Япон хүний нэрийг гадаад хэлээр бичихдээ эхлээд нэрийг нь дараа нь овгийг нь бичдэг журам одоогоор мөрдөгдөж байгаа билээ. Харин Япон хэлээр бичихдээ эсрэгээр нь бичдэг юм.
Тус улсын Гадаад харилцааны сайд асан Таро Коно Япон хүний нэрийг латин үсгээр бичих шинэ журмыг санаачилжээ. Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу Япон хүний нэрийг Япон маягаар буюу эхлээд овог, дараа нь өөрийн нэр гэсэн дарааллаар бичих юм байна.
Эхний ээлжинд Засгийн газрын болон яамдын цахим хуудаснууд, нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудаснууд, Японы төлөөлөгчидтэй хийсэн хоёр талын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэл зэрэг албан ёсны баримт бичгүүдэд уг журмыг нэвтрүүлэхээр болжээ. Жишээлбэл, тус улсын Ерөнхий сайдын нэрийг одоо Шинзо Абэ гэж бичиж байгаа бол нэгдүгээр сарын нэгнээс Абэ Шинзо гэж бичих юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ