Увс аймагт үймээн дэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Увс аймагт үймээн дэгджээ

Увс аймгийн Өмнөговь сумын  иргэд тус нутаг дэвсгэрт алт олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалтай ” Жей Си Си Айр” компанийн ажилтнууд  өчигдөр хоёр цаг хэртэй   хийн  буугаар буудалцаж, чулуу нүүлгэн, үймээн  дэгдээжээ.  Энэ үймээний үеэр “ Жей си си Айр “компанийн хамгаалалтын албаны ажилтнууд  цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газарт очиж  үймээнд оролцсон хүмүүсээс 20 гаруй иргэнийг баривчлан, түр саатуулах байрандаа хорьсон аж.  Одоогоор эл  хэргийг харьяа нутаг дэвсгэрийн  цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж