Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ-Ерөнхий шаардлага MNS5021-1:2019”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019” Монгол улсын шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн нийгэмлэг болон дүүргийн дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 482 аж ахуйн нэгж, иргэн хамтран оролцсон байна.
Дашрамд, тус стандартууд нь ‘’Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн С/33, С/34 дүгээр тогтоол’’-аар батлагдсан аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ