Элчин сайд А.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | News.MN

Элчин сайд А.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд А.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд А.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр 11 дүгээр сарын 8-ны өдөр Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба, Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд А.Баттөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг уламжилж, цаашид Монгол-Андоррын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт харилцан ашигтайгаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Урхелийн Хамба, Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, шинээр Андоррын Хант Улсад Элчин сайдаар томилогдсон А.Баттөрд ажлын өндөр амжилт хүсэв.

Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч Урхелийн Хамбад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихтай холбогдуулан тус улсын Гадаад хэргийн сайд Мария Убах Фонт Элчин сайд А.Баттөрийг хүлээн авч уулзаж хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, аялал жуучлал, соёлын салбарт хөгжүүлэх талаар санал солилцов.

Андоррын Хант Улс нь Монгол Улстай 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын төрийн тэргүүний албыг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч болон Испанийн Хаант Улсын Каталон мужийн Урхелийн Хамба нар хамтран хашдаг.  Нийт 468 мкв талбай бүхий газар нутагтай, 80 мянга гаруй хүн амтай тус улс нь татварын хөнгөлөлттэй нөхцөл, аялал жуучлалын таатай орчноороо жилдээ 10 гаруй сая жуулчдыг татдаг байна.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-12 202.179.27.212

80-хан мянган хүн амтай, сумын хэмжээний газар нутагтай /468 км квадрат гэж уншаарай.468 мкв нутагтай улс гэж байхгүй байх. 1,5 км квадрат нутагтай Монакогийн Хант улс дэлхийн хамгийн бага газар нутагтай улсад тооцогддог байх/ улс жилд 10 сая жуулчин хүлээн авдаг гээд бод. Бид 1сая жуулчин авдаг болно гээд хий хөөрцөглөөд байдаг. Юм үзэж нүд тайлаагүй, харанхуй, гэнэн, хөөрүү улс гэдэг өмнөөс нь ичиж үхмээр зүйл.

Avatar

үнэн 2019-11-12 103.26.195.215

Дипломат паспорттай Эхнэр нь хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байхад нөхөр Элчин сайд юу ч болоогүй мэт итгэмжлэх жуух бариад.Нөгөө Цогтбаатарын цэвэрлэгээ юу болсон бэ? Энэ хулгайч нараас болж Монгол саарал жагсаалтад орсон.

Avatar

үнэн 2019-11-12 103.26.195.215

Энэ Баттөрийн эхнэр Баярмаа тамхи уу, хар тамхи зөөвөрлөж худалдсан уу,Польшийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа юм билээ.Нөгөө Цогтбаатар бүгдийг нь цэвэрлэнэ,цэвэрлэсэн гээд байсан хаа байна.Хар тамхич дипломатуудаас болж Монгол саарал жагсаалтад орсон шүү.

Avatar

baagii 2019-11-12 103.212.118.139

Ai Battor mini horvoogiin haa negtee shoroo hodolgoj l yavna uu.Hudal huurmagaar hol yavna gesen bodloosoo hezee salj,hedii boltol ali neg hunii nomor noologt shurgaj hevtene dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж