Эболагийн эсрэг вакциныг Орос үйлдвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Эболагийн эсрэг вакциныг Орос үйлдвэрлэж эхэллээ

Эболагийн эсрэг вакциныг Орос үйлдвэрлэж эхэллээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Новосибирск мужид ажиллах үеэрээ Биотехнолог, вирус судлалын эрдэм шинжилгээний “Вектор” төвд ажиллалаа. Энд ажиллах үеэрээ эбола вирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэх эрхийг олголоо.

Эбола вирусээр үүсгэгддэг онц халдварт өвчин хүн төдийгүй амьтанд халдварладаг. Одоогийн байдлаар эболагийн халдвар Конгод ид идэвхжээд байгаа юм. “Вектор” төвд үйлдвэрлэх вакциныг Конгод зориулан үйлдвэрлэх ажээ.

Конгогийн Эболагийн халдвар 2018 оны долдугаар сард дэгдсэн бөгөөд энэ оны аравдугаар сарын 18-ны байдлаар тус улсад 3228 хүн халдварласнаас 2157 нь амь насаа алдаад байна.

Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Дмитрий Медведев 400 сая рублийг Конго дахь Эболагийн халдвартай тэмцэхэд зориулан гаргахаар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийн нэлээд нь вакцин үйлдвэрлэхэд зарцуулагдах юм.

5000 ширхэг вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа "Вектор" төвийнхэн Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж