Оросуудын 40 хувь нь цайны цагаа сошиал сүлжээгээр “тэнэж” өнгөрөөдөг болжээ. Хоол хүргэлтийн Delivery Club болон судалгааны ResearchMe компанийн хамтран хийсэн судалгаагаар ийм дүн гарсан байна.
Цайны цагаараа юу хийдэг вэ гэсэн асуултад оролцогчид ийнхүү хариулсан бөгөөд сошиал сүлжээнээс гадна хамт ажиллагсадтайгаа ярьж суух дуртай гэж 38 хувь нь хариулжээ. 18-34 насныхны дийлэнх нь сошиал орчинг сонгосон байна. Эдгээрээс гадна утсаар ярих /26 хувь/, сонин унших /19 хувь/, кино үздэг /18 хувь/ гэсэн хариултууд зонхилжээ.
Судалгааг 18-аас дээш насны 4000 хүнийг хамруулан хийсэн юм байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ