Даргын хүүхэд даарч болохгүй, ардын хүүхдэд автобус олдохгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Даргын хүүхэд даарч болохгүй, ардын хүүхдэд автобус олдохгүй

Даргын хүүхэд даарч болохгүй, ардын хүүхдэд автобус олдохгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаныханд хандаж, тэднээс ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллахаа мэдэгдэж байснаас хойш арван сар болж байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 16-ны Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд 15 зүйлийг  төрийн албаныханд үүрэг чиглэл болгосны дотор дарга нар бизнес ангиллаар нисэхгүй, албаны машин хувьдаа ашиглахгүй байхыг шаардаж байв. Гэвч, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг төрийн сайд дарга нар үл тоож буйн нэг жишээ төрийн албаны машинаар хүүхдүүдээ сургуульд нь зөөж байгаа явдал. Тэр ч бүү хэл Засгийн газрын  боловсрол хариуцсан сайд нь төрийн албаны машинаар хүүхдээ зөөж байгаад баригджээ. Цагдаа, тагнуул, АТГ гэхчлэн хуулийн салбарынхан төрийн албаны машиныг хувийн юм шиг хэрэглэж байгаа нь ч илчлэгдэв. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд хөлөө хөлдөөх шахан автобусны буудал рүү үүр цүүрээр, айж ичин алхах ардын хүүхэд олон бий.  Даргын хүүхэд даарч болохгүй юм бол  ардын хүүхэд яагаад автобусанд чихцэлдэж явах учиртай юм бэ гэх асуулт ч тэгвэл эндээс тавигдах ёстой.

Орой ажил, сургууль тарахаар автобус унаа олдохгүй, буудал дээр даарч, бээрэн зогсох хүүхэд олон. Тиймээс амьдралаас  хэт тасарсан дарга нар автобусанд суугаад амьсгаа авч чадахгүй шахам чихцэлдэх хүүхдүүдийн байр байдал, бодит үнэнтэй нүүр тулахыг зөвлөе. Өөрсдийнх нь хүүхдүүд автобусанд нэг  удаа ч  сууж үзээгүй болохоор өрөөлийн хүүхдүүдийн зовлонг ойлгохгүй ч биз дээ..  Өөрийн  хүүхдээ төрийн албаны унаагаар зөөчихөөд ард түмний машин унах эрхийг хориглох тухай ярьж байгаа дарга нар эхлээд амьдралын үнэнг үз, хар, мэдэр

Наана ард түмэн хариуцлага шударга ёс ярьсан дарга нар цаанаа татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, төрийн албаны унаагаар эхнэр, хүүхдээ зугаацуулах нь бараг хэвийн үзэгдэл болсон. Үүнийг цэгцлэхийн тулд төрийн албаны машинуудыг өнгөөр ялгая. Өнөөдөр даргын хүүхэд даарч болохгүй, ардын хүүхдэд автлбус олдохгүй гэж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж