Цэцийн даргыг өмгөөлөх үндэслэл бий юу? | News.MN

Цэцийн даргыг өмгөөлөх үндэслэл бий юу?

VS

Цэцийн даргыг өмгөөлөх үндэслэл бий юу?

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хориг баасан гаригт /2019.11.15/ дуусна. Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулж,  торгуулийн арга хэмжээ авах талаар яригдаж байгаа билээ.  Өөрөөр хэлбэл, тэрбээр торгуулиа төлснөөр эх орондоо ирэх боломжтой аж. Улмаар эх орондоо ирсний дараа нь огцруулах эсэх асуудал яригдах бөгөөд зарим улс төрийн хүчнээс Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан бичгийг УИХ-ын даргад хүргүүлээд буй.

Энэ долоо хоногийн “VS” буландаа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХҮН-ын дарга Б.Найдалаа нарын байр суурийг хүргэж байна.

Ц.Нямдорж
Хууль зүй, дотоод хэргийн сайд

Тэр хүний асуудал ойр тойрны хүнд нь маш хүнд байна. Тэр улс өөрсдийн хуулиараа шийднэ. Элчин сайдын яамныхан нь ажиллаж байгаа байх. Ямар асуудал болох юм байгаа юм, харж л байя. Монгол хүн, хүнлэг талаас нь хармаар байна. Солонгосын хууль бол Солонгосын нутаг дэвсгэр гэж үздэг учраас тухайн улс нь л шийднэ. Д.Одбаяр өмгөөлөгч аваад, байцаалтаа өгөөд явж байгаа юм билээ. Айлын тал асуудлаа шийднэ. Биднээс асуухгүйгээр шийднэ. Ямар ч тохиолдолд Элчин сайдын яам энэ асуудалд анхаарлаа хандуулна. Буруутай, буруугүй эсэх нь хоёрдугаар асуудал. Гол нь Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам ажиллах ёстой. Ажиллаж л байгаа. Энэ асуудлыг жаахан дэвэргэлгүй шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандаж, Монгол хүн гэдэг талаас нь хараасай гэж бодож байна.

Б.Найдалаа
ХҮН-ын дарга

Цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Солонгос улс руу нисэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх ёс зүйн алдаа гаргалаа. Энэ нь дан ганц том даргын асуудал мэт боловч цаана нь монгол төр, Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж орхилоо. Гэвч Д.Одбаярын гаргасан ёс бус  үйлдлийг УИХ-ын  дарга, гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн мэдээллийн алба нь өмөөрч байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг  огцрох  шаардлагыг дахин сануулахаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ХҮН-аас арваннэгдүгээр сарын 1-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан бичгийг хүргүүлсэн. Д.Одбаяр ч үг дуугүй огцрох ёстой. Түүнийг огцруулахыг ямар ч дарга, цэрэг ард түмэн өмөөрөх  ёсгүй. Түүнд ямар ч өршөөл байхгүй. Д.Одбаяр монголын ард түмнээс уучлал гуйгаад өөрийн албан тушаалаасаа сайн дураараа огцрох ёстой. Энэ нь эргээд нийгэмдээ ёс зүйн  хэм хэмжээг тогтооход нэмэртэй хэмээн ХҮН-аас үзэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 124.158.111.65

Энэ төр яаж хариуцлага тооцох бол хулийн сайд нь хүнлэг бай ч гэх шиг новширч өгөх юм

Avatar

Irgen 2019-11-13 64.119.26.165

Naidalaa guai yamar ih sandarch chichirch bnaa ogtcroh vgvi ni chamd yamar ashigtai um be

Avatar

Ц.Гочитский 2019-11-13 202.9.43.251

Үгүй ээ. энэ англиар бичих гэж маягласан хүмүүсийг яалтай ч билээ.Ихгэж юу ч биш юм бичдэг хүмүүсийх эрх гэдгийг ямар хуулиар зохицуулдаг юм болоо.

Avatar

Зочин 2019-11-13 122.201.24.237

Найдалаад ямар ирээдүй байхгүй шүү дээ.

Avatar

Namuun 2019-11-13 202.21.108.243

Notstoi hun aimaar yum blogui bn tegsen bol solongosuud horih hurtel arga hemjee avah bsn torgood zugeer yuvuulj bhd bid ingej dongosoh heregui

Avatar

Зочин 2019-11-13 150.129.143.111

Zsss end Odbayariig omgoolson yum ogthon ch yariagui bna buh yumaa huuli zuin mergejliin hunii uudneesee l tailbarlasan bna. So irgen Odbayariig shalgaj uneheer gem buruutai esehiig ni togtoono terniihee daguu shiitgel ogoh esehee shiidne, harin Mongol UHTsesiin alban tushaalaa ternees avah uu baihuugaa l shiidiishte, huuli unshij uzsen hen chig l oilgono zugeer!

Avatar

зочин 2019-11-13 202.179.24.114

Найдлаагийн саналыг дэмжиж байна. Ёс зүтэй байх хэрэгтэй залуучуудад маш том үлгэр дууриал болно шүү энэ хүн чинь жирийн хүн биш албан тушаалаа хүндлээд өөрөө огцрох хэрэгтэй яг үнэн ажлаа өгөх нь илүү шудрага үнэнд нийцнэ байхаа гэж бодож байна мөн хийсэн үйлдлээс нь болж маш их ичиж байна. Нэр төрийн хэрэг шүү дээ. Хүсэлтээ гаргаад болоо.

Avatar

зочин 2019-11-13 203.91.116.118

г********н, бэлгийн дарамтлагч ЗАЙЛАХ байлгүй дээ,

Avatar

иргэн 2019-11-13 202.179.25.117

Хулгайч хулгайч аа Өмөөрнө шүү дээ, Эх орон доо Хууль цаазаа дэвсэлж Дураараа загнадаг ҮХЦ-ын Дарга б**с Одбаярт Солонгосууд Хууль цааз гэж юу байдгийг ёстой Мэдрүүлж өгч байна даа, Монгол доо б**с базсан бол УИХ-ын Дарга, ҮХЦ, ХЗ-н Сайд , гээд бүгд манай Одбаяр тэгэх Хүн биш ээ гээд Базуулсан Бүсгүй нь өдийд ҮХЦ-ын Даргыг Гүтгэсэн хэргээр Шоронд морилж буй заа

Avatar

зочин 2019-11-13 66.181.181.141

Нямдоржийн санаа ньзовоод байгаа тэр нөхөр ирэх л байх. Тэнд ажиллаж амьдарч буй монголчууд яах вэ гэдэг талаар бодсон юмуу сайдаа

Avatar

irgen 2019-11-13 202.170.71.82

gans ailiin asuudaliig bodoh uu mongol ulsiin ner hundiig bodoh uu gsn 2 songolt bna ymar ch eruul uhaant hun mongol ulsiin ner hundiig bodoh bh ene huuli zuin said huvi hun talaas n bodoochee ged yaj helj chaddag bnaa

Avatar

зочин 2019-11-13 202.5.205.34

Нямдорж их хуцаж байх чинээ. Монгол хүн байнадаа гэнээ. Бүх Монголчуудаа ингэж өмөөрхгүй яасын. Ингэж Монголын нэр төрийг гутаасан новшийг албан тушаалаас нь бууруулах ч багадхаар байхад.

Avatar

Энэ Нямдорж 2019-11-13 64.119.18.28

Энэ Нямдорж үнэхээр болохгүй хүн юм аа. Яаж өмгөөлөх аргумент олж чадаж байнаа. Ер нь эд төстэй амьдралтай болоод олдог байх.

Avatar

ЗҮРХ 2019-11-13 183.81.171.2

ЗАЛЖИН ЗӨНӨГ ӨМГӨӨЛСӨН ДҮР ҮЗҮҮЛЖ БАЙГААД НУДАРХ ГЭЖ Л БАЙГААН _НЯМДОРЖ ГЭГЧ ЧИНЬ МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭХД ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА ГЭМТ ЭТГЭЭД ДЭЭ,, НЭГ Л ӨДӨР ЯЛЛАХ ХҮНИЙГ НЭГ…

Avatar

зочин 2019-11-13 66.181.169.116

бүх иргэнийхээ төлөө ингэж санаа тавьдаг уу

Avatar

Зочин 2019-11-13 124.158.111.65

Хуцдагийн монгол иргэн эдэнд хамаа ч үгүй

Avatar

Зочин 2019-11-13 5.77.28.10

Малын хулгайч нарт хүнлэг хандсаар байгаад ийм байдалд хүрэгсэн. Малын хулгайч нар одоо бүгд хурд группын байранд олон байр эзэмшээдсууж байна. Энэ бол нямдоржийн уран бүтээл шүү дээ. Монголдхэдэн үёэрээ гай тарьж байгаа хүн.

Avatar

болор 2019-11-13 78.209.187.2

Нямка төмсөгдүүлцэн байхаа. хөгшин эхийг нь их хайрлаж бна лээ. Хүү нь хайрлаагүй байхад ..

Avatar

njuty 2019-11-13 202.9.45.96

Нямдорж түүхэндээ 3 дахь удаагаа хэрэгтэнд хүнлэг хандаж байна. Нэг нь шахааны гэмт хэрэг хийсэн хүү нь юм. Уг нь бүгдэд тийн хандах ёстой. Ийм хүн төрд байж болохгүй

Avatar

Зочин 2019-11-13 172.58.139.21

Ger bul ni hetsuudeed ene ter gej hutsahaa boli Mongol ulsiin ner hund ter ailiin asuudlaas hamaagui iluu chuhal! Shuud ogtsoruul, es boogoos tumnii shivshig bolj muuhai doromjluulah bolno shuu

Avatar

иргэн 2019-11-13 202.179.25.117

МАН, УИХ-ын Дарга, ҮХЦ-ыхэн, ХЗ-н Сайд , ГХ-ын Сайд гээд Хууль тогтоох Дээд байгууллага Сайдууд Өмгөөлж байгаа ш дээ,

Avatar

иргзн 2019-11-13 202.179.25.117

Няямдорж Ар гэрт нь яасан их Санаа тавих юм вэ дээ, Одбаяр Өөрөө Ээж Ар Нэр хүндээ
Улс орноо бодохгүй Архидан согтуурч б**с бөөртөй зууралдаж явах даа Санаа зовохгүй байхад Иргэд хАР эЛГИЙН уЛС ЮУ ГЭЖ САНАА ЗОВОХ БИЛЭЭ ДЭЭ Монголд байсан бол нЯМДОРЖ оДБАЯРЫН гЭМТ ҮЙЛДЛИЙГ эРХ МЭДЭЛ аЛБАН ТУШААЛАА АШИГЛААД хЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО Л ДОО

Avatar

Зочин 2019-11-13 103.57.95.233

darga yu gej bodoh ve. zavgui hun shuudee. zunduu ****g baihad. bid l umnuus n ar geriig n bodoh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж