“Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нь” зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

“Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нь” зөвлөгөөн боллоо

“Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нь” зөвлөгөөн боллоо

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Өвөрхангай, Баянхонгор аймагт “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нь” сэдэвт зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Монгол Улсын ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр, нийслэлийн ИТХ-ын  дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Дагва, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар болон орон нутгийн удирдлага, 440 гаруй малчин оролцож, санал солилцлоо.

Малчдын амьжиргаа, орлогын нь эх үүсвэр, өмч хөрөнгө болсон малыг хулгайлах гэмт хэрэг 2017 оноос тогтмол нэмэгдэж, малчдад төдийгүй улс орны эдийн засагт их хэмжээний хохирол учруулж байгааг энэ үеэр онцоллоо. Улсын хэмжээнд 2019 оны I улиралд мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90-д хувиар өссөн үзүүлэлттэй гарсан аж.

Гэвч малын хулгай ийн нэмэгдэж байхад нөгөө талд малчид хохирлоо нөхөн төлүүлж чаддаггүй, хулгайчид ял сонсох юм уу нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зохицуулалтын дагуу шийтгэл хүлээгээд л өнгөрдөг дутагдал бий. Тиймээс малын хулгайн гэмт хэргийг зогсоохын тулд зөвхөн Эрүүгийн хуулиа өөрчилж, ялын бодлогоо чангатгах нь хангалтгүй хэмээн үзэж байгаа аж. Үүний оронд малчдын нөхөрлөл сүлжээг бий болгож, үндэсний мэдээллийн баазыг өргөтгөн, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, солилцох зэрэг боломж бүрдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Дагва энэ үеэр санал бодлоо илэрхийлсэн. Тэрбээр, “Малын хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төр, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, иргэд, малчид, олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, татан оролцуулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай” хэмээн онцолсон юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж