Nikkei Asia: Монголын мэдээллийн технологийн салбар улсынхаа эдийн засгийг шинэ түвшинд хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Nikkei Asia: Монголын мэдээллийн технологийн салбар улсынхаа эдийн засгийг шинэ түвшинд хүргэж байна

Nikkei Asia: Монголын мэдээллийн технологийн салбар улсынхаа эдийн засгийг шинэ түвшинд хүргэж байна

Хиймэл оюун ухаан болон технологийн өндөр боловсрол эзэмшсэн залуусын эхлүүлж буй гарааны бизнесүүд Улаанбаатарыг жижиг боловч эрчимтэй хөгжиж буй технологийн төв цэг болгон хувиргаснаар Монгол улсын эдийн засаг шинэ түвшинд хүрч байна.

Монгол улсын хувьд уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын салбараа түшиглэдэг ч өвлийн улирал дээрх салбаруудын үйл ажиллагааг хязгаарлагдмал байдаг. Харин эдгээр хязгаарлагдмал үеүдэд эдийн засгаа хямраахгүйн тулд Монгол улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлдээ анхаарах цаг болжээ.

4G LTE гэх мэт гар утасны дөрөвдүгээр үеийн сүлжээ сайн хөгжсөн Монголын мэдээлэл технологийн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн чухал байр суурь эзлэх хандлага ажиглагдаж байна.

Энэхүү шинэчлэлийг хийж байгаа гол хүмүүс бол гадаад оронд сурч, ажиллаж байгаад нутагтаа ирэн, өөрийн бизнесээ эхлүүлж буй залуус юм. Нутагтаа эргэж ирээд бусдыг соён гэгээрүүлж, компанидаа ажиллуулах нь тэдний хувьд нэг амаргүй даваа хэдий ч Монголчуудын хоорондын нягт харилцаа холбоо, бага наснаасаа нөхөрлөх зэрэг нь дээрх асуудлыг харьцангуй хялбар болгодог гэнэ.

Энэхүү найзуудад суурилсан компаниудын амжилтыг долдугаар сард хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Токиогийн Дэнцү агентлагийн охин компани "Дэнцү Дата Артист Монгол" Улаанбаатар хотноо зохион байгуулж, Фэйсбүүк, Майкрософт болон бусад том компаниудаас хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд ирж оролцсон семинараас харж болохоор байлаа.

Семинар дээр илтгэл тавьсан нэг хүн бол Фэйсбүүкийн хиймэл оюун ухааны судалгаа хариуцан ажилладаг Сүхбаатарын Сайнбаяр байлаа. Түүнийг багынх нь найз Дэнтус Датагийн Амарсанаа овогтой Агчбаяр дуудсан гэнэ. Тэрбээр "Сайнбаяр бол миний бага ангийн найз. Бид хоёул Токиогийн их сургууль хамт дүүргэсэн юм. Надад Гүүгл, Фэйсбүүк, Амазонд ажилладаг найзууд бий" хэмээн ярьжээ.

Монгол улсын хүн амын тэн хагас нь буюу 1.5 сая хүн нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг. Тэдгээрийн 90 гаруй хувь нь оюутнууд гэнэ. Монгол хүүхдүүд бага ангиасаа ахлах анги төгстлөө нэг ангидаа сурдаг ба тэндээс л чухам насан туршийн найзаа олж үерхэх тохиолдол их байдаг гэнэ.

Токиогийн их сургуулийг төгссөний дараа А.Агчбаяр оюутнуудаас бүрдсэн хиймэл оюун ухааны эхлэлийн бизнес Дата Артистад орсон гэнэ. Дата Артистыг 2018 онд Дэнцү групп санхүүжүүлсний дараа тэрбээр компанийхаа үйл ажиллагааг тэлэхээр Улаанбаатарт охин компани "Дэнцү Дата Артист Монгол"-ыг нээжээ.

Монголд мэргэшсэн боловсон хүчин дутмаг байгаа тул Дэнцү Датагийн хамт олон сургалт зохион байгуулж, оны эцсээр суралцагчдаасаа сонгон ажиллах хүчээ одоогийн 70 дээрээ нэмэн 100 болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Монгол хэдийгээр Азийн олон хөршүүдтэйгээ ижил өндөр хөгжилтэй биш ч харилцаа холбооны дэд бүтэц тогтвортой хөгжиж, холбогдох зах зээл үүсч байгаа билээ. Мөн Монголд цахилгаан харьцангуй хямд байдгийн ачаар дата төвүүд хөгжих том боломжууд гарч ирж байна.

2018 оны сүүл гэхэд Монгол улсын хэмжээнд 4.2 сая ухаалаг утас ашиглагдаж байгаа буюу нэг хүнд 1.4 ухаалаг утас ноогдож байна гэж Монголын харилцаа холбооны зохицуулах газар мэдээлж байлаа.

Дээрх үзүүлэлтүүд Монголд санхүүгийн шинэ төрлийн үйлчилгээ бий болсныг харуулж байна. Монголчуудын зээлийн картын хэрэглээ бага бөгөөд үүний оронд ихэнх нь богино хугацааны зээл олгодог ломбардуудаар үйлчлүүлдэг. Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан 2017 онд зээлийн өргөдлийг гуравхан минутад шийдэн 50 мянган төгрөгөөс багагүй зээл богино хугацаанд олгох гар утасны Апликэйшн LendMN ашиглалтад орсон.

Буцаан төлөлтийг баттай байлгахын тулд LendMN-ий хамт олон хиймэл оюун ухаанд суурилсан технологиор зээлдэгчийн өргөдлийг хянадаг ба зээлдэгчдийн 98 хувь нь зээлээ цагт нь төлдөг байна. Ийнхүү амжилттай ажиллагаагаа өргөжүүлснээр тэд өдгөө Филлипин, Мексикт давхар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн Монгол улс математикийн ухаанаар дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Энэ жилийн олон улсын математикийн олимпиадад Монгол улс Франц, Канад улсын араас 26-р байранд бичигдсэн. Энэ нь 2010 онд 50-р байранд орж байсантай харьцуулахад том амжилт билээ.

Засгийн газар цэцэглэн хөгжиж буй мэдээллийн технологийн салбарынхаа ард бүрэн ажиллаж байна. Тэд 2018 онд гарааны бизнесийг дэмжих анхны байгууллага болох "Hub innovation center"-ийг нээсэн. "Hub innovation center"-ийн дарга Балдангомбын Бат-Эрдэнэ "Монголын өнөөгийн аж үйлдвэрлэл тогтвортой бус байна. Нүүрс, зэс олборлох гол салбарууд зах зээлийн хэлбэлзэлд хэт өртөмтгий байгаа. Дэлхий нийт нүүрсний олборлолтыг буруушааж байгаа энэ үед бид оронд нь технологийн өндөр хөгжилд зорих нь ашигтай" хэмээн ярьжээ.

Эдийн засаг дээшлэхийн хэрээр Засгийн газар нийслэлээс гадуурх иргэдийг сургахад хувь нэмрээ оруулж байна. Б.Бат-Эрдэний хэлснээр хөдөөгийн эдийн засаг, боловсролыг дээшлүүлэх төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн гэнэ.

Гэсэн хэдий ч зарим бизнес эрхлэгчид бизнест улс төр хутгалддаг муухай зуршилд санаа зовсоор байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: asia.nikkei.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж