ОХУ: 2020-2022 онд хувьчлах объектын жагсаалтыг удахгүй танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

ОХУ: 2020-2022 онд хувьчлах объектын жагсаалтыг удахгүй танилцуулна

ОХУ: 2020-2022 онд хувьчлах объектын жагсаалтыг удахгүй танилцуулна

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам 2020-2022 онд хувьчлах объектын жагсаалтыг удахгүй танилцуулна хэмээн тус яамны дэд сайд Оксана Тарасенко сэтгүүлчдэд мэдээллээ.

Сангийн сайд Антон Силуанов хувьчлах объектын жагсаалт нь  оновчтой байх ёстой хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Мөн үүний өмнөхөн Сангийн дэд сайд Алексей Моисеев "Транснефть", РЖД, "Аэрофлот", "Россеть", "Русгидро" зэрэг объектын хувьчлалын талаар нухацтай бодохыг мөн сануулсан юм.

"Сангийн яамны саналыг бид мэдэж байгаа. Хувьчлах объектын жагсаалтыг ерөнхийдөө тохирсон. Гэхдээ Засгийн газрын хувьд энэ жагсаалтад нэмж объект оруулах эрх нь бий” хэмээн Оксана Тарасенко хэллээ.

2020-2022 оны хооронд хувьчлах объектын жагсаалтыг өнгөрсөн аравдугаар сард Төрийн Думад хүргүүлсэн бөгөөд уг жагсаалтад "Русгидро", "Совкомфлот", "Транснефть", "Ростелеком", "Россеть" зэрэг компанийн төрийн мэдлийн хувийг бууруулах санал тусгагдсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж