Хонконгийн жагсагч энгийн иргэнийг галдан шатаажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Хонконгийн жагсагч энгийн иргэнийг галдан шатаажээ

Хонконгийн жагсагч энгийн иргэнийг галдан шатаажээ

Хонконгийн байдал улам хурцадсаар байна. Өчигдөр /2019.11.11/ болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэг тэмцэгч цагдаад буудуулж, биеийн байдал нь хүнд байгаа бол өөр нэг тэмцэгч энгийн иргэнийг амьдаар нь галдан шатаажээ. Ийнхүү Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг гурав дахь удаагаа галт зэвсэг ашиглаж байгаа нь энэ юм.

Тэмцэгчид хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох үеэр нэгэн энгийн иргэн шаардлага тавьж, жагсагчдыг шүүмжилсэнд бие дээр нь шатамхай шингэн асгаж, гал тавьсан байна. Хохирогчийн бие их хэмжээний түлэгдэлтэй, хүнд байгаа аж. Сүүлийн үед жагсагчид өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг Хятадын талын тагнуул гэж сэжиглэн зодож, айлган сүрдүүлэх явдал нэмэгдэж байгаа билээ.

Харин Хонконгийн удирдагч Кэрри Ламын зүгээс жагсаал цуглаан улам хүчирхийллийн шинжтэй болж байгааг анхааруулаад "Үймээн самууныг дарахын тулд боломжтой бүх арга хэмжээг авах болно. Хүчирхийллийн замаар Засгийн газарт шахалт үзүүлнэ гэвэл тийм зүйл болохгүй” хэмээн хэлсэн байна. Хятадын дарга Ши Жиньпин арваннэгдүгээр сарын эхээр Кэрри Ламтай уулзах үеэрээ түүний бодлого шийдвэрт бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд Хонконгод эсэргүүцлийн үйл явц эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзсан нь энэ билээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж