараад удаж байгаа. Гэвч сая төсвийн хуулийг дагаад хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхдэд олгох асуудал орж ирж байх шиг байна?

-УИХ-ын гишүүд Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл санаачлан баталсан.  Тиймээс байнгын хорооноос Засгийн газар ОУВС-тай тохиролцохыг чиглэл болгосон. Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох бололцоог 2020 оны төсөвт суулгасан учраас  хуулийн баталж байна. Хуучин нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байсан бол 2020 оны төсөвт сууснаар 90 орчим хүүхэд хүүхдийн мөнгө авна гэж тооцоолбол өнгөрсөн жилийн төсөв дээр нэмж 20 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэх байх.

-Ирэх жилүүдэд эдийн засаг тогтворгүй байх төлөвтэй байгааг эдийн засагчид сануулж байна. Ийм эрсдэлүүдээ хэр зэрэг тооцож төсөв, эдийн засгийн гол төлөвлөгөө, төсөөллөө боловсруулж байна вэ?

-Яг үнэндээ би дараагийн Засгийн газрын ажлыг урьдчилж дүгнэх боломжгүй. Гэхдээ миний харж байгаагаар ОУВС-ийн хөтөлбөр дуусгар болох учраас шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх байх гэсэн таамаг байна.

-FATF биднийг саарал жагсаалтад оруулсан. Энэ саарал жагсаалтын хариуцлагыг хоёрхон хүнд тооцоод өнгөрөх нь буруу гэдгийг шүүмжлэх хүмүүс олон байна. Хоёр хүнд хариуцлага тооцох нь зөв үү?

-2017 онд  саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан ч бид шаардлагатай, тодорхой арга хэмжээнүүдийг авч эрчимжүүлсэн хяналтад оруулж байсан. Энгийн ярианы хэллэгээр бол “тэнсэн” авсан. Хоёр жилийн хугацаатай даалгавар авсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцоод шийдэх асуудал биш, Засгийн газар манлайлах ёстой байсан.  Энэ хоёр байгууллага хийх ёстойгоо хийсэн.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 66.181.185.107

новшийн нөхөр

Avatar

Зочин 2019-11-13 66.181.168.8

Чойжилсүрэнг ийм хөгийн юм ярьдаг бас хийдэг болохоор нь тэнгэр шийтгээд эхнэрий нь өвчтэй болгоод зогсоогүй 3 охины нь шийтгэж байгаа, чи "би мөнгөтэй юм чинь яах ч үгүй…" гэж бүү бардаарай Чойжилсүрээн, эцсийн шийтгэл нь чам дээр өөр дээр чинь ирж яваа!!!! Its on the way

Avatar

Монгол хүн 2019-11-13 76.86.9.107

Новшийн хазгай хэлтнүүд төрөөр дүүрч улс орон самуунд идэгдэв монгол улс дампуурч байна даа Их эзэн богд эдгээр боолуудыг зайллуулаад өгөөч

Avatar

зочин 2019-11-13 203.91.116.118

Иймэрхүү үл бүтэх нөхдийг Монголын төрөөс холхон байлгавал улс орон дороо л хөгжинө шүү дээ,

Avatar

Мөөгий 2019-11-13 103.229.123.27

Монгол банкны тендерт ялж ХУРД барилга, сантехникийн хийж байгаа болхоор чи ингэж л хэлнэ дээ. Чойжилсүрэн

Avatar

Зочин 2019-11-13 202.21.100.210

Нэг гараараа ажилчин ангийн НДШ-г нэмээд нөгөө гараараа малчин хэсгийн тэтгэвэрт гарах насыг бууруулж улсад ажил хийгээгүй халмж болон бага тэтгэвэр авдаг хүмүүсийн орлогыг нэмэгдүүлээд байх юм

Avatar

Зочин 2019-11-13 203.91.112.133

суудалтайгаа зууралдаад үхэхнээ. балиар новшнууд

Avatar

иргэн 2019-11-13 202.179.25.117

Чи муу Ардын дайсан өгөр Дөрвөд Ард иргэдийн Эсрэг ахиад ямар Муу үйлдэл хийх гэж байгаа бол доо Муу Хулгайч Феодол, Буруу Сэхсэн чамайг Бурхан буцаагаад байранд чинь тавинаа, Харж л байгаарай Чи

Avatar

ГДР 2019-11-13 103.57.94.65

Энэ оны төсөв алдалгдалтай баталсан өмнө ч ийм байсан, НДШ нэмсэн зэргээ зөв мэтээр ярьж байгаа нь улс орон ард түмэн , аж ахуйн нэгжүүдээ бодоогүй бодох чадварч байхгүйгээ харуулж байна. Ийм улс төрд байхад ард түмэн яаж амьдрал сайхрах билээ. Төсөв батлах хянахдаа урсгал зардал , орон хэмнэх талаар огт ярихгүй орлогоо өснө гэж нэмж, байгаа нь маш том алдаа. Төсөвт тусгасан зардлыг маш сайн танаж , хөрөнгө оруулалтыг бодитой төлөвлөж алдагдалгүй төсөв зохиож, ирээдүгээ хар …………

Avatar

unen 2019-11-13 64.119.25.22

chinii horoololuudiin uls n gereesee garah gej tamaa idej bna yagaad chi olon davhar ondor baishin barij ooriinhoo ashgiig bodson olon davhar baishin neg dor shavuulj barihaar oroh garah garst baihgui tamaa idej bna oron suugch nar yun bairand orson tamaa idej bna hoishid ene baidal ulam hunderne. chamai ogloo bolgon haraadag

Avatar

SS 2019-11-13 66.181.168.8

chi bol mal bna. Yaah gej bair avsiin ats min

Avatar

зочин 2019-11-13 202.126.88.217

Энэ нөхөр бас Баяртсайханы оронд очих санаатай юм биш үү

Avatar

Зочин 2019-11-13 202.126.88.217

Хүрэлбаатар энэ албан тушаал дээрээ байвал еерт нь ашигтай байх л даа энэ 2 чинь нэг нутаг амь нэгтэй байх бас нэг нутгийн Баттемер гэж гишүүн бас өмөөрөөд сүйд байсан ер нь бол нутаг ус гэхгүй улс орныхоо телее шудрага баймаар байна !!!

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Bie bienee oilgon gar niilen dajgui ajillaj l baigaa yum bishuu? Busad shigee heruuld hamag huch chadlaa barj uragshaa alhdaggui uhna ishig tatah geheer butsaaj shigduuldeg lag shavarnuud shig chini bish?

Avatar

ЗОЧИН 2019-11-13 158.208.192.248

ЭНЭ МЭТ ЭРГҮҮ ДАМЫН НАЙМААЧИН ТӨРИЙН САЙД БОЛНО ГЭХЭЭР ЁСТОЙ Л НӨГӨӨ ТОЛГОЙГООРОО ХӨЛ, ХӨЛӨӨ ТОЛГОЙ ХИЙЖ БУЙ ЯЛЗАРСАН ТӨРИЙН ТОД ИЛРЭЛ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2019-11-13 66.181.161.113

Эр хүн шиг бодит үнэнийг хэлжээ.

Avatar

Зочин 2019-11-13 122.201.22.183

Маш сайн Сангийн сайд байсан даа.

Avatar

Дорж 2019-11-13 192.82.67.137

Энэ шунахай тэнэг үү?

Avatar

Уншигч 2019-11-13 64.119.20.238

Чойжилсүрэн хэнээс ч илүү мундаг бизнесмен.

Avatar

Зочин 2019-11-13 192.82.67.137

Япон өвгөнийг баривчилж айлгаж байгаад жапан тауны газрыг нь дээрэмдсэн өөдгүй гар даа өөдлөхгүй ээ

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

1 ch gesen hunii nohoi ideheer ooriin nohoi idej.., buruu yum yu bna mongol nertei jaapaan mini? Ted hen yum minii ornii hamgiin saihan gazart ezen suuh?

Avatar

Зочин 2019-11-13 103.212.118.233

Мундаг бизнесмэн нь үнэн байх гэхдээ өөдгүй увайгүй хүн Монголын төр засгаас зайлвал таарна

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Oodtei uvaitai hen bna gargaad ir! Myangan lan ogie! Dotoojbayar, Ogzogbayar, Dopingbayar, Togosbayar, Tsunhbayar, Nomguibayar, Ichdegguibayar, Noirsojbui gunj Baatsanhuu nariig chuham giiguulne gej toriinhoo terguundee zalsiim biz dee?

Avatar

Зочин 2019-11-13 59.153.115.32

Худлаа гар.

Avatar

Зочин 2019-11-13 103.216.196.6

гараа ч хөдөлгөөгүй бэртэгчин сая төгрөгийн тэтэгэвэр авч байгаа тогтолцоогоо цэгцэл ажил хийгээгүй хүн 0 тэтэгэвэр авна

Avatar

зочин 2019-11-13 103.9.90.98

хазгай хэлтнүүд бие биеээ өмөөрөөд л

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Hujaa heltnuud bas

Avatar

Зочин 2019-11-13 66.181.168.8

chi hytad tsustai bolhoor baruun zuun hazgai helten gej Mongoliig taltsuulj bgaan, uuriin medelgui

Avatar

Зочин 2019-11-13 49.0.146.66

choijoo zugeer l amaa tat

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж