Халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг сэрэмжлүүллээ | News.MN

Халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг сэрэмжлүүллээ

Халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг сэрэмжлүүллээ

Халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг сэрэмжлүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурч эхлээд байна. Тодруулбал, нийслэл болон Архангай, Булган, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Увс, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар цас оржээ.

Харин өнөөдөр /2019.11.12/Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм.Иймд орон нутгийн замд халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарт сэрэмжлүүлж буй. Тухайлбал, Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болсон байна. Тиймээс  аймгийн цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргажээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж