Оросуудын 40 хувь цайны цагаа сошиалд зориулдаг | News.MN

Оросуудын 40 хувь цайны цагаа сошиалд зориулдаг

Оросуудын 40 хувь цайны цагаа сошиалд зориулдаг

Оросуудын 40 хувь цайны цагаа сошиалд зориулдаг

Оросуудын 40 хувь нь цайны цагаа сошиал сүлжээгээр “тэнэж” өнгөрөөдөг болжээ.  Хоол хүргэлтийн Delivery Club болон судалгааны ResearchMe компанийн хамтран хийсэн судалгаагаар ийм дүн гарсан байна.

Цайны цагаараа юу хийдэг вэ гэсэн асуултад оролцогчид ийнхүү хариулсан бөгөөд сошиал сүлжээнээс гадна хамт ажиллагсадтайгаа ярьж суух дуртай гэж 38 хувь нь хариулжээ. 18-34 насныхны дийлэнх нь сошиал орчинг сонгосон байна. Эдгээрээс гадна утсаар ярих /26 хувь/, сонин унших /19 хувь/, кино үздэг /18 хувь/ гэсэн хариултууд зонхилжээ.

Судалгааг 18-аас дээш насны 4000 хүнийг хамруулан хийсэн юм байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 49.0.212.139

Аргагүй шд, цайны цагаараа хоол унд авч идэх мөнгө хүрэлцдэггүй тул оронд нь байгууллагынхаа Wi-Fi -аар л фэйсбүүк маажаад сууж байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж