“Антарктид тивд бүх төрлийн өнгийг үзэж болно” | News.MN

“Антарктид тивд бүх төрлийн өнгийг үзэж болно”

“Антарктид тивд бүх төрлийн өнгийг үзэж болно”

“Антарктид тивд бүх төрлийн өнгийг үзэж болно”

Зундаа нар жаргадаггүй, өвөлдөө нар үздэггүй ертөнцийн зулай гэгддэг тив бол Антарктид. Тэнд хөл тавьсан цөөн монгол хүний нэг бол доктор, профессор, туйл судлаач Л.Дүгэржав юм. Тэрбээр өнөөдөр /2019.11.12/ ШУТИС-ийн төв байранд Антарктид тивд долоо дахь удаагийн ээлжит аяллаа эхлүүлэх гэж байгаа талаараа мэдээллээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Антарктид тив рүү долоо дахь удаагаа аялах гэж байна. Аяллаа хэзээнээс эхлүүлэх вэ?

-Миний бие Антарктид тивийн судалгааны ажлын ээлжит аялалдаа гарахад бэлэн болоод байна. Монголчууд 1972 онд анх удаа хуучин ЗХУ-ын судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд орж, Антарктид тивд хөл тавьж байсан. Түүний дараа 1982 онд Монгол судлаач явж байсан бол 2008 оноос цоо шинэ шатанд гарч, орчин цагийн Антарктид судлалын ажилд монголчууд оролцож эхэлсэн.

Би арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ээлжит аяллаа эхлүүлнэ. Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Чели, Аргентины хамгийн өмнөд цэгт орших хотод очиж, Магелланы хоолойг гатлаад Галт газрын арал дээр хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Бид нэг талдаа 15 хоног явна. Ирэхдээ бас 15 хоног, тэндээ 40 орчим хоног ажиллах төлөвлөгөөтэй.

-Бидэнд хамт явах судалгааны баг бүрэлдэхүүнээ танилцуулаач?

-Би энэ жил Болгар олон улсын багийн бүрэлдэхүүнд явж байгаа. Энэ жил энэ багт Монгол, Турк улсын эрдэмтэн судлаачдаас гадна Колумб, Португаль улсын судлаачид ажиллана. Тэнд очоод Испани улсын судлаачидтай хамтран ажилладаг. Учир нь манай бааз барьж буй газраас Испани улсын судлаачдын багийн бааз хоёр километрийн зайтай байрладаг. Бид хөршүүд гэсэн үг.

Монгол Улсаа төлөөлж буй ганцаараа аялж байгаа. Аяллын багт олон хүн явах ямар ч бололцоо байхгүй. Нэгдүгээрт тэнд очоод бид байрлах газар байхгүй. Хоёрдугаарт нэг талдаа 25 мянган километр газар руу онгоцоор, усан онгоцоор, явган нүцгэн яваад хүрэхэд асар их зардал гардаг. Тийм хэмжээний мөнгийг судалгаа шинжилгээний ажилд зарцуулахад хэцүү шүү дээ. Миний хувьд долоо дахь удаагаа явж байгаа болохоор дасчихжээ. Гэхдээ нас бас явж байна. Аялал бол амаргүй шүү дээ.

-Энэ жил Антарктид тивд хийх судалгааны ажлынхаа талаар ярихгүй юу?

-Бид эхний үедээ бусад орны судалгааны багийн бүрэлдэхүүнд орж, танин мэдэхүйн шинж чанартай ажил хийдэг байсан. Монгол Улс 2015 онд Антарктид тивийн олон улсын гэрээний 53 дахь гишүүн болсноор бие дааж судалгааны ажил явуулах боломжтой болсон. Ганц би биш монголын олон судлаач судалгааны ажилд оролцож байгаа. Тодруулбал, геологич, цаг уурч, уулын инженер, далайчин гэх мэт 10 гаруй мэргэжлийн судлаач энэ судалгааны ажилд сүүлийн 11 жил оролцож байна. Энэ жилээс бид Антарктид тивд өөрийн гэсэн судалгааны бааз барих бодолтой байна. Учир нь Антарктид тивд заримдаа 150 км/цагийн хурдтай салхилж, дунджаар хасах 54 хэмийн хүйтэн байдаг газарт өөрийн гэсэн баазтай ажиллах нь маш чухал. Ингэж чадвал монголчууд олуулаа судалгааны ажлаа хийж, Антарктид тивд ажиллах боломжтой болно.

Манай дэлхий 150 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай. Үүний 15 сая хавтгай дөрвөн километр нутаг дэвсгэр нь дунджаар 2400 метр зузаан мөсөөр хучигдсан, хэн ч амьдардаггүй тив бол Антарктид. Бид тэнд “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” гэдэг судалгааны ажилд оролцдог юм.

Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр бол дэлхийн хуурай газрын 10 хувь. Мөн хойд цэвдгийн хилийн урд тал нь монголын нутгаар дайран өнгөрдөг. Жил бүр энэ хил хойшилж байгаа нь монгол оронд дулаарал болж, цөлжилт болох дохио. Энэ бол зөвхөн монгол орны цөлжилт бус дэлхийн дулаарлын нэг индикатор Монгол Улсад явагдаж байна гэсэн үг. Ингэснээр бид дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж, дэлхийн улс орнуудаас судалгааны ажлыг нь гуйж биш мэдээллээ солилцдог боломж олдож байна.

-Шинжлэх ухаан, технологийн их сургууль Антарктид судлалын шинэ хүрээлэнтэй болсон гэсэн үү?

-Манай Шинжлэх ухаан, технологийн их сургууль өөрийн гэсэн бие даасан Антарктид тив судлалын хүрээлэнтэй болсон. Шинэ хүрээлэн маань олон гишүүнтэй, судалгааны ажил хийх чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, эрдмийн зэрэг цолтой судлаачдаас бүрдсэн байгаа. Мөн манай сургууль байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан шинээр байгуулагдсан инновацийн төвд Антарктид тив судлалын лабораторийг байгуулж байгаа. Энэ лабораторийн байрнаас дэлхийн хаанаас ч мэдээлэл хүлээн авах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.

-Туйл судлаач хүн аялалд гарахын өмнө ямар бэлтгэл хангах ёстой вэ?

-Тэнд очоод судалгааны ажил хийхэд ашиглах нэг багаж үүрэхэд л 10, 20 килограмм жинтэй. Би ядаж зургийн аппарат, камертай явахаас гадна хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах ёстой. Антарктид тивд маш хүйтэн, салхитай учраас өөрийгөө мөсөн дээр очиж байна гэж бодох хэрэгтэй.

-Таны нэрээр 2013 онд нэргүй оргилыг нэрлэсэн тухай ярихгүй юу?

-Би 2013 он хүртэл Антарктид тив рүү дөрвөн удаа экспедицэд оролцож, Өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн болсон. Тиймээс Монгол Улсын Антарктид тивийн олон улсын гэрээнд оруулах асуудлыг Засгийн газар өгсөн эрхийн дагуу гүйцэтгэж биелүүлсэн учраас олон улсын байгууллагаас үнэлж, нэргүй оргилыг миний нэрээр “Дүгэржавын оргил” гэж нэрлэсэн байдаг.

-Антарктид тивийн байгалийн үзэсгэлэнг нүдээр үзсэн хүний хувьд байгалийн өвөрмөц, содон зүйлтэй таарч байв уу?

-Антарктидын зуны улиралд нар жаргадаггүй. Харин өвлийн улиралд нар үздэггүй тив. Тэр тивд бүх төрлийн өнгийг үзэж болно. Мөс маш олон янзын өнгөтэй болдог. Жишээлбэл, 50 метр өндөр мөсөн хана нарны гэрлийн хугарлаар ямар гайхамшигтай өнгөөр туяардаг гэж санана. Тэнд чи мөсөн уул, цунами үүсэхийг нүдээрээ үзэж болно. Тэнд пингвин, цэнхэр халим гэдгийг харж болно. Тэр амьдралгүй газар хүн хэрхэн амьдарч, юу өмсч, идэж ууж болох вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Нээрээ Антарктид тивд ажилладаг судлаачид юу идэж, уудаг юм бэ?

-Тийм хүйтэн газар монголчууд хамгийн сайн дасан зохицдог. Бид тэнд болж өгвөл махтай хоол хүнс хэрэглэж, аль болох калори өндөртэй хүнс иддэг. Орчин цагт бүх юм боломжтой болсон доо. Бид Аргентин, Чели улсаас хоол хүнсээ бэлтгэдэг. Тэнд мах их байдаг юм.

-Судлаачдын баазтай пингвин хэр ойр амьдардаг вэ?

-Зөндөө. Зөвхөн манай баазын орчимд нэг хад бий. Тэнд нэг сүрэг  буюу 50 орчим мянган пингвин байгаа. Бас ойролцоох газарт 20 гаруй мянган хаан пингвин байдаг. Хуурай газар дээр пингвинд дайсан гэж байхгүй. Далайд орохоор л далайн хав, цэнхэр халим иднэ. Газрын гадарга дээр тайван амгалан, ихэвчлэн хосоороо амьдардаг амьтан шүү дээ. Пингвиний өөх хасах 70 хэмд царцдаг. Тийм учраас дэлхийн нэгдүгээр дайны үед техникийн тосыг пингвиний тосоор орлуулж хийдэг байсан учраас Аргентин улсын иргэд олноор хядаж, Герман улсад нийлүүлэж байсан. Тэр цагаас хойш 1950 онд пингвинийг дархан цаазтай амьтан болгон тоо толгойг нь нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Гочитский. 2019-11-12 202.9.43.59

ФранцИосифийн газар,Магеланы хоолой Амерк тив гэх зэргээр азар орны нэрийг хүүхэд байхдаа газрын зургаас хараад , бас хүний нэртэй байдаг гэжбагш хэлсэн болохоор нь гайхдаг байв.Одоо болохоор Дүгэржавын оргил гээд Монгол эрдэмтний нэртэй оргил гайхамшигт тив Антактидад байх болсонд бахархалтай сайхан байна.Ингээд л газар орноо хүний нарээр нэрэлдэг санж.

Avatar

Жанчивдорж 2019-11-12 66.181.161.63

Антрактидад анх очиж судалгаа хийсэн хүн бол Дүгэрээгийн нутгийн Цэрэндэлэг гэдэг хүн 6 сар ажиллаж байсан байх шүү дараа нь Чулуунбат гуай Цэрэндэлэг гуайн ирээд бичсэн номыг хүүхэд байхдаа уншиж тэр нэрийг нь л мэддэг байсан тивийн тухай анхны мэдлэгтэй болж бас тэр газар удаан хугацаанд амьдрана гэдэг ямар их тэвчээр хүнд бэрх нөхцлийг давдаг тухай ойлголттой болж байсан санагдана зөвхөн тэдний багт ажиллаж байсан 2 хүн амиа нэгүүтгэж байсан гж санагдаж байна

Avatar

Зочин 2019-11-12 43.228.131.110

Яг үнэн 1980 аад онд Цэрэндэлэг гэдэг хүн Антарктид тивд очсон гэнэ гээд аав ээж минь хөөрөлдөж байсныг санаж байна.

Avatar

Зочин 2019-11-12 43.242.243.116

tegeed tend endees ireh ochihiin heden tsaas ve. ter l ih sonin baina. bi bas tiishee yavchih geed baishd.

Avatar

ЗОЧИН 2019-11-12 202.21.126.30

103.226.122.120 ХАМАА. УСНЫ СУДЛАЛЫН ДОКТОР Д.БАТМӨНХ ЧИНЬ 2018 ОНД АНТРАКТИТ ТИВД ЭНЭ БАГТ СУДЛААЧААР ЯВААД ИРСЭН ЮМ. ОДОО ШУТИС-ЫН АНТРАКТИТ СУДЛАЛЫ ХҮРЭЭЛЭНТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ АЖИЛЛАДАГ БАЙХ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-11-12 103.229.122.120

энэ батмөнх туйл судрах нь

Avatar

Зочин 2019-11-12 27.123.213.194

Социализмын үед өмнөд туйл руу аялал хийсэн талаар телевизээр ярьж байсан тэр хүн мөнүү .Анх удаа усан онгоцоор аялсан. далайн өвчинөөр өвдсөн тухайгаа сонирхолтойгоор ярьж байсан нь мартагдадгүй юм тэр аялалынхаа тухай дахиад ярилцлага өгвөл хүмүүс их сонирхох байх.

Avatar

Зочин 2019-11-12 59.153.114.185

Чели гэж ямар улс вээ

Avatar

Зочин 2019-11-12 203.169.49.104

Сэтгүүлчийн алдаа болов уу. Одоогийн сэтгүүлчдийн мэдлэг нэг иймэрхүү л …

Avatar

Зочин 2019-11-12 202.126.89.150

Дэлхийн 1-р дайны үед ХБНГУ байсан уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж