Зарим газар нутгийг улсын Тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Зарим газар нутгийг улсын Тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барилаа

Зарим газар нутгийг улсын Тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барилаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг тогтоолын төсөлд шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай заалт орсон юм. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг  1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авах газрууд:

1/ Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

2/ Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,

3/ Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

4/ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

5/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,

6/ Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

7/ Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

8/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

9/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу боловсруулж, төслийн хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулсан. Мөн 12 яам, МХЕГ, ГЕГ, ЦЕГ, ШУА-ийн ЕБСБХ-ээс санал авч, БОАЖЯ-ны вэб сайтад байршуулж, нээлттэйсанал авсны үндсэн дээр бэлэн болгожээ.

Манай орны ургамлын аймаг, түүний олон янз байдал нь дэлхийн ургамал газарзүйн 4-н том бүс нутгийн заагт байрладаг өвөрмөц онцлогтой унаган ба завсрын унаган ургамал цөөнгүй, олон янз байдлын хувьд ядмаг, төрөл зүйлийн тооны хувьд мөн цөөн тул цаашид бодлогын түвшинд тууштай хамгаалах нь нэн чухал юм.Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  батлан хэрэгжүүлснээр байгалийн ургамал түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой бодлого шинэчлэгдэн ургамал хамгааллын менежмент боловсронгуй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж