"Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт байхгүй" | News.MN

"Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт байхгүй"

"Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт байхгүй"

"Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт байхгүй"

Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван хувийн сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.


-Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газрын хамтарсан гэнэтийн шалгалтаар албаны дугаартай машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа зөрчил нэлээд хэд илэрсэн юм байна. Тэдгээр машиныг эзэмшдэг төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ?

-Журам гараагүй, журамд ийм асуудлыг хөндөх болно гэсэн. Ер нь бол бид төрийн албаны зөвлөл болон ЦЕГ-ын нэг удаагийн шалгалтаар ийм зөрчил илэрсэн байна. Гэтэл гаднын зарим улсад албаны балаар хувийн зүйл бичихгүй гэх мэт төрийн албан хаагчдад ёс зүйн шаардлага тавьж байж энэ асуудал шийдэгддэг юм билээ. Төрийн алба бол сайн дурын үндсэн олон нийтэд үйлчилдэг байгууллага учраас хувь, хувьсгалыг ялгаж салгах хэрэгтэй юм. Бид гаднын 11 улстай харьцуулж, Монгол хөрс, өнөөдрийн бодит байдалд тохирсон асуудлыг хөндөнө. Үүнд тухайн хүн албаны машиныг ажлын бус өдөр, хувийн хэрэгцээнд хэрэглэхгүй гэж журамлана. Яг ийм байдлаар одоогоор журамласан зүйл байхгүй. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно, сануулга өгнө.

-Хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?

-Хариуцлага тооцно. Гэхдээ хөндөгдөөгүй удаан явсан зүйл учраас яригдаж байгаа нь зөв. Цаашид шалгалт хийгдэх, хариуцлага тооцох төгс төгөлдөр бий болох байх. Журам гаргасан ч мөрдөгдөхгүй байдаг цаг үе өнгөрсөн. Засгийн газраас удахгүй төрийн автомашинтай холбоотой асуудлыг журмыг маш тодорхой болгоно. Ингэж байж бид иргэд, аж ахуй нэгжүүдээс ёс зүйн хариуцлага нэхэж чадна.

-Энэ байдлыг таслан зогсооно гэж байна. Ингэхийн тулд албан хэрэгцээнд ашигладаг машины серийн дугаар эсвэл номерын өнгийг нь өөрчлөх гэх мэт арга хэмжээ  авч болдоггүй юм уу?

Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл халагддаг болно.  Хэрэв ингэвэл дахиад л хүнд суртлын асуудал гарна шүү дээ. Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй.  Эхлээд журмаа бий болгоё. Гэхдээ энэ асуудал дээр Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм.  

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-11-12 139.5.216.88

Huuli ni mongol deer gardag ym blaa shdaa unshohad yaadag hog be

Avatar

Зочин 2019-11-12 103.111.68.3

ЭНЭ ЗАЛУУ ЮМ ХИЙХ ГЭЭД ОРОЛДООД БАЙГАА ХЭДИЙ Ч ЯАЖ ЮУНААС ЭХЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ ҮСЧЭЭД БАЙНА. ТӨР ЗАМБРААГҮЙ ДАНХАР БҮТЭЦЭЭ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ЯАМД, ХАРЬЯА ГАЗРУУД, АГЕНТЛАГУУДЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ТАНАХ, ГАДААДАД БАЙГАА ЭЛЧИН, КОНСУЛЫН ГАЗРУУДЫН ТООГ ЦӨӨЛӨХ ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ ДӨӨ.

Avatar

zochin 2019-11-12 202.21.124.133

ee chaavaas da ene hun iim ilerhii zurchil deer shiidel gargah aktaa medehgui bn gedeg tom teneglel, irgediig ih l dord uzej bn da irged ta nariig bie bienaa hamgaalj uhen hatan shiren nuurlej bgaag medej l bn, anh garch irsen shigee shudarga l bai lda esvel chi bas huuhder zuulguud bga bolohoor buldegduulchihev uu

Avatar

зочин 2019-11-12 103.57.93.56

зохицуулалт байхгүй гэнэ. байгааштээ. нэг төрлийн бүлэг хулгай шүү дээ. хулгайгаар нь ажлаас халаад хохирлыг 3 -10 нугалж төл . жолоочийг нь хам хэрэглэснээр адилхан халаад болооштээ. өөр ч арга хэмжээ байдаг. санаачлага сэтгэл байвал таслан зогсоох бүрэн боломжтоы

Avatar

Хуулиа мэддэгүй сайданцар бна даа 2019-11-12 192.82.77.69

Мэдлэггүй, боловсролгүй ийм сайданцар улсын бодлого тодорхойлж байгаа нэхээр өмнөөс нь ичиж бна. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахгүй бол нөхөн төлүүлдэг, хариуцлага тооцдог бэлээхэн хуулийн зохицуулалт байгаа ш дээ.

Avatar

Иргэд 2019-11-12 103.57.94.167

Яриад л байхаас хэрэгжүүлнэ гэж байхгүй юмаа

Avatar

болор 2019-11-12 78.209.187.2

төрийн албаны хэрэгцээнд зориулж морь унуулж байя аа.. ядаж хүүхдээ өглөө хүргэж өгсөн ч морь унаж сурна. албаны морь өвлийн цагт турж эцээвэл бөгсийг нь гаргаад цасан дээр суулгаж байя аа

Avatar

Oyuunerdene 2019-11-12 174.194.13.207

Enhtyvshin ta bolioch

Avatar

Зочин 2019-11-12 202.21.108.112

Байлгүй яахав дээ попчоон. Төрийн өмч хөрөнгийг хувьдаа завшиж хулгайлж болохгүй гэдгийг мэддэг дуракуу мэддэггүй дебилүү.

Avatar

Зочин 2019-11-12 66.181.179.242

За тэгээд албан хэрэгцээнд унадаг дарга нарын гэгээн зургийг нь машаан дээр нь томоор наачих тэгээл кккк хаана явсан ч тэмээнээс тэмдэгтэй ккк

Avatar

Зочин 2019-11-12 103.26.194.42

Нөгөө шударга Оюун эрдэнэ мөн үү.

Avatar

Зочин 2019-11-12 176.59.132.229

Хамгийн эхлээд энэ замбараагуй газар олгож хотын тевд шавааралдуулж барилга, орон сууц бариулахыг зогсоогооч. Машинтай битгий хэл явган явахад бэрх болоод байна. Гол асуудал энд л байна.

Avatar

Хүннү 2019-11-12 202.179.24.179

Энэ төрийхний маяг хэрээс хэтэрлээ. Эрээрхэн л төрийн албны машинд ийм наалт наана тэгээд хувийн ажилдаа ашгилвал арга хэмжээ авах юм ярисан биз дээ. Одоо болхоор журам хэрэгтэй гэнэ. Журамгүй юм бол яах гэж наалт нааж машин завааруулсан юм. Та нар ер нь юу л хийгээд байна даа нэр төр ч гэж авах юмгүй боллоо. Нэг л их ТВ-н камер, микрофон хархаараа худлаа ярьсан хүмүүс л байх юм. Ер нь МАН ч арчаагүй нам байна шүү.

Avatar

зочин 2019-11-12 103.212.117.223

төрийн албаны машинуудыг бүгдийн цэнхэр өнгийн номертой болго дараа нь төрийн машиныг хувийн хэрэгцээнд хэрэглэвэл зүгээр л төрийн албанаас чөлөөл

Avatar

Зочин 2019-11-12 202.21.122.182

Nogoo Omch khubchlal shalgakh yasan be ? Zika d nam shaalgasan uu ? Urdin yarisan poporson yumaa duusgaagui baij l daraagiin popoo shaskh yumaa ene buunii nokhoi khudlaa sensaats oor yum bhgui amisgaa

Avatar

зочин 2019-11-12 103.57.92.250

улаан нүүрээ олонд харуулж худал чалчихийн хийрхэлтэй попороо худал чалчиж байхаар хариуцлагаа тооцох нь хуулинд чинь байна хуульч гээд томроод байдаг хуулиа мэдэхгүй яаж дарга хийнэ

Avatar

хар масс 2019-11-12 103.229.123.9

энэ нөхөр ингэж л хэлнэ л дээ өөр хариулт байхгүй.одоо тэгээд эрх зүйн зохицуулалтаа бушуу гаргаачдээ попороод байхаар цүнх баригчаа.

Avatar

Иргэн 2019-11-12 64.119.21.160

Ер нь Улаанбаатар хотод амьд явахад хэцүү боллоо. Машин асар их болсноос олон осол гарч хүний амь нас, хүүхдүүд хүртэл амь насаа алдаж байна. Машинаараа хөдөө гадаа явдаг,хот дотор ихэнх нь нийтийнхээ тээврээр явдаг болбол энэ аюул багасна. Гэрлийн дохио бараг машинтай хүнд зориулагдсан байна. Ногоон гэрэл маш богино хугацаанд асдаг. Ийм нөхцөлд юуны өмнө машинаа цөөлөх ,нийтийн тээврээ олшруулж ,тэр хариуцлага тооцох гэж байгаа дарга нартаа ,ахмадуудынх шиг үнэгүй зорчих талон өг.

Avatar

Даш 2019-11-12 202.126.88.219

Дарга нар өглөө ажилдаа ирэх орой гэртээ харихдаа яагаад хлбаны машинаар явах ёстой юм бэ. Зөвхөн ажлын цагаар албаны машин унадаг байвал арай шударга биш үү

Avatar

Зочин 2019-11-12 103.111.68.3

АЛБАНЫ МАШИНЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ЗААВАЛ ШААРДЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛД ДУУДЛАГЫН МАШИН ХЭРЭГЛЭДЭГ БОЛЦГООЁО. БУСАД УЛСУУД ШИГ САЙДААС ДООГУУР АЛБАН ТУШААЛТАН ӨӨРИЙН ХУВИЙН МАШИНАА УНАДАГ, ТӨР БЕНЗИНЫ МӨНГӨ ӨГДӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Zochin 2019-11-12 67.81.189.74

Ene hun yu hiij b.a?Songuuli huleegeed suuchihsanuu,

Avatar

Зочин 2019-11-12 103.212.116.240

Төрийн бензин шатахуун хулгайлагчдаа цэгцлээчээ. Дээр нь бас машины эд анги элэгдэж байгаа

Avatar

Иргэн 2019-11-12 103.212.116.240

Энэ "шударга" хүн албан тушаалд очоод бүр гөлөг болжээ. Албаны машин хэрэглэж болноо л гэж байна ш дээ.

Avatar

Зочин 2019-11-12 43.228.130.96

Шаалтуур

Avatar

Зочин 2019-11-12 202.126.89.240

Tegvel ingej shalgahaa boli ..: zygeer l unuul..:

Avatar

н**ш 2019-11-12 202.126.89.105

Битгии худал хуцаад бай төрийн албаны. Техникхэргэсэл тоног төхөржийг хувьд ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалт байгаа хуулиаи унши!!!! Төрийн албаны машинл тусгай нааоттнааж хувьд хэргэлхийг хориглонотгэсэнижураминодоинтгаргасанишүүиээргүү дагзтнарааиажиллаас зайлуул

Avatar

Зочин 2019-11-12 66.181.180.82

Энэ өөрөө цайчихсан гар бна. шүү дээ..Юун ч худлаа дүр эсгэх дуртай юм

Avatar

Бигэр 2019-11-12 202.9.43.117

Төрийн албанд хэрэглэх автомашины хэрэгцээг журамласан Засгийн газрын тогтоол одоо хүчин төгөлдөр байгаа шүү. Ямар албан тушаалтан албаны машин унах,ямар нь дуудлагын машин унах вэ гэдгийг журамласан юм. Мөн машин унавал хот дотор болон хөдөө унах машины цлиндрийн багтаамж, шатахаууны норм, өдөрт явах км гээд бүгдийг журамласан шүү дээ. Эрхэм дарга юу яриад байна вэ. Байнга худал ярьцгаах юм.

Avatar

н**ш 2019-11-12 66.181.187.89

За ийм юмаар хөөцөлдөөд цаг үрээд яах вэ.Өөр гол ажлаа хий.Ядахдаа хуралдаа ирдэггүй тасалдаг гишүүддээ яаж хариуцлага тооцохоо харуул.

Avatar

Зочин 2019-11-12 64.119.21.134

ХУДЛАА ГАР БАЙЖЭЭ .ККК

Avatar

Зочин 2019-11-12 203.91.115.47

Өнгөрсөн нийгмийн үед нэг албан тушаалтан өдөрт албанй унааг 40 км хэрэглэх квоттой байлаа Шатэхуунныквот тогтоочиход болоо Өөөрсдөө шэтаххуунаа хариуцвал хүүхдээ зөөнө үү дэлгүүрээ хэснэ үү жолооч нь гоншгоноогүй л бол юууны хамаа

Avatar

OT 2019-11-12 192.82.65.76

Тийм шүү. Намайг лав цэцэрлэгээс авдаг байсан. Бид хэний машин ирж байна гэдгийг ч мэддэг байсан. Ээжийг ч мөн оройтвол ажлаас нь зөөдөг байсан. Ээж аав минь ажлаа ч сайн хийж төрдөө олон жил үнэнч зүтгэсэн. Аав минь алба хашдаг байсан. Харин ээж минь төриын үйлчилгээний ажилтай байсан. Аливаа юмыыг хэт гажуудуулбал гол үр дүн болох ажилтан албан тушаалтан тайван ажиллах боломжийг бүрдүүлэх замаар ажилдаа хариуцлагатай үнэнч байдлыг бий болгоход саад болно.

Avatar

Зайлаа 2019-11-12 192.82.74.2

Зайл чи өөрөө поп дуракаа

Avatar

Зочин 2019-11-12 66.181.161.19

Ene odoo boli boli juram bhgui ch geh shig umuuruud shaachihiiima

Avatar

Зочин 2019-11-12 202.126.89.45

ЗГХЭГ-ын дарга нь бусад дарга болон төрийн албанд ажилладаг бүхэнд татвар төлөгдийн хөдөлмөрөөр бүтсэн төсвийн хөрөнгийг өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн өөртөө зориулж дураараа хэрэглэж болно гэж албан ёсоор зарлажээ. Зүй нь бол энэ албан тушаалтан энэ хэлсэн үгнийхээ төлөө ичих , уучлал гуйх, огцрох ёстой бус уу ? Манай улсын дарга нар яг ямар бодлого, ёс зүйтэй, хэний эрх ашгийн төлөө ажиллаад байгаагаа ил тодоор зарлаж буй болой.

Avatar

zo 2019-11-12 202.55.188.44

hvvheddee zoriulaad l 1 mashiin tusdaa hudaldaad awiish de asuudal ymuu

Avatar

Зочин 2019-11-12 202.179.31.242

Ичдэггүй юм, худлаа журам яриад дараа битгий сонгоорой, автобусаараа эсвэл хувийн машинаараа зөөгөөч ээ

Avatar

Зочин 2019-11-12 77.111.247.201

Төрийн албаны тухай хуулийн 39.1.11 албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албанй сэдээллийг ашиглахйг хориглоно.

Avatar

Зочин 2019-11-12 43.228.131.90

tm shuu
tm zohitsuulal bii

Avatar

Байна ш дээ 2019-11-12 77.111.247.201

Төрийн албаны тухай хуулийн 39.1.11 албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албанй сэдээллийг ашиглахйг хориглоно.

Avatar

Хуулиа судал Попоо 2019-11-12 77.111.247.142

Төрийн албаны тухай хуулийн 39.1.11 албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албанй сэдээллийг ашиглахйг хориглоно.

Avatar

Цэрэн 2019-11-12 45.117.32.130

Төрийн мөнгийг хулгайлж байгаагийн нэг хэлбэр мөн шүү дээ.Гэтэл журам байхгүй гээд ярьж суудаг таарсан тааран шуудай толгойт шүү

Avatar

Зочин 2019-11-12 103.229.123.73

Ura aa! Albanii mashiniig amin huviin ajildaa heregleed baigaarai, darga zuvshuursun shuu!

Avatar

Бат 2019-11-12 202.9.44.70

Оюунэрдэнийн авгай өдөр бүр албаны машинаар хүүхдээ зөөж дэлгүүр хэсдэгийг манай байрныхан цөм мэднэ шдээ. Хоосон попрогч зүсээ хувиргасан шударгын баг өмссөн хоцргдсон сэтгэлгээтэй залуу юм байна лээ. Даргын цүнх барьж гүйсээр байгаад өөрөө дарга болж амарсайхандаа жаргасан үлгэрийн поп баатар бөлгөө.

Avatar

Иргэн 2019-11-12 192.82.64.220

Ийм улс төрчдөд 27 жил тархиа угаалгаж байна даа. Хуулиас давсан журам байх уу, Төрийн албаны хуулиа сөхөөд харахад төрийн албыг хууль дээдлэх буюу хуульд захирагдаж хаших тухай заасан. Төрийн өмчийг хувийн зорилгоор ашиглаж байхад журам байхгүй тул ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй юу. Хэдэн сарын өмнө төрийн албанд гэсэн наалт машинуудад наагаад мэдэгд хариуцлага тооцно гээд зарлаад байсан. Иймэрхүү улс төрчдөд итгэж, үхэн хатан хамгаалаад 27 жил хөгжиж байна.

Avatar

Иргэн 2019-11-12 139.5.217.172

Энэ поп нөхөр арай л пялдага байна даа. Энд ямар ч журам хэрэггүй та нар айгаагүй бол шууд хөөгөөд явуул.Шадар сайд Энхтүвшинд ямар журам хэрэгтэй юм бэ….Ийм тодорхой асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа өгдөө Оюука минь ээ

Avatar

зочин 2019-11-12 202.126.89.233

Шанхайн консолоор очсон Нямжав гэж эмэгтэйг энэ нехер яавуулсан гэж дуулсан яамарч дипломат мэргэжлийн бус авгай хуухнууд яаж ийж байгаад гадагшаа томилолт аваад яаваад байхиймаа

Avatar

Зочин 2019-11-12 64.119.21.141

3.1.2.в. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах,
гэж байгаа даа. ядаж ёс зүйн дүрмээ унчаад ярьж байгаач.

Avatar

зочин 2019-11-12 103.57.92.116

Ёс зүйтэй албаны машин унагч бол дор хаяж энэ машин бол төрийнх,
шатахууныг татвар төлөгчдийн мөнгөөр машинд юүлдэг, жолоочийг татвар
төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг гэдгийг мэдэх ёстой

Avatar

Зочин 2019-11-12 194.230.158.241

Ene yostoi hudlaa gar. Jinhene yanhaniii zulbadas

Avatar

Зочин 2019-11-12 192.82.68.152

Төрийн өмчийг хувьдаа ашигласан ш дээ. Ичихгүй худлаа хэлэх юм. Ийм заалт хуульд байхгүй бол одоо бүгд хулгайлхаас.

Avatar

Зочин 2019-11-12 122.201.31.93

ЁС ЗҮЙ ГЭЖ МЭДЭХГҮЙЛДЭЭ ЭД НАР .

Avatar

jbjbdjb 2019-11-12 202.9.43.124

asuudaliig xurdan shiid sudalj baina xeden jil boldog shuu

Avatar

MAN 2019-11-12 66.181.168.199

Oyun-erdne h*****d baigaarai. Hilgaich n**** naraa hamgaalj gne. MAN-iig bid ahij songohgui, haraarai muusain hulgaruud.

Avatar

Zochin 2019-11-12 202.55.188.36

Erhzui bish Yoszui yarigdanaa udahgui defolt oirhon saaraltaaj bj umuurch gene.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж