Асрамжийн газарт зочдынхоо анхаарлыг татах гэж инээмсэглэдэг муужгай

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Асрамжийн газарт зочдынхоо анхаарлыг татах гэж инээмсэглэдэг муужгай

Хэн нэгэн өөрийг нь анзаараад гэр лүүгээ авч явах болов уу гэсэн горьдлого асрамжийн газрын бүх амьтдад л байдаг байх. Гэхдээ ихэнх нь тийнхүү горьдож, өрөвдөлтэй царайлан хэвтэж байхад Нала муур харин өөдрөгөөр тэмцэж байна. Нидерландын нэгэн амьтны асрамжийн газар Налаг гудамжид хээлтэй байхад нь олжээ. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч Нала бяцхан муужгайнуудаа төрүүлж чадаагүй юм. Яаралтай арга хэмжээ авсны эцэст түүний ердөө цор ганц муужгайг л аварч чадсан билээ. Хэдэн долоо хоногийн дараа муужгай нь эсэн мэнд бойжиж байгаад оршин суух айлтай болж тусдаа гарсан гэнэ. Харин Нала асрамжийн газартаа биеэ тэнхрүүлэн дулаахан, хоолтой амьдарсаар байна.

Асрамжийн газарт ирсэн хүн бүрт Нала очиж мэндэлдэг бөгөөд хүмүүс ч түүний инээмсэглэлийг өхөөрддөг аж. Үнэн хэрэгтээ түүний дээд уруул нь дутуу хөгжсөнөөс ийнхүү инээмсэглэж буй царайтай болсон гэнэ. Мөн тэр харшлаасаа болж тусгай хоол иддэг гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: lovemeow.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж