Дэлхийн II дайны үед 80 далайчны хамт сураггүй алга болсон “USS Grayback” шумбагч хөлгийг 75 жилийн дараа Японы Окинава арлын ойролцоох далайгаас олжээ.
Энэхүү хөлөг нь 1944 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сувдан эргээс Зүүн Хятадын тэнгист шумбахаар хөдөлж, хоёрдугаар сарын 19-ний өдөр Японы ачаа тээврийн хоёр усан онгоцыг сөнөөсөн тухай мэдэгдсэн ч зүүн тэслэгч нь дайралтад өртөж гэмтсэн тул буцах даалгавар авсан байна. Төлөвлөсний дагуу тухайн оныхоо гуравдугаар сарын 7-ны өдөр ирэх ёстой байсан ч товлосон хугацаанаас гурван долоо хоног өнгөрөхөд хөлгөөс ямар ч мэдээлэл ирээгүй аж. Ингээд тухайн жилийн гуравдугаар сарын 30-ны өдөр “USS Grayback” хөлгийг сураггүй алга болсныг албан ёсоор зарлажээ.
Дэлхийн II дайны үед алга болсон хөлгүүдийг олж илрүүлэх зорилготой “The Lost 52” төслийн багийнхан уг хөлгийг хүнгүй шумбагчийн авсан гэрэл зургуудын тусламжтайгаар олсон байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ