НҮБ-ын XVI загвар хуралдаан “MONGOLIA MUN 2019” амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

НҮБ-ын XVI загвар хуралдаан “MONGOLIA MUN 2019” амжилттай зохион байгуулагдлаа

НҮБ-ын XVI загвар хуралдаан “MONGOLIA MUN 2019” амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн ОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НҮБ-ын загвар хуралдаан  2019 оны 11-р сарын 2,3-ны өдрүүдэд Гадаад Харилцааны Яаманд амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралдаан нь олон улсын харилцааны сургалтын хөтөлбөрт багтдаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн практик дадлага болдог бөгөөд оюутнууд хичээл дээр үзсэн онолын мэдлэг дээрээ тулгуурлан олон улсын хурлын үйл ажиллагаанд оролцох туршлага хуримтлуулдгаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Mongolia MUN 2019 загвар хуралдаанд МУИС-ийн ОУХНУС, ХЗС, ХШУС, НУС болон Бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СЭЗИС, Их Засаг зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 1-4-р түвшний оюутнууд оролцож, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллаж, санал бодлоо солилцон мэтгэлцэв.

Тус хурал таван салбар  хороодын  хуралдаантай зохион байгуулагдсан  бөгөөд Ерөнхий Ассамблейн хурал “Олон улсын аюулгүй байдал ба зэвсэглэл дэх технологийн үүрэг”, Нийгэм хүмүүнлэгийн хороо “XXI зуунд хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх нь”, Олон улсын шүүх “Их Британи Европын Холбоог орхих тухай” сэдвийн хүрээнд монгол хэлээр, Аюулгүйн Зөвлөлийн хурал “Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан”, Колоничлолыг халах улс төрийн тусгай хороо “Дэлхийн 2-р дайны дараах неоколониализм” сэдвийн хүрээнд англи хэлээр тус тус явагдлаа.

Mongolia MUN 2019 хурлын НБДГ-ын үүргийг МУИС-ийн ОУХНУС-ийн дэргэдэх “Загвар-НҮБ” клуб гүйцэтгэсэн бөгөөд ГХЯ, Nemus зэрэг компани, албан байгууллагууд хамтран ажиллалаа.

Mongolia MUN 2019 хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар МУИС-ийн ОУХНУС-ийн 3-р түвшний оюутан М.Бөжин, Ерөнхий ассамблейн хурлын дэд даргаар тус сургуулийн 4-р түвшний оюутан М. Зоригт, Аюулгүйн Зөвлөлийн хурлын даргаар СЭЗИС-ийн 4-р түвшний оюутан А. Билгүүн, МУИС-ийн ХЗС-ийн 4-р түвшний оюутан Х.Саруул, Нийгэм хүмүүнлэгийн хорооны даргаар MУИС-ийн ОУХНУС-ийн 4-р түвшний оюутан М.Зоригт, СЭЗИС-ийн 4-р түвшний оюутан Д.Эгшиглэн, Олон улсын шүүхийн даргаар MУИС-ийн ОУХНУС-ийн төгсөгч Э.Амина, МУИС-ийн ОУХНУС-ийн 1-р  түвшний оюутан О.Энхүлэг, Колоничлолыг халах улс төрийн тусгай хорооны даргаар MУИС-ийн ОУХНУС-ийн төгсөгч С. Удвал, MУИС-ОУХНУС-ийн 1-р түвшний оюутан М.Мөнхшүр, О.Ананд нар тус тус ажиллав.

Хоёр өдрийн турш оролцогчид ухаанаа уралдуулж, авхаалж самбайгаа сорьсны эцэст шилдгүүд тодорсон юм.

  • Шилдэг улс: Г. Анар ахлагчтай Бүгд Найрамдах Франц улсыг төлөөлсөн “Quatre Carrés” баг (МУИС-ийн ОУХНУС)
  • Шилдэг төлөөлөгч:
    • Аюулгүйн Зөвлөл-БНХАУ-ыг төлөөлөн оролцсон К.Арман,
    • Олон улсын шүүх хороо – АНУ-ыг төлөөлөн оролцсон Р.Дөлгөөн,
    • Колоничлолыг халах тусгай улс төрийн хороо- Өмнөд Солонгос улсыг төлөөлөн оролцсон Т.Баатарсүрэн,
    • Нийгэм, соёл болон хүмүүнлэгийн хороо- Оросын Холбооны Улсыг төлөөлөн оролцсон Ц.Эгиймаа, А.Марал-Оч

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж