Өмнөд Солонгосын нэгэн сургуулийн сурагч, есөн настай Чой Дон Вон тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас тархи нь үхжиж, өнөөдөр /2019.11.12/ таалал төгсчээ. Харин хүүгийн ээж нэгэнт найдваргүй болсон хүүгийнхээ эрхтнүүдийг хандивлах шийдвэр гаргаж, түүний ачаар найман хүний амийг аварсан байна.
Хүүгийн ээжийн ярьснаар Чой маш их нийтэч, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, манлайлах чадвар сайтай хүүхэд байсан аж. Мөн тэрбээр хүү нь нэг удаа бага насны хүүхдүүдэд туслахыг хүсч байгаагаа хэлж байжээ.
“Хүү минь нас барсан ч хэн нэгэн миний хүүгийн эрхтнийг аваад амь аврагдаж байна гэхээр миний хувьд хүү минь энэ хорвоо дээр үлдэж байгаа юм шиг санагдаж байна. Хүүгийн минь эрхтнийг ямар хүмүүс авахыг мэдэхгүй ч тэд аз жаргалтай амьдарна гэдэгт би итгэж байна” хэмээн хүүгийн ээж хэлсэн байна.
БНСУ-ын Организм хандивын агентлагийн дарга Чо Вон Хюн зориглож хэцүү шийдвэр гаргасан Чойгийн эцэг эхэд талархал илэрхийлж, хүүгийн ачаар шинэ амьдралтай болсон хүмүүс хүүгийн биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ