УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөг тушаах шийдвэрийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд 60 сая төгрөг намдаа тушаах энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?
-Би хуралд оролцоогүй. Ер нь бол улс төрийн намууд сонгуульд бэлдэхийн тулд санхүүжилт хэрэгтэй нь үнэн. Өмнө нь АН-ын хувьд томоохон компаниуд, хөрөнгө мөнгөтэй бизнесменүүдээс дэмжлэг авдаг байсан бол намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудал байхгүй болсон. Одоо АН зөвхөн Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн татвар болон намын бусад гишүүнийхээ татвараас санхүүгээ босгож байгаа. Сонгуульд ороход улс төрийн намуудад мэдээж санхүүжилт хэрэгтэй. Энэ нь 60 тэрбумын хэрэг шиг ямар нэгэн албан тушаал амлаж, түүнийх нь төлбөр болгож авч хэрхэвч болохгүй, төрийн эсрэг гэмт хэрэг болно.
Хэрвээ намаа сонгуульд ялуулъя, намынхаа үйл ажиллагаанд манлайлж оролцъё гэвэл тухайн нэр дэвшигч санхүүжилтээ босгох үүрэг өөрт нь ноогдоно. Тэр утгаараа УИХ-ын 2020 оны сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд намынхаа бодлого, мөрийн хөтөлбөр, үнэт зүйлийг ярих өөрийгөө таниулж мэдүүлэх, ажлаа хийхэд нь санхүүжигдэх мөнгө. Түүнээс биш нам мөнгийг нь аваад мөнгө өгснийх нь төлөө “Албан тушаалд очоорой” гэж наймаацаж байгаа хэрэг огт биш.
АН УИХ-д долоохон суудалтай. Гишүүдэд Улс төрийн намын тухай хуулийн дагуу улсын төсвөөс хуваарилдаг мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. 65 гишүүнтэй төсвөөс их мөнгө авдаг намын хувьд өөр байж магадгүй. Мөнгөний хэмжээ хүн бүрт харилцан адилгүй тусч байгаа байх. Эмэгтэйчүүдийн хувьд 60 сая төгрөг өндөр. Гэхдээ намын үйл ажиллагааг явуулах, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ мөн өндөр. Тэгэхийн тулд наад зах нь гишүүд 50-100 сая төгрөгийн мөнгө босгож байж намынхаа бүрэн санхүүжилтээ гаргах нь гэдэг тооцоон дээр яригдсан тоо гэж ойлгож байгаа. ҮБХ-ны гишүүд нэлээд маргалдаж олон талаас нь ярьсан. Нэгэнт олонх нь шийдвэр гаргачихсан учраас бусад нь энэ шийдвэрийг дагах байх гэж бодож байна.
-Дөнгөж сая Үндсэн хуулийн төслийн хүрээнд зөвшилцөх ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гарав.
-Ажлын хэсэг сонгуулийн холимог тогтолцоог зарчмын хувьд дэмжиж байгаа. Холимог дотроо пропорциональ, мажоритар хосолно. Хуучин бол намын жагсаалтад орсон гишүүдийг зөвхөн намын чансаагаар буюу нам дугуйлж сонгож байсан энэ хэлбэрээр биш жагсаалтад орсон нэр дэвшигчийн нэрийг дугуйлж, сонгох замаар тухайн намын хэчнээн хүн санал авсан бэ гэдгийг тооцоолох энэ хэлбэрээр тохирч байгаа.
-Хэрэгжих оны хувьд нэгдсэн байр сууринд хүрсэн үү?
-Дахин ярилцахаар болсон. Улс орныхоо хөгжлийн бодлогыг эрхэмлэж, жалга жалга руу төсвийн мөнгөө зарцуулдгаа болъё гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхлэх 2020 оноос хэрэгжүүлье гэдэг байр суурийг АН-ын баримталж байгаа.
-Танай намаас тавьсан гурав дахь санал нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгох байгаа. Энэ саналыг МАН-ын бүлэг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тус саналаа татаж авах уу?
-Бидний нэн түрүүнд тавьж байгаа санал нь сонгуулийн тогтолцооны асуудал учраас хэрэгжих хугацааг нь 2020 он гэж тохирвол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох саналаа тодорхой хугацаанд хойшлуулах боломжтой гэж үзэж байгаа.
-АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдах хэлэлцүүлэгт оролцох уу?
-Манай намын зөвлөл хуралдсаны дараа шийдвэрээ гаргана.
Jak ma 2019-11-12 202.9.43.207
Ardchilsan namiig Erdene,Erdenebat,Narantuya, ziko enhbold geed hujaagiin erliizuud udirdaad buur ballaj bainadaa
Зочин 2019-11-12 64.119.21.197
энэ бүх намийг татан буулгах хэрэгтэй энэ 76 хэзээч битгий сонго
Зочин 2019-11-12 103.26.193.195
Зөв шүү. 100 сая босгож чадахгүй бж сонгуульд өрсөлдөөд яах билээ? Худлаа ярьж , биеэ худалдаж намын даргаас зөвшөөрал авах уу?
Иргэд 2019-11-12 103.57.94.167
Мөнгөтэй хүмүүс л сонгуульд оролцох эрхтэй болдог үнэн аймаар бузар булай нийгмийг бий болгож байна даа. Энэ үеийнхэн бушуухан үхэж далд ороосой, Монгол Улсад жирийн ухаантай иргэд сонгуульд оролцох эрхтэй, мөнгөнд хууртдаггүй цаг үе хурдан ирээсэй
Жагаа 2019-11-12 103.212.118.33
Нюулс өрийн намуудын тухай хуульд гишүүний татвар, хандив гэсэн санхүүжилтийн эх үүсвэр заасан байдаг. Санхүүжилт босгох үүрэгтэй гээд дэнчингээр мөнгө босгож болно гэсэн үг үү. Энэ чинь 60 тэрбумтай чг адилхан гэмт үйлдэл
Genderiin tegsh haritsaa hna bnaa 2019-11-12 27.141.209.5
Erh yrihaaraa emegtei eregtei tegsh bla bla gecheed mungu tuluh bolhooroo bid nar emegtei bagiig tulnu gj yajigan. Adilhan l hun bizde
Зочин 2019-11-12 192.82.70.45
Энэ 2 хулгайч, дээрэмчдийн намыг улстөрөөс арчиж, цөм шатахыг нь харах заяа байна уу энэ улсад. Залуучууд минь сонгуульд идэвхитэй оролцоосой. Тэгэхгүй бол ирээдүйг чинь хулгай хийнэ гэдгийг ойлго
Нүцгэн үнэн 2019-11-12 64.119.25.169
Иргэн хүн ямарч эрхгүй , мөнгөгүй хүн хүн биш болжээ
lol 2019-11-12 66.181.161.47
anustaigaa z**l pdaa
Зочин 2019-11-12 185.198.242.141
heruulch avgai. heruul hiihees oor um baihgui. mergejildee tarruhan tiim l hun abisan
Зочин 2019-11-12 185.198.242.141
baliar heruul hiihees oor umgui avgai. sanhuugiin horoond baihdaa heruul hiihees oor ajil hiideggui baisan
Зочин 2019-11-12 147.50.40.2
1991 оноос хойш ардчилал ярьж гарж ирсэн олигархууд, хулгайчуудын нам. Араас ах нам МАХН, МАН олигархууд, хулгаачууд ордог. Бузар булай. Харин Монголын амьдрал шиг тайван газар дэлхийд алга
Зочин 2019-11-12 59.153.113.134
АН *л нам болжээ.
Зочин 2019-11-12 122.201.31.222
ИНГЭЖХУДЛАА ХУЦДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНЬ 60 ТЭРБУМТАЙ АГААР НЭГ. АРД ЭЬ АДБАН ТУШААЛЫН ХЭНЭЭРХЭЛ ХАДААТАЙ БАЙГААГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОЖ ХУДАЛ ХУЦАХАА БОЛЬ
Зочин 2019-11-12 203.91.115.51
энэ авгай ч дээ
Иргэн 2019-11-12 202.9.45.223
Нам мөнгөөр яах гээд байгаа юм? Хувь хүн өөрсдийгөө даагаад л даруухан сурталчилгаа хийгээд л явалдаа…Нам Сонгуулийн хороонд мөнгө өгдөггүй биздээ??
mgl 2019-11-12 202.9.45.143
ingej avsan mungu chini gai bolj baina daa.
mgl 2019-11-12 202.9.45.143
uls turiin karier chini duusch dee. uul nii uuriinhuuruu baisan bol iim bolohgui baisan yum.
Ганбаяр 2019-11-12 66.181.161.33
Энэ Эрдэнэтэйгээ таарсан нөхөр бна балай хүн хуурч бгаа юм шиг та нар мөнгөө хаанаас гаргах юм Авилга ,,Дэмжигч нэртэй Компани хувь хүмүүс бгаа шүү дээ яг адилхан 60 тэрбумиин хувилбар ард түмнэнд юу ч гэж хэлээд нэмэргүй ээ та нар ярьж бгаа чинь МАНАН бна
zochin 2019-11-12 182.160.33.116
100 sayaa 4n jild 10 nuglaj olj avch bgaa shde. ene avgai neeree umnuh yariagaa martchihdag bas l zunug zalgaj baigaa avgai bn daa
зочин 2019-11-12 202.21.117.2
Сурталчилгаанд ийм их мөнгө орно гэж байхгүй. Тойрог тойрогтоо уулзалт хийгээд ганц хуудас материал тараахад л болно. Өөр юу хэрэгтэй юм бэ. Улс орон даяар өөрийгөө сурталчлах хэрэггүй зөвхөн тойрогтоо ажиллавал бага зардал орно. 1990 оны сонгуульд ямар ч зардал гараагүй дээ.
Baidi 2019-11-12 202.126.88.65
Нэг л зүйл асууя гишүүн болоод гаргасан 100саяа хаанаас олж авах вэ
ЗОЧИН 2019-11-12 202.55.191.194
ЭНЭ ХҮҮХЭН ӨӨР НАМЫГ БОЛХООР ҮЗЭН ЯДААД МӨНГӨ АВЛАА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙЛЭЭ ГЭДЭГ ХИРНЭЭ ӨӨРИЙНХӨӨ НАМЫГ БОЛХООР ЯАСАН САЙХАН ТАЙЛБАРЛАЖ БАЙХЫН ………. НЭГЛ ҮГЭЭРЭЭ НЭГ Л ЗАНГААРАА НЭГ Л ОЙЛГОЛТООРОО БА Л ДАА
Ямар ч үнээр хамаагүй Төрийн эрхийг авах муу арга 2019-11-12 192.82.74.2
МАН АН сөнөж мөхөж дэлхийгээс зайлтугай. Монгол улс цэвэрлэгдэх болтугай
Зочин 2019-11-12 203.217.139.227
Энэ чинь авилга ш дээ авилга.
Иргэн 2019-11-12 203.217.139.227
МАН болон АН-ханд одоо итгэж болохгүй ээ. 100 саяаа наад хулгайчууд чинь 10-20 дахин нугалж ард түмний хөрөнгөнөөс эргүүлж авна гээд л дайрчихна
зочин 2019-11-12 202.21.120.66
өнгөн дээрээ авилгын эсрэг ярьдаг мөртлөө цаанаа бас дэмждэг нөхөр байхнээ ийм л юмнууд АН-д үүрэлсэн байгаа
Барс 2019-11-12 192.82.71.155
АН-даа 100-60 сая төгрөг өгчихөөд намын жагсаалтандаа нэрээ бичүүлээд л ИХ-ын гишүүн болцгоох юм биз дээ.Сайхан юмаа.
AN 2019-11-12 202.131.236.10
sain unsh daa. Neree bichuulsen ch gesen cham shig durgui etgeeduud ter neriig duguilahgui buyu songohgui bh bolomjtoi gej bna. Unsh unsh
Зочин 2019-11-12 202.9.43.111
baaas zugeer l b**s nuurend l nil
222 2019-11-12 202.9.43.38
ЭНЭ ТУЛЬТРАА ХҮҮХЭН МӨН ИХ ХУЦАХ ЮМАА….100 САЯ АЛБАН ТУШААЛЫН АВИЛГА БИШ ГЭНЭ…УИХ- Д НЭР ДЭВШИХЭД НЭХЭЖ БГАА МӨНГӨ БОЛОХООР АВИЛГА БАЙТУГАЙ 60 ТЭРБУМТАЙ АГААР НЭГ ЮМ..АРД ТҮМНЭЭ ТЭНЭГ ГЭДЭГТ ЭРТ Л ИТГЭЖ ДЭЭ…ЭРДЭНЭЭ ДАРГИЙНХАА САЛТААГААС ГАРЧ СЭТГЭХ ЧАДВАРГҮЙ БОЛТЛОО ДОРОЙТСОН БНА…
бат. 2019-11-12 202.9.42.187
АН энэ бүсгүйгээр л намын даргаа тавичих хэрэгтэй байгаа юм даа.
H 2019-11-12 202.126.89.97
** chini ooroo bicheed bna uu?