Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу боловсруулж, төслийн хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулсан. Мөн 12 яам, МХЕГ, ГЕГ, ЦЕГ, ШУА-ийн ЕБСБХ-ээс санал авч, БОАЖЯ-ны вэб сайтад байршуулж, нээлттэйсанал авсны үндсэн дээр бэлэн болгожээ.
Манай орны ургамлын аймаг, түүний олон янз байдал нь дэлхийн ургамал газарзүйн 4-н том бүс нутгийн заагт байрладаг өвөрмөц онцлогтой унаган ба завсрын унаган ургамал цөөнгүй, олон янз байдлын хувьд ядмаг, төрөл зүйлийн тооны хувьд мөн цөөн тул цаашид бодлогын түвшинд тууштай хамгаалах нь нэн чухал юм.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлан хэрэгжүүлснээр байгалийн ургамал түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой бодлого шинэчлэгдэн ургамал хамгааллын менежмент боловсронгуй болно.
ЭХ СУРВАЛЖ: MNE.MN
Холбоотой мэдээ